| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00692/И |
| Дугаар | 314/ШШ2025/00071 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 314/ШШ2025/00071
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд байрлах Хас Банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *******сумын 1 дүгээр баг, * оршин суух, 1992********** онд төрсөн, 33 настай, ************
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *********сумын 1 дүгээр баг, * оршин суух, 1993******** онд төрсөн, 32 настай, * нарт холбогдох,***********
Зээлийн гэрээний үүрэг болох 68204736.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хас Банк ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Гончигсүрэнгийн гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас Банк ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Гончигсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ********нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хугацаа хэтэрсэн төлбөрөө бүрэн төлж, цаашид гэрээний дагуу зээлээ төлж байхаар тохиролцсон тул шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас Банк ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Гончигсүрэн нь хариуцагч *********** нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 68204736.19 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь хугацаа хэтэрсэн төлбөрөө бүрэн төлж, цаашид гэрээний дагуу зээлээ төлөхөөр тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай нэхэмжлэгч Хас Банк ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Гончигсүрэнгийн гаргасан хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Нэхэмжлэгч Хас Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ****** нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 68204736.19 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Хас Банк ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Гончигсүрэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ************нараас 249487 төгрөгийг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 498974 төгрөгний тавин хувь болох 249487 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498974 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА