2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/00883

 

2025 02 03 192/ШШ2025/0*******83

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК /РД:*******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* *******-р гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт ын /РД:ТЯ78*******1801/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 33,298,189 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банк ХК нь С.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,298,189 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

... ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 33,298,189 төгрөгийг хариуцагч С. нь 2025 оны 02-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны *******-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны *******-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 09-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 11-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 12-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2027 оны 01-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 02-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 03-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 04-р сарын 10-ны өдөр 1,298,189 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч С.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,298,189 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь нэхэмжлэгчтэй уг төлбөрийг 2025 оны 02-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны *******-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны *******-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 09-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 11-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 12-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2027 оны 01-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 02-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 03-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 04-р сарын 10-ны өдөр 1,298,189 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.

5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 33,298,189 төгрөгийг хариуцагч С. нь 2025 оны 02-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны *******-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны *******-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 09-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 11-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 12-р сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2027 оны 01-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 02-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 03-р сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 04-р сарын 10-ны өдөр 1,298,189 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталжхэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,440 төгрөгийн тал хувь *******2,220 төгрөгийг улсын төсвийн 100200900941 тоот данснаас, *******2,220 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН