2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/00886

 

 

 

 

 

 

 

   2*******5 он     ******* с  ар  03 өдөр

                        192/ШШ2*******5/008

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 02-р хороо, ******* ******* гудамж *******, ******* компанийн байранд байрлах, “*******” ХХК /РД:*******/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *******-р хороо, суудал, -р байр, тоот хаягт оршин суух, ийн /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлчилгээний төлбөр 15,031,645 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

*******” ХХК нь Б.д холбогдуулан үйлчилгээний төлбөр 15,031,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч *******” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 15,031,645 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганцэцэг миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч *******” ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан үйлчилгээний төлбөр 15,031,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тогтоогдлоо.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д “...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.” гэж тус тус заасан.

5.Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарласан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК гаргасан 15,031,645 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Б. биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,108 төгрөгийн тал хувь болох 116,554 төгрөгийг улсын төсвийн 10*******00900941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                   В.АМАРТҮВШИН