Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 137/ШШ2025/00126

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Х  банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б-д холбогдох 19,261,322.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ............ тоотод оршин суух, Х  банк ХК /ХХД:...., РД:......., утас:......./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х  банк ХК нь 2024 оны 09 сарын 24-ний өдөр С.Б-тэй 1390089615 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 18,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлийг олгосноос хойш 2025 оны 03 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй бөгөөд хүүгийн төлбөрт 200 төгрөг төлсөн. хариуцагч нь 2024 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 120 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд 1390089615 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 болон талуудын хооронд байгуулагдсан 1390089615 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн үндсэн зээлийн төлбөрт 18,000,000 төгрөг, зээлийн хүү 1,246,090.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,232.44 төгрөг, нийт 19,261,322.85 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .....-р....... баг, . тоотод оршин суух, Б  овогт С-ийн Б  /РД: ., ...утас:........../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч С  овогтой Б миний бие Х  банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээл авсан нь үнэн. Х  банк ХК-ийн нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл 19,261,322.85 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х  банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 19,261,322.85 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б  нь зээлийн гэрээний үүрэгт 19,261,322.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 19,261,322.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,257 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 127,128.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 127,128.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч С.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                              ШҮҮГЧ                                      Э.Б