Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 137/ШШ2025/00094

 

 

 

 

 

 

 

 

 

         2025         ...          ...                                          ....                              

     

 

 

      Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод байрлах  “... банк” ХК /улсын бүртгэлийн дугаар ..., регистрийн дугаар .../-ийн нэхэмжлэлтэй,,

 

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... гудамж, ... тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо ... дүүргийн .... тоотод түр оршин суух, Т овогт Б-ийн Т /РД:..., утас:.../-т холбогдох

 

 Гэрээний үүрэг 10,742,925.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч,  2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “... банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б овогтой Т нь ... банктай 2024 оны 09 сарын 25-ны өдөр "Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 09 сарын 27-ны өдөр ... тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Б овогтой Т нь .... тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 02 сарын 03 өдрийн байдлаар 101 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,742,925.08 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч Б овогтой Т-ын Голомт банктай байгуулсан ... тоот болон ... тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,742,925.08 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ... банканд олгуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Б.Т нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.Т нь ... банкны нэхэмжлэлийн шаардлага болох 10,742,925.08 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 1,190,000 төгрөгөөр нийт 9,520,000 төгрөг төлнө. Үлдэгдэл 1,222,925.08 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан тайлбартаа: “...... банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,742,925.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн тайлбартай танилцаад 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 1,190,000 төгрөгөөр нийт 9,520,000 төгрөг төлнө. Үлдэгдэл 1,222,925.08 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно гэх хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү....гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч Б.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,742,925.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч Б.Т нар нь харилцан тохиролцож хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээний үүрэгт 10,742,925.08 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 1,190,000 төгрөгөөр нийт 9,520,000 төгрөг төлнө. Үлдэгдэл 1,222,925.08 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцож эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчид  эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... банк ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,742,925.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн гэрээний үүрэгт 10,742,925.08 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 1,190,000 төгрөгөөр нийт 9,520,000 төгрөг төлнө. Үлдэгдэл 1,222,925.08 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 93,419 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 93,419 төгрөгийг хариуцагч Б.Т-с тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

 3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                          

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц