Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/24

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                 

                                                                                   2023/ДШМ/24

 

 

         

       Д.Н, М.Т нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор                                                        Б.Нямжав

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           Ц.Б, Г.Э

                        Нарийн бичгийн дарга                                    Э.Даваа нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Н, М.Т нарт холбогдох 1912003680215 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

  

Монгол улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,  ажилтай, ам бүл хоёр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 0 дугаар баг ТОСК-ын байрны 00-00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д Н /РД:/,

 

 Монгол улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 02ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, хоёр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 0 дугаар хороо 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  хээр овогт  Т /РД:/,  

 

Шүүгдэгч М.Т нь өмгөөлөгч Д.Н бүлэглэн иргэн О Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25, Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 118,1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 60, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 72,1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалуудын хуулбарыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, мөн түүнийг Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт тракторын жолоочоор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37, 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 80, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаартай тушаалуудын хуулбарыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргаж өгсөн,  

 

Шүүгдэгч Д.Н нь шүүгдэгч МТ бүлэглэн иргэн О Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25, Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 118,1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 60, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 72,1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалуудын хуулбарыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, мөн түүнийг Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт тракторын жолоочоор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37, 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 80, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаартай тушаалуудын хуулбарыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргаж өгсөн,

 Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн  Ж.Д эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ Архангай аймгийн Ц сумын Ч нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажилтын баримтад Л.Д гэх нэрийг засварлаж Ж.Д болгон өөрчилсөн,

мөн тэрээр Н О ажилсан жилийг тогтоолгож, давуу байдал олгох зорилгоор гэрч Н.А, С.Б нарт худал хэлж, төөрөгдүүлэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, мөн гэрч Ц.Н, Ж.С нарт худал хэлж, төөрөгдүүлэн 2017 оны 10 дугаар сарын 03-аас 04-ний өдөр тус тус Ж О хамт ажиллаж байсан талаар нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан,

Шүүгдэгч Д.Н нь иргэн С.Ц Архангай аймгийн Ж сумын Ж нэгдэлд тракторын жолоочоор 1981 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгох зорилгоор Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14- ний өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг хуурамчаар бүрдүүлж 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

мөн тэрээр С.Ц ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор гэрч Л.С, Т. нарыг ятгаж, шан харамж өгч 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлсэн, Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг хуурамчаар бүрдүүлж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган өгч мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, мөн тэрээр гэрч Л.С, Т.О нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, шан харамж өгч 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлсэн гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Д.Н холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар зүйлчилж,

М.Т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт Д Н  бусадтай бүлэглэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,  өмгөөлөгч нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,  Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, Өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, өмгөөлөгч гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан шан харамж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт М Тг бусадтай бүлэглэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б овогт Д Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  1 жил  1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12.240.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б хээр овогт М Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  1 жил  1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  3 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12.240.000 төгрөгөөр торгох ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12.240.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч М.Т оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, М.Т нарт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н 3 жил 3 сарын хугацаагаар өөрийн оршин суух Архангай  аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Н мэдэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Д.Н оногдуулсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай  аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Н 2057 дугаартай өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, №2057 дугаартай өмгөөлөгчийн үнэмлэхийг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Д.Н, М.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, М.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, М.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 09-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг Д.Н би эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн 1912003680215 дугаартай хэргийн тухайд:

 ХХ 17 хуудсанд: “Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын 2019.06.11-ний өдрийн 158 тоотод Архангай аймгийн Цагдаагийн газарт...суух Н.О 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 129/ШЗ2017/00482 тоот шийдвэрээр ажилласан байдлаа тогтоолгохдоо хуурамч нотлох баримт хуурамчаар бүрдүүлэн гаргаж өгч шийдвэрлүүлсэн байж шгүй гэж сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шалгуулахаар ирүүлснийг шилжүүлэв” гэжээ. Мөн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.07-ны өдрийн 99 дугаарт:

2017 оны 02 сарын 09-ний өдрийн 98 тоот шийдвэрээр

2017 оны 10 сарын 04-ний өдрийн 129 дугаартай шийдвэрээр тус тус тракторын жолоочоор ажилласан байдлаа тогтоолгожээ гэжээ.

  1. Дээрх хоёр хүсэлтийн дагуу мөрдөн байцаах  ажиллагааг явуулсан бөгөөд

мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн хошууч Г.Б хүсэлтийн дагуу хх 25, 128 дугаар хуудсанд хүсэлт гаргагч Н.О ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй Иргэний хэргийн баримтууд авагдсан. Тухайн нотлох баримтуудад Д.Насанжаргалтай холбоотой баримтууд байдаггүй.

  1. Архивын тасгийн 2018.08.13, 2019.08.19-ний өдрийн 752, 26/2662 дугаартай

тоотод заасны дагуу Архивын тасгаас Цагдаагийн газарт хх 130, 140 хуудсанд Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын тушаалуудыг эх хувиар нь өгчээ. Гэрч С.Б мэдүүлэгт: Би Т гэдэг хүнийг танина. Чи Архангай аймгийн Ой аж ахуйн нэгжид ажиллаж байсан юм чинь энэ хүнтэй хамт ажиллаж байгаа гээд хэлээд өгчих, би О надтай хамт ажиллаж байсан эсэхийг нь мэдэхгүй байна гэжээ. Гэтэл гэрч С.Б хувьд иргэний хэрэгт Н.О талаар мэдэхгүй хэр нь хууль сануулсаар байхад худал мэдүүлэг өгсөн байх бөгөөд мөн л “таньдаг найз Т юу яриад шүүх рүү орсныг мэдэхгүй” намайг оролцуулан худал мэдүүлсэн байна ХХ-142-143.

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар нь тогтоогоогүй, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийг үндэслэл болгож байгаа нь шийдвэр үнэн зөв гарахад эргэлзээтэй бөгөөд үнэнийг нотолсон нотлох баримт байхгүй юм.

            ХХ 158 дугаар хуудсанд: Архангай аймгийн Цагдаагийн газраас Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019.07.03-ны өдрийн 26/2417 дугаар тоотод заасны дагуу Н.О ажилласан байдал тогтоолгох тухай 2019 оны 05 сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан ирүүлэх хүсэлтийн дагуу хх 160-163 хуудсанд шүүх хуралдааны тэмдэглэл нотлох баримтаар авагджээ. Тэмдэглэлд даргалагчаас: Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн хаана байдаг байсан бэ гэхэд Н.О “Цэнхэр суманд байдаг байсан, Т худлаа ярьсан байна гэсэн, та тракторын жолоочийн курс төгссөн үү гэхэд үгүй Т гэх хүн худлаа ярьсан байна гэх тайлбар өгсөн бөгөөд таны одоо шүүхэд гаргасан хүсэлтийг хэн бичсэн бэ гэхэд Н өмгөөлөгч миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө гээд хүсэлтийг бичиж өгөхөөр нь би гарын үсэг зурсан гэсэн тайлбарыг өгсөн байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШЗ2017/00482, 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 129 дугаартай хэргүүдэд Д.Н холбоогүй гэдгийг гэрчилж тайлбар өгсөн байдаг.

ХХ 167 169 дүгээр хуудсанд: Архиваас олгосон хуулбарын бүртгэлд: Д.Н миний гарын үсэг байдаг бөгөөд ах Д.Э эхнэр М.Т “Би оёдол хийгээд зав гардаггүй, ойрхноор нь очоод архиваас Н.О баримтуудыг авчих” гэсний дагуу очиж авсан баримт болно.

2019 оны 08 сарын 15-ны өдөр Н.О гэрчээр мэдүүлэг өгөхдөө хх 179, 181 хуудсанд: 2016 оны 12 сард тэтгэвэрт орох санаатай аймгийн төвд орж иртэл Н гэдэг өмгөөлөгч намайг тэтгэвэрт оруулж өгнө гэж хэлээд 1.500.000 төгрөг аваад дээр нь нэмээд идэшний үнээ авч байсан юм” тэр лавлагаа бичгүүдийг Н өөрөө гаргаж өгсөн, хаанаас хэрхэн авсан талаар би огт мэдэхгүй” гэх бөгөөд хх 226 хуудсанд Н идэшний үхэр өгөөгүй, Н гээд өмгөөлөгч Т бид нар Н өрөөнд нь 1.500.000 төгрөг одоогоос 5 жилийн өмнө өгсөн, надад бичигтэй цаас өгөөд үүн дээр гарын үсэг зур гэхээр нь би өөрөө гарын үсэг зурсан, Т бол өгөөгүй, Н бэлнээр өгсөн гэх мэдүүлгүүдийг өгдөг бөгөөд гэрч М.Т тус мэдүүлгүүдийг няцааж “би Н уулзаад” гэх мэтээр тус хоёр гэрч нь зөрүүтэй Н буруутгаж өөрсдийгөө аврах сэдэлттэйгээр худлаа мэдүүлгүүдийг өгсөн байхад тус мэдүүлгүүдийг зөрүүг арилгахгүйгээр намайг буруутгаж яллаж гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай бөгөөд хэргийг үнэн зөвөөр бодитойгоор хянаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. 212000200094, 1912003680215 дугаартай хэргүүдэд тус тус гомдолтой байна гэжээ.

 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Н болон М.Т нарыг эрүүгийн хэргийн тусгай ангид зааснаар гэмт хэрэг үйлдсэнийг дүгнээд шийтгэх тогтоол гарсан. Гэрч нарт хууль сануулж худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар хариуцлага  хүлээлгэх тухай эрх үүргийг тайлбарлаж мэдүүлэг авсан. Мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй ажил мэргэжлийн өргөн мэдлэг туршлага  тусгай мэдлэгийн хүрээнд шүүхийн шинжилгээ гаргаж өгч байгаа учир нотлох баримтыг үнэн зөв гэж үзсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар цугласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрөөгүй хэргийг хангалтай тогтоож чадсан мөрлөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх талаарх журмын шаардлага зөрчсөн болон хэргийн оролцогч эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  хязгаарласан зөрчил тогтоогдоогүй гэж анхан шатны шүүхээс  нотлох баримтуудыг хэмжээнд үнэлээд  шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон гэж үзэж байгаа. Ийм учраас анхан шатны шүүх хуралдаан дээр нэгэнт нотлох баримтын хүрээнд  шинжлэн судлаад, хавтаст хэрэгт авагдсан баримтыг харьцуулан шинжлэн судлаад дүгнэлтээ гаргаад шийдвэрлэсэн учраас  анхан шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч Д.Н өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.  Энэ хэрэг нь хуулийн нэр томьёоныхоо дагуу гэмт хэргийн шинжийг болон ямар оролцоотой бэ? гэдэг талаас олохгүй байгаа ийм асуудал байдаг. Хэргийн оролцооны талаар ярья Д.Н М.Т нийлж Очирхуяг нар нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэдэг асуудлыг тайлбарлая. Хуурамч гэсэн нотлох баримтууд нь Архангай аймгийн Архивын тасгаас гарсан тамга тэмдэгтэй баримт байгаа. Үүнийг Д.Н хуурам ч юм уу? биш юм уу? гэдгийг мөрдөх боломж байхгүй. Д.Н уг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэж байгаа.  Д.Н нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Энэхүү хүсэлтийг хүсэлт гаргагч О өөрөө гаргасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т 276 дугаартай 1 жилийн хугацаатай итгэмжлэл хийлгэсэн. О нь өөрөө хүсэлт гаргаж өгсөн нь  1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан Архангай аймгийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд О нь хүсэлт гаргасан гэх нотлох баримт байгаа. 17 дугаар хуудсанд баримт бичиг бүрдүүлж байсан тэмдэглэл 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архивд үлдсэн хуулбарын бүртгэл  115 дугаар хуудсанд байгаа. Эдгээр нотлох баримтыг үзээд байхад энэ нотлох баримт нь хуурам ч юм уу? үнэн юм уу? эдгээрийг зөвшөөрсөн юм уу? буруутгаад байгаа  Д.Н нь шүүхэд  эдгээр нотлох баримтыг гаргаж өгөөгүй байдаг. Гэтэл Д.Н буруутгаж орж ирсэн ийм асуудал байдаг. Эхний үйлдэл дээр Д.Н гэмт хэргийн үйлдэл дээр гэмт хэргийн шинж байхгүй байна гэж үзэж байна. Хүсэлт гаргагч нь өөрөө нотлох баримтаа өгсөн, М.Т нь өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоод нотлох баримтаа гаргаж өгсөн ийм асуудал байгаа учраас хэрэгт гэмт буруугийн хэлбэр байхгүй байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч шийднэ үү? гэж хүсэж байна. Архангай аймаг дахь чөлөөт амьдрал нэгдлийн хувьчлалын баримт Л.Д, Ж.Д болгон өөрчилсөн гэж байгаа. Үүнийг шүүхэд өгсөн байж байгаад шүүхээс буцаагаад авсан байгаа. Энэ асуудлыг шүүх шийдвэрлэсэн  юм уу? гэхээр шийдвэрлээгүй. Тэгэхээр үүнийг хуурамч гэж яаж мэдсэн, хуурамч юм уу? үгүй юу? гэдгийг тогтоож чадаагүй. Техникийн алдаа гараад Л.Д гээд бичигдсэн байсан юм уу? үүнийг Ж.Д мөн юм уу? гэдэг асуудлыг тогтоож шийдвэрлэх байсан. Тэгээд нэг хүнийг буруутгаад байгаа. Энэ нөхцөл байдлыг үзэхээр техникийн  алдаа гараад Ж.Д биш, Л.Д гээд дээр үед бид нар зарим зүйлийг хийхдээ буруу үйлддэг, хольж хутгаж бичдэг байсан учраас ингэж бичсэн асуудал гараад  шүүхэд гаргаж өгөөд, буцааж аваад байгаа энэ баримт нь Ж.Д м байхыг үгүйсгэхгүй. Ийм нөхцөл байдал гардаг учраас үүнийг шүүх бүрэлдэхүүн харж үзнэ үү? гэж хүсэж байна. Энэ нь үнэхээр Ж.Д мөн байвал Д.Нг хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгч, засуулсан ийм үндэслэл байгаа шүү гэдгийг анхаар ч үзэх байх. Худал мэдүүлэг өгүүлсэн гэх гэрчүүдийн худал мэдүүлэг өгсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тэгэхээр гэрч нарыг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцоод Д.Н ятгалгаар худал мэдүүлэг өгсөн байна гэдэг зүйл нь шүүхийн шийтгэл тогтоол дээр эдгээр хүмүүсийг худал мэдүүлэг өгүүлж,худал мэдүүлэг өгсөн байна гэх гэм буруутайд тооцсон зүйл байхгүй байгаа. Тэгсэн мөртөө Д.Н оруулж ирээд байгаа.   Худлаа мэдүүлэг өгсөн гэх хүмүүс нь Д.Н бид нарыг худлаа мэдүүлэг өгүүлсэн гэж байгаа нь шүүхээр гэм бурууг нь тогтоож оруулж ирэх ёстой. Гэтэл Тэр баримт нь одоо хүртэл байхгүй зүгээр л хийсвэрээр Д.Н чи худал мэдүүлэг өгүүлсэн гэх үйл баримтууд байгаад байдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн харж үзнэ үү? гэж бодож байна. Ц гэдэг хүн тракторын жолоочоор ажиллаж байсан гэдэг зүйлээр нол буруутгаж байгаа баримт бичгийг өгсөн гэж ярьдаг. Үүнийг хуурамчаар бүрдүүлж анхан шатны шүүхэд өгсөн гэх асуудал дээр санал нийлэхгүй. Яагаад гэхээр 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 23 дугаартай цалингийн тодорхойлолтыг Д.Н Архиваас аваагүй шүү дээ.  Д.Насанжаргалтай ямар ч хамаагүй ийм бичиг байгаа. Үүнийг Амаржаргал гэдэг хүн Тунгалаг гэдэг хүнээр мөнгө тушаалгаж байгаад Архангай аймгийн Архивын тасгаас Ц цалингийн тодорхойлолтыг түүлгэж авсан. Тэгээд энэ нь явсаар байгаад Т А дамжигдаж явсаар байгаад  А нь Ж гэдэг хүнд өгөөд Ж нь Д.Н өгөөд үүнийг нь шүүхэд төлөөлж өгч болох уу гэж асуугаад шүүхэд өгсөн асуудал яригддаг. Үүнийг хуурамч гэж үзэх боломж байхгүй. Ийм нотлох баримт байна гэхээр нь шүүхэд гаргаад өгсөн. Үүн дээр шүүх бүрэлдэхүүн харж үзнэ үү? Мөн 2 гэрчийн асуудал яригддаг худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт байхгүй байдаг. Өмгөөлөгчөөр шүүхэд өгч байгаа бичиг баримтуудыг өмгөөлөгчөөр оролцож өгч байгаа үйл баримт байна уу? эсвэл  хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм байна уу? Эсвэл ямар хэлбэрээр оролцож байсан гэдэг нь энэ хэрэг дээр нарийн шалгаж тогтоосон зүйл байхгүй шүү дээ. Өмгөөллийн үйл ажиллагаа  явуулсан гэх зүйл л яриад байдаг. Хэргийн оролцогч гэдэг маань өөрөө Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг оролцогчийн бүрэлдэхүүн гээд хэргийн оролцогч нарыг заагаад өгсөн байгаа. Өмгөөлөгчийн хувьд ямар статустай оролцох бэ? нэхэмжлэгч ямар статустай оролцох вэ? хариуцагч  ямар статустай оролцох вэ? Тэгэхээр Д.Н ямар статусаар оролцоод байгаа өмгөөлөгчөөр нь оролцоод байгаа юм уу? энэ үйл явдал хэрэг дээр бүрхэг байдаг. Ийм нөхцөл байдлыг нэг бүрчлэн тогтоож чадаагүй зүгээр л ийм зүйлийг хуурамчаар өгсөн байна гээд Д.Н буруутгаж байгаад нь эргэлзээтэй байдаг. Ийм учраас өмгөөлөгч миний хувьд нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хангалтай бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас тодорхой зүйлийг харж мөн хуулийн 22 дугаар зүйл дээр хэргийн оролцогчийн бүрэлдэхүүн гэж юу байдаг бэ? нотлох баримт гэж юу байдаг хэн гаргаж өгөх ёстой батлах баримтжуулах цуглуулж хэрэгт өгөх үүрэг нь хэнд байгаа бэ? гэдгийг харахгүй бол нэхэмжлэгчээр гаргаж өгч байгаа нотлох баримтыг хаа хамаагүй гадаа сууж хүн чи шүүхэд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж  өгсөн байна гэдэг үндэслэлээр буруутгаж болохгүй. Ийм учраас өмгөөлөгч миний зүгээс Д.Н гаргаж байгаа давж заалдах гомдлыг дэмжиж  байна. Үүн дээр шүүх бүрэлдэхүүн анхааралтай нотлох баримтыг шинжлэн судлаад гэмт хэргийн хэлбэр, шинжүүд байгаагүй гэдгийг зүйл тус бүр дээр нь хэрэг үйлдсэн үйлдэл тус бүр дээр анхааралтай харж үзэхгүй бол зарим зүйл дээр анхан шатны шүүх хэтэрхий их үгүйсгэж, шүүгдэгчид ашигтай байдал байхад түүнийг нь харгалзаж үзэхгүйгээр шийдвэрлэсэн юм уу? гэсэн бодол надад төрдөг. Ийм учраас давж заалдах гомдлыг дэмжиж байна, гомдлыг хангаж шийдэж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Т өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: М.Т гэм буруугийн асуудал маргахгүй байгаа. Миний хувьд хууль хэрэглээний тал дээр ганц хоёр зүйл хараад өгнө үү? гэсэн хүсэлттэй байна. М.Т эхний үйлдэл буюу 2016 оны 12 дугаар сарын 15-ны үед 2002 оны эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд багтахаар байгаа. Энэ нь тухайн хуулийнхаа 72 дугаар зүйлийн заалтаар тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацаатай ийм хуулиуд багтахаар харагдаад байгаа. 2017 оны  үйлдэл нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулаад шүүхийн шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болтол хөөн хэлэлцэх хугацаанд хэрэгсэхгүй болгохоор заагаад өөрчилсөн. 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиас хойш дахиж өөрчилсөн хууль гаргаагүй байсан. харин дээд шүүхийн тайлбар гарсан байсан. Тэгэхээр хууль хэрэглэх үү? дээд шүүхийн тайлбар хэрэглэх үү? алийг нь хэрэглэвэл М.Т эрх зүйн байдал дээрдэх бэ?  бол гэдийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч өгнө үү? гэж хүсэж байна. М.Т гэм буруугийн асуудал маргахгүй байгаа гэв.

  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Д.Н, М.Т нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Д.Н гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Н, М.Т нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан,  хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 Шүүгдэгч Д.Н холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар, шүүгдэгч М.Т   холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийсэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Д.Н, М.Т нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон гэж дүгнэн,  хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Н өмгөөлөгч бусадтай бүлэглэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,  өмгөөлөгч нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,  Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, Өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, өмгөөлөгч гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан шан харамж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Т бусадтай бүлэглэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч М.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй  зэргийг тус тус харгалзан, шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  1 жил  1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12.240.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б овогт М Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь шүүгдэгч Д.Н, М.Т нарын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хувийн байдалд тохирчээ.

Мөн шүүгдэгч Д.Н, М.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсан байна.

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Н  давж заалдах гомдол гаргажээ.

Анхан  шатны шүүх шүүгдэгч Д.Н холбогдох хэрэг хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил, мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч  тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг  үнэн зөв гэж үнэлсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй болсон.

Мөн шүүгдэгч Д.Н холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан,   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоогдсон, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд харилцан зөрүүгүй, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл, шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон байх тул  “...намайг буруутгаж яллаж, гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай бөгөөд хэргийг үнэн зөвөөр бодитойгоор хянаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн үндэслэлээр гаргасан шүүгдэгч Д.Н давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.