Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 137/ШШ2025/00093

 

 

 

 

 

 

 

 

 

       2025        ...          ...                                          ....                               

     

 

 

        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

         хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж ..., ... байрлах  “.... ББСБ” ХХК /улсын бүртгэлийн дугаар ..., регистрийн дугаар .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дугаар баг, .... тоотод оршин суух, Б овогт Т-ийн Б /РД:..., утас:.../-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 7,029,717.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч,  2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Т.Б нь "... ББСБ" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 6 сарын 29-ний өдөр ... дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ... дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 5,000,000.00 (таван сая) төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2025 оны 6 сарын 3-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Т.Б нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 10 сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 268,577.08 төгрөгийг, хүүний төлбөрт 379,726.68 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,591.24 төгрөгийг, нийт 650,895.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Т.Б нь 2025 оны 01 сарын 21-ны өдрийн байдлаар 470 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 4,731,422,92 төгрөг, зээлийн хүү 2,186,404.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 99,890.40 төгрөг, нийт 7,017,717.48 төгрөг. ... ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Т.Б зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Т.Б нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3 болон, Цахим зээлийн гэрээний 7.4- т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагчаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан ... дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ... дугаартай Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,731,422.92 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,186,404.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 99,890.40 төгрөг, нотариатын зардалд 12,000.00 төгрөг, бүгд 7,029,717.48 (Долоон сая хорин есөн мянга долоон зуун арван долоон төгрөг дөчин найман мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Т.Б-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Т.Б нь ... ХХК-ний нэхэмжилсэн 7,029,717.48 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК нь хариуцагч Т.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,029,717.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б нь зээлийн гэрээний үүрэгт 7,029,717.48 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,029,717.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,425.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 63,712.74 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 63,712.74   төгрөгийг хариуцагч Т.Б-с тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                          

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц