Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар   137/ШШ2025/00120 

 

 

 

 

        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

         хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: ..........төв байр, ........ байрлах  Г.б” ХК /улсын бүртгэлийн дугаар ......, регистрийн дугаар ......./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....... тоотод оршин суух, Н.Б /РД:, утас:/,

Хариуагч: ..... тоотод оршин суух, О.Д /РД:, утас:/ -д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 30,850,685.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч,  2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.б ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н.Б, О.Д нар нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ......... дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 12,260,000 төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, тус зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13,110,000 төгрөгийг 13.2 хувийн хүүтэй. 30 сарын хугацаатай, 2023 он 02 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг 13.2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг 15.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10,980,000 төгрөгийг 14.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай тус тус авсан. Гэтэл зээлдэгч Н.Б, О.Д нар нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд манай банкны зүгээс зээлдэгчид удаа дараа зээлийн төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн боловч зээлийн төлөлтийг хийгээгүй байна. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 105 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлдэгчээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1. Банк,  эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хураамж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 29,594.520.82 төгрөг, хүүнд 1,236,671.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,493.20 төгрөг, нийт 30,850,685.94 төгрөг болон нотариатын зардалд 20,500 төгрөг нийт 30,871,185.94 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Б, О.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Г.б ХК-ний нэхэмжилсэн 30,871,185.94 төгрөгийг хариуцагч Н.Б, О.Д нар нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.б” ХК нь хариуцагч Н.Б, О.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,871,185.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б, О.Д нар нь зээлийн гэрээний үүрэгт 30,871,185.94 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.б” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б, О.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,871,185.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Батжаргал, О.Д нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,305.93 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 156,152.96 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 156,152.96   төгрөгийг хариуцагч Н.Б, О.Д нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                          

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц