Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар  137/ШШ2025/00097

 

 

 

 

 

 

 

 

 

         2025        ...          ...                                        ...                               

     

 

 

      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... байрлах  ... банк” ХХК /улсын бүртгэлийн дугаар ..., регистрийн дугаар .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, Б овогт Б-ны Э /РД:..., утас:.../-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 2,200,747.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч,  2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “... банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...... банк ХК нь зээлдэгч Б.Э-тэй 2024 оны 08 сарын 11-ний өдөр ... тоот гэрээг байгуулсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ... тоот цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,177,747.11 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 2,200,747.11 төгрөгийг хариуцагч Б.Э-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.Э нь ... банк ХК-ний нэхэмжилсэн 2,200,747.11 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... банк” ХК нь хариуцагч Б.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,200,747.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь зээлийн гэрээний үүрэгт 2,200,747.11 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,200,747.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 25,081 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 25,081   төгрөгийг хариуцагч Б.Э-с тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                          

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц