| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/00242/И |
| Дугаар | 192/ШШ2025/00669 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/00669
2025 01 27 192/ШШ2025/00669
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, ******* ******* хотхон, *******-р байр, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлд 2025 оны 01-р сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: ******* ХХК болон Б. нар 2022 оны 06-р сарын 20-ны өдөр 1 жилийн хугацаанд орон сууцыг 1 сарын 1,500,000 төгрөг хөлслөхөөр харилцан тохиролцож, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэтэл Б. нь 2022 оны *******-р сараас 2023 оны 12-р сар хүртэл нийт 14 сарын төлбөр болох 20,300,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч Б.г эрэн суравалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-1-3/ нэхэмжлэл, /хх-4/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-5-6/ ******* ХХК-аас Х.Лхагвахүү, Б.*******а нарт олгосон итгэмжлэл, /хх-7/ ******* ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-8-9/ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны *******-р сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/28748 дугаар захирамж, /хх-7-8/ 2023 оны 06-р сарын 20-ны өдрийн Түрээсийн гэрээ, /хх-9/ Б.гийн хүсэлт, /хх-10/ Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... ******* ХХК болон Б. нар 2022 оны 06-р сарын 20-ны өдөр 1 жилийн хугацаанд орон сууцыг 1 сарын 1,500,000 төгрөг хөлслөхөөр харилцан тохиролцож, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэтэл Б. нь 2022 оны *******-р сараас 2023 оны 12-р сар хүртэл нийт 14 сарын төлбөр болох 20,300,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч Б.г эрэн суравалжилж өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.******* ХХК, Б. нар нь 2023 оны 06-р сарын 20-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулсан,
3.2.Нэхэмжлэгчийн тайлбараар Б. өөрийн оршин суух хаягийг дүүрэг, -р хороо, *******9-р байр, тоот хаяг гэж тодорхойлсон,
3.3.Б.г гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дүүрэг, -р хороо, *******9-р байр, тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, хариуцагчийн хаягт тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны *******-р сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/28748 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,
3.4.Нэхэмжлэгч ******* ХХК нь хуульд зааснаар харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан тул Б.г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч өөрийн болон бусдын эрх зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.
7.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ийн /РД:ЧН860*******417/-г эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ийн /РД:ЧН860*******417/-г иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ийн /РД:ЧН860*******417/-г эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН