Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/048

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,

Улсын яллагч: Д.Цогжавхлан,

Шүүгдэгч нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийг тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн т холбогдох эрүүгийн 1714003140015 тоот хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Улаан булаг”-ын уурхай гэх газарт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би мэдүүлэг өгөхөөс татагалзаж байна. Хохирогчийн нэхэмжилсэн 500000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 /

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 20 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1-р баг Улаан булаг гэх газар алт хайх зорилгоор хамгаалагчтай уулзах гээд очиход хамгаалагч нар нь оруулахгүй гээд машины түгжээ эвдсэн. Би машинаасаа буугаад болохгүй бол бид нар явчихна гэхэд хамгаалагч намайг бороохойдож намайг нүүрэн хэсэгт мөргөсөн миний биед хамар цөмөрч гэмтсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Миний эзэмшлийн Note маркийн тээврийн хэрэгслээр , *******,*******,******* бид хэд Баян-Овоо сумын нутаг дэвсгэр байрлах Улаан булан дээр гэх хүнтэй уулзах гээд яваад очсон юм. Маргаан юунаас болж үүссэн эсэхийг би мэдэхгүй байна, надтай цуг явж байсан ыг гэх залуу нэг удаа нүүрэн тус газарт мөргөсөн. Тэгсэн ын хамарнаас цус гарсан юм. Яг тэр үед гарч ирээд салгаж болиулсан юм. Тэгээд би хэд хөдөлж явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тай хамт байж байхад нэг машин ирээд сигналдаад байсан. Гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гартал манай хамгаалалтын албаны машинтай ирсэн хүмүүстэй маргалдаад карьерлуу оруулахгүй гээд хүмүүс орно гээд байж байсан. Тэгэхээр нь би ор ор гээд хүмүүсээ гэрлүү оруулж байтал ыг нэг удаа мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 653 дугаартай шинжээчийн:

1.ын биед хамар хугаралт, мурийлт, барун нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 152-153/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6/, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-14/, шүүгдэгч ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018.01.12-ний өдрийн 48 тоото тодохойлолт / хх-ийн 53/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50/, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 60/, шүүгдэгч ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Улаан булаг”-ын уурхай гэх газарт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч ы..хохирогчийн нэхэмжилсэн 500000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 /

хохирогч *******ын...хамгаалагч намайг бороохойдож намайг нүүрэн хэсэгт мөргөсөн миний биед хамар цөмөрч гэмтсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/

гэрч *********** ... ыг гэх залуу нэг удаа нүүрэн тус газарт мөргөсөн. Тэгсэн ын хамарнаас цус гарсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

гэрч ************ийн ...хүмүүсээ гэрлүү оруулж байтал ыг нэг удаа мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 653 дугаартай шинжээчийн “...ын биед хамар хугаралт, мурийлт, барун нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 152-153/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шонхор харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс авдаг талаар холбогдох байгууллагын нотлох баримт / тушаал, шийдвэр, цалингийн хүснэгт / хэрэгт авагдаагүй, түүний орлогын тодорхойлох боломжгүй боловч Шонхор харуул хамгаалалтын албанд Цагдаагийн байгууллагаас мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн, тухайн байгууллагад хамгаалагчаар ажилладаг, ажиллаж байгаад гэмт хэрэгт холбогдсон, сард цалин 500000 төгрөг авгдаг талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон ажил , хөдөлмөр эрхэлдэг /цалин хөлс / шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж үзэх түүнд торгох ял оногдуулж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан 800000 төгрөгийг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ын эзэмшлийн “...Samsung S-2 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу т буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг амбулаториор эмчлүүлэгсдийн карт, нэг ширхэг томографикийн зураг зэргийг хэрэгцээний дагуу хохирогч т буцаан олгов.

Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ын нэхэмжилсэн 500000 төгрөг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч т оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч т урд авсан, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хононггүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч ын эзэмшлийн “... Samsung S2 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч т буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг амбулаториор эмчлүүлэгсдийн карт, нэг ширхэг томографикийн зураг зэргийг хэрэгцээний дагуу хохирогч т буцаан олгосугай..

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА