| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00041/И |
| Дугаар | 150/ШШ2025/00061 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 150/ШШ2025/00061
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ............. хот, ............. дүүрэг, ............ дугаар хороо, ................... гудамж ........... ......... тоот “.............” ХК-ийн (РД:.........) хүсэлттэй иргэн ........... эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“............” ХК-ний салбарын захирал ........... шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Зээлдэгч нь "........." ...........-тай 2023 оны 02 дугаар сарын 21-ны өдөр 3171510100121 тоот зээлийн гэрээг байгуулан 3,000,000 /Гурван сая / төгрөгийг 1 хувийн шимтгэлтэй, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй ба зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг 2024 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,786,999.16 /хоёр сая долоон зуун мянга наян зургаан мянга есөн зуун ерэн есөн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,329,478.48 / нэг сая гурван зуун хорин есөн мянга дөрвөн зуун далан найман төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 137,250.46 /нэг зуун гучин долоон мянга хоёр зуун тавин төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг, нийт 4,253,728.10 /дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянга долоон зуун хорин найман төгрөг арван мөнгө/ төгрөгийг гаргуулахаар зээлдэгчийн хаягийн дагуу ........... аймгийн .......... сумын сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэтэл зээлдэгч ........... нь ......... аймгийн ......... сум, .......... дугаар баг, ......... гудамж .......... тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул ..... аймгийн ..... сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг огт төлөхгүй ...........-г хохироож, оршин суугаа газраа өөрчлөн оргон зайлж олдохгүй байгаа тул зээлдэгч ......... овогтой ....... эрэн сурвалжлуулах тухай захирамж гаргаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа. Гэрт нь олон удаа очсон. Хаяг дээрээ байдаггүй. Зээлдэгч ........... нь иргэний үнэмлэх дээрээ .......... аймгийн .......... сум, .......... дугаар баг, ........... гудамж ........ тоот хаягийн бүртгэлтэй байдаг. Иймд ......... эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, “.............” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, .......... аймгийн ............ сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 150/ШЗ2024/00804 тоот “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, цахим зээлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх “..........” ХК-ийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч “............” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн ............... (РД:..............) оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
........... нь ....... аймгийн ......... сумын ......... дугаар баг .......... тоот хаягт бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй гэх ......... аймгийн Сайхан сумын ......... дугаар багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн ........ аймгийн .......... сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 150/ШЗ2024/00804 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. (хх-ийн 6-7-р хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно.” гэжээ
Иймд .............. хаяг тодорхойгүйгээс зээд гэрээний үүрэгт 4,253,728.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “.............” ХК нь шүүхэд гаргах боломжгүй гэж үзэн .......... овогтой ........... эрэн сурвалжлуулах хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д “Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ............. эрэн сурвалжлахыг ........ аймгийн Цагдаагийн газрын ............ сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгов.
.............. нь ............ аймгийн ........... сумын ........... дугаар баг ............. тоот хаягт бүртгэлтэй боловч, тухайн хаягт амьдардаггүй, холбоо барих утасгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч “.” ХК-ний ул...........сын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар .......... (РД:..........) эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг ......... аймгийн Цагдаагийн газрын ........... сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “...............” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА