2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/00915

 

*******0*******5 0******* 03 19*******/ШШ*******0*******5/00915

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *******-р хороо, ******* тойруу, *******, ******* банкны төв байранд байрлах, ******* банк ХК /РД:*******/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, ******* байр, *******8 тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:ТК930831*******/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, ******* байр, *******8 тоот хаягт оршин суух, овогт ын /РД:УШ9**************1457/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,034,466 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг *******0*******5 оны *******-р сарын 0*******-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Ж., Ө. нарын хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул бидний эзгүйд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж., Ө. нар шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: ... ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 11,034,466 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний эзгүйд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нарын зөвшөөрлийг батлах үндэслэлтэй.

*******.Хариуцагч Ж., Ө. нараас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, өөрсдийн эзгүйд зөвшөөрлийг батлуулах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ээс өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт тус тус ирүүлжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж,

-мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.*******-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагчийн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.

4.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.*******-д заасныг удирлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ж., Ө. нар нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 11,034,466 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17*******,37******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 17*******,37******* төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН