| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00115/И |
| Дугаар | 137/ШШ2025/00096 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 137/ШШ2025/00096
2025 ... ... ...
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... аймаг ... сум ... баг, ... байрлах ... банк ХК /улсын бүртгэлийн дугаар ..., регистрийн дугаар .../-ийн ... тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, А овогт Б-ын Е /РД:..., утас:.../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 34,657,427.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... банк ХК-ний ... тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...... банк нь 2024 оны 08 дүгээр сарын 23-ны өдөр Б овогтой Е-тэй ... дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 35,303,306 /Гучин таван сая гурван зуун гурван мянга гурван зуун зургаан/ төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Тодруулбал, ...Банк нь зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, түүнийг зээлдэгч зөвшөөрсний үндсэн дээр Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно”, 421.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мен хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ.” гэж тус тус заасны дагуу нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон.
Зээлийг олгосноос хойш 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч зээлийн үндсэн төлбөрт 2,353,553.72 /Хоёр сая гурван зуун тавин гурван мянга таван зуун тавин гурван төгрөг, хүүгийн төлбөрт 1,116,597.45 /Нэг сая нэг зуун арван зургаан мянга таван зуун ерөн долоон төгрөг 45 мөнгө/, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,118.30 /Гурван мянга нэг зуун арван найман төгрөг 30 мөнгө /төлсөн.
Хариуцагч нь 2024 оны 12 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж ...Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 90 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд ... дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан ... дугаартай Зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн Үндсэн зээлийн төлбөр 32,949,752.28 төгрөг, зээлийн хүү 1,689,870.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,804.47 төгрөг, нийт 34,657,427.05 /гучин дөрвөн сая зургаан зуун тавин долоон мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг 05 мөнгө / төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Е шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.Е нь ... банк ХК-ний нэхэмжилсэн 34,657,427.05 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “... банк” ХК нь хариуцагч Б.Е-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,657,427.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Е нь зээлийн гэрээний үүрэгт 34,657,427.05 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “... банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Е-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34,657,427.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Е нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,237.14 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 156,618.57 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 156,618.57 төгрөгийг хариуцагч Б.Е-с тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц