Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 137/ШШ2025/00113

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                          хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                  хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,631,986.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .....-р хороо, ......... тоотод байрлах, Т  банк ХК /ХХД:..., РД:., утас:....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б  нь Т банкны салбараас 2024 оны 04 сарын 05-ны өдөр ЗГ/10676 тоот шийдвэрээр 10,000,000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээл зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2024 оны 9 сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн хугацаа хэтэрч хэвийн бус ангилалтай болоод байгаа. ба төлбөр хийхийг удаа дараалан шаардаж мэдэгдэл өгсөн. зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ хийгээгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2025 оны 03 сарын 11-ний өдрийн байдлаар 8,631,986.82 төгрөг болж хуримтлагдсан. Иймд зээлдэгчээс зээлийн үлдэгдэл болох 8,631,986.82 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .....-р баг, ...... тоотод оршин суух, Б  овогт Б-ийн Б  /РД:..., утас: ....../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Т  банк ХК-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Т  банк ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 8,631,986.82 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,631,986.82 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт 8,631,986.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т  банк ХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,631,986.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,061.8 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 76,530.9 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 76,530.9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч Б.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б