Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 137/ШШ2025/00108 

 

 

 

 

 

 

 

 

 

        2025         ...         ...                                         ...                             

     

 

 

      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

   биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байр, ... тоотод оршин суух хаягтай, Х овогт Т-ын Э /РД:..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймгийн ... сумын ...-р баг, ... тоотод оршин суух, У овогт Б-ийн А /РД:..., утас:...-д холбогдох

 

 Хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 52,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,  2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч Т.Э нь 2021 оны намар Замын-Үүд суманд ажлаар явж байхдаа Б.А-тэй танилцаж байсан. Тэрээр Замын-Үүд сум дахь ... дугаар ангид ажилладаг, ... цолтой гэж танилцуулсан. Хятад улсаас вагон тээвэр эрхэлж, ачаа бараа зөөх ажилд хамтран ажиллах боломжтой, хөрөнгө оруулаач гэсэн санал тавьсан байдаг. Ингээд хамтран ажиллахаар болж хөрөнгө оруулалт гэж 100,000,000 төгрөгийг түүний шаардсанаар 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.А-ийн хийхийг хүссэн ... тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш Б.А нь хамтран ажиллахаар тохирсон гэрээгээ хэрэгжүүлээгүй. Миний бие нь дээрх харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохиролцсон гэж үзэж байгаа бөгөөд хуульд заасан хамтран ажиллах гэрээний шалгуур нөхцөл болох хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээж, гэрээний гол нөхцөлийн талаар амаар тохиролцож, гэрээний хураамж болох 100,000,000 төгрөгийг Б.А-д хүлээлгэн өгсөн билээ. Улмаар бидний дунд гэрээ бүрэн утгаараа хэрэгжээгүй, ингэж явсаар байгаад А 48,000,000 сая төгрөгийг хэд хэдэн удаа хувааж төлсөн. Харин үлдэгдэл 52,000,000 сая төгрөгийг өгөлгүйгээр алга болоод байна. Иймд Б.А-ээс хамтран ажиллах гэрээний үүрэгт 52,000,000 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Жич: Энэ хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл хариуцагч Б.А-ийн банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, нэхэмжлэлийн үнийн дүнгээр хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Т.Э-ны нэхэмжлэлтэй Б.А-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 52,000,000 төгрөгийн нэхэмжлэлд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Х.У миний бие оролцож байгаа билээ. Хариуцагч Б.А нь хохирлоо миний Хаан банкны ... тоот дансанд төлбөрийг хоёр хуваан шилжүүлж, одоогоор төлбөрийг бүрэн барагдуулсан байна. Нэгэнт хариуцагч төлбөрөө барагдуулсан тул Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж байгаа бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Б.А-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 52,000,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох хамтран ажиллах гэрээний үүрэг 52,000,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, хоёр удаагийн гүйлгээний баримт зэргээр тогтоогдож байна. 

Хариуцагч Б.А нь зээлийн гэрээний үүрэгт 52,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Э-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 52,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А нь бүхэлд нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 208,975 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 208,975 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

             3. Энэ захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                           

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц