| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00092/И |
| Дугаар | 137/ШШ2025/00109 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 137/ШШ2025/00109
2025 ... ... ...
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, .... байрлах “... банк” ХХК /улсын бүртгэлийн дугаар ..., регистрийн дугаар .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг.. . сум ... баг, ... тоотод оршин суух хаягтай, Б овогт М-ын Б /РД:..., утас: ..../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 15,063,259 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “... банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч М Б нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 06 сарын 12-нд ... тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 06 сарын 11-нд ... тоот "Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 200,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 06 сарын 10-нд ... тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 300,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 06 сарын 12-нд .. тоот "Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 06 сарын 12-нд ... тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 13,390,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 06 сарын 10-нд ... тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 400,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2024 оны 06 сарын 10-нд ... тоот "Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 300,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2024 оны 06 сарын 08-нд ... тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 300,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ... тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2026 оны 11 сарын 20-нд, ... тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2026 оны 12 сарын 05-нд, ... тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2026 оны 12 сарын 05-нд, ... тоот "Цахим зээлийн гэрээ"- ний хугацаа 2026 оны 11 сарын 20-нд, ... тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2026 оны 11 сарын 20-нд, ... тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2024 оны 09 сарын 05-нд, ... тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2024 оны 09 сарын 05-нд, ... тоот "Цахим зээлийн гэрээ"- ний хугацаа 2026 оны 12 сарын 05-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ... тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 93,493 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 9,972 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 175 төгрөг, ... тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 188,793 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 18,506 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 317 төгрөг, ... тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 283,351 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 26,915 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 474 төгрөг, ... тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 93,493 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 9,972 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 175 төгрөг, ... тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 12,518,650 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,335,239 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,458 төгрөг,.. . тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 66,854 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 6,062 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,486 төгрөг, ... тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 50,140 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 6,037 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,561 төгрөг, ... тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 279,595 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 25,139 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 401 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 15,063,259 төгрөгийг зээлдэгч М-ын Б-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие М.Б нь ... банк ХК-ний нэхэмжилсэн 15,063,259 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “... банк” ХК нь хариуцагч М.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,063,259 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б нь зээлийн гэрээний үүрэгт 15,063,259 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “... банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,063,259 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,266.30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 116,633.15 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 116,633.15 төгрөгийг хариуцагч М.Б-с тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц