| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00012/И |
| Дугаар | 146/шш2025/00060 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 146/шш2025/00060
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ******************************байрлах **************************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***********************тоотод байрлах ************************ холбогдох,
166 638 176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч*************************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******************** нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дугаар тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг ******************** болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. ***************** нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. ***************** нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 111 092 117.23 төгрөг байна.
Үүнд: 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ОХУ-117-103 дугаар санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ОБЕГ- 2019/018 дугаар үрийн буудай дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан байна. 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар гэрээний үлдэгдэл 111 092 117.23 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4-д заасныг баримтлан анзыг 50 хувиар тооцоход 55 546 058 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 111 092 117.23 төгрөг, анз 55 546 058 төгрөг нийт 166 638 176 төгрөг гаргуулахаар байна.
Иймд ***********************166 638 176 төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
****************** нь ************************* холбогдуулан 166 638 176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ.
Талууд эвлэрч төлбөр барагдуулах гэрээг байгуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 44 436 847 төгрөгийг татгалзаж үлдэх, 122 201 329 төгрөгийн үнийн дүнд төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******************* нь хариуцагч ******************** холбогдуулан 166 638 176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 44 436 847 төгрөгөөс татгалзаж, үлдэх 122 201 329 төгрөгийг хариуцагч нь хэсэгчлэн буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 46 100 664 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр 46 100 665 төгрөгийг тус тус төлөхөөр гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 44 436 847 төгрөгөөс татгалзаж, үлдэх 122 201 329 төгрөгийг хариуцагч нь хэсэгчлэн буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 46 100 664 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр 46 100 665 төгрөгийг тус тус төлөхөөр гэрээ байгуулж зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч *********************** улсын тэмдэгтийн хураамжид 384 478.5 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА