| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00560/И |
| Дугаар | 314/ШШ2025/00061 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 314/ШШ2025/00061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг дахь Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын хүсэлттэй,
************** нарын эцэг, эх байх эрхийг хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэжаргал, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Г************* 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин *********, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин **********, 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин *************, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү ********** нарын эцэг, эх байх эрхийг хассугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин **********, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин **********, 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин ************, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү ***********нарыг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхийг Өвөрхангай аймгийн Засаг даргад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хүсэлт гаргагч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА