| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00024/И |
| Дугаар | 146/шш2025/00062 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 146/шш2025/00062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ****************************** оршин суух ************************** хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ******************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч****************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
********************миний бие нь 1990 оноос ****************** 1995 он хүртэл ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн хугацаа тооцогдохгүй байна. Иймд дээрх хугацааг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/04 дугаартай лавлагааны хуулбар, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын эмийн сан, аймгийн Үрэл компанийн 1990, 1992, 1995 оны цалингийн 70 дугаар маягтын хуулбарууд зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******************* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
*************** нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанхайрхан сумын эмийн сан, аймгийн 1 дүгээр эмийн сан буюу Үрэл компанид эмийн сангийн найруулагч, эрхлэгчээр ажиллаж байсан болох нь
1990 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/04 дугаартай лавлагааны хуулбар, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын эмийн сан, аймгийн Үрэл компанийн 1990, 1992, 1995 оны цалингийн 70 дугаар маягтын хуулбарууд, Завхан аймгийн аптекуудыг удирдах конторын даргын 1990 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 44 дугаартай, 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22 дугаартай тушаалын хуулбарууд, хавсралтууд, Эм хангамжийн Үрэл компани захирлын 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 58 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ***********************1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанхайрхан сумын эмийн сан, аймгийн 1 дүгээр эмийн сан буюу Үрэл компанид эмийн сангийн найруулагч, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ***************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА