Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 137/ШШ2025/00118

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Г , А.У  нарт холбогдох 30,211,738.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг .....-р хороо, ......тоотод байрлах Т банк ХК /ХХД:......., РД:..... утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л  овогтой Г , А.У  нар нь Т  банкнаас 2023 оны 01 сарын 31-ний өдөр MN540034108101850120 тоот зээлийн гэрээ байгуулан 80,000,000 /Наян сая/ төгрөгийг сарын 1,9 хувь, жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 48.274.535.94 төгрөг, хүүнээс 22,885,553.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 151,934.38 төгрөг, нийт 71,312,023.96 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Л.Г нь 2024 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүг гэрээний дагуу хавсралтаар харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргээ тогтмол зөрчиж ирсэн бөгөөд зээлдэгчид банкнаас удаа дараа төлбөрийн зөрчлийг арилгахыг мэдэгдэж байсан. Зээлдэгч зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг үл биелүүлээгүйн улмаас зээлдэгчид зээлийн төлбөрийг барагдуулах тухай бичгээр мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан боловч Улаанбаатарт байрлах хаяг дээр байдаггүй бөгөөд зээлдэгчийн зүгээс зээлээ өнөөдрийг хүртэл гэрээний дагуу төлөөгүй байна. Зээлдэгч нь 2025 оны 03 сарын 13-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн нийт үлдэгдэл 25,941,770.24 /Хорин таван сая есөн зуун дөчин нэгэн мянга долоон зуун далан төгрөг хорин дөрвөн мөнгө/ зээлийн хүү 4,167,649.84 /Дөрвөн сая нэг зуун жаран долоон мянга зургаан зуун дөчин есөн төгрөг наян дөрвөн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 73,318.28 /Далан гурван мянга гурван зуун арван найман төгрөг хорин найман мөнгө/төгрөг нийт 30,182,738.36 /Гучин сая нэг зуун наян хоёр мянга долоон зуун гучин найман төгрөг гучин зургаан мөнгө /төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг үл биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа зээлийн төлбөрийг барагдуулах тухай сануулж, шүүхэд шилжүүлэх тухай анхааруулж байсан боловч зээлээ төлөх сонирхолгүй байгаа. Иймд иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 24 дүгээр зүйлийн 24.3, мөн зээлийн MN540034108101850120 дугаартай гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.5, 6,2,6, 7 дугаар зүйлийн 7.2, дугаар заалтуудыг зөрчсөн нь зээлдэгч Л.Г-той байгуулсан зээлийн гэрээг цуцлах, үндэслэл болж байна гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, ......тоотод оршин суух, Т  овогт Л-ийн Г /РД: ., утас: ..../,

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р баг, .....тоотод оршин суух, Ч овогт А-ын У /РД: ...., утас: ...../ нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Л.Г , А.У  бид Т  банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээл авсан нь үнэн. Т банк ХК-ийн нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл 30,211,738.36 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн 01-ний өдөр 10,070579,5 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т  банк ХК нь иргэн Л.Г , А.У  нарт холбогдуулан 30,211,738.36 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь зээлийн 30,211,738.36 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн 01-ний өдөр 10,070579,5 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Л.Г , А.У  нарт холбогдуулан 30,211,738.36 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Г  А.У  нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үлдэгдэл 30,211,738.36 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн 01-ний өдөр 10,070579,5 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Л.Г , А.У нарт холбогдуулан 30,211,738.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Г , А.У нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үлдэгдэл 30,211,738.36 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн 01-ний өдөр 10,070579,5 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,008.69 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 154,504.3 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 154,504.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Л.Г , А.У   нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                                               ШҮҮГЧ                                      Э.Б