| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0195/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/051 |
| Огноо | 2018-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Улсын яллагч: Э.Гантулга
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 1714000000057 тоот хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч Монгол улсын иргэн, ******* овгийн *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар баг 6-2 тоотод 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******, ******* нарыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би гэртээ байж байтал ******* ах манайд ирсэн, тэгээд удалгүй ******* ирсэн.Би тэр хоёртой нэг шил архи хувааж уусан, Тэгтэл ******* ах манай эхнэрийг доромжилохоор нь хоол идэж байсан хутгаараа ******* ахыг хутгалах гэтэл ******* ах дундуур орж ирэхээр нь баруун гар луу нь хутгалсан. Дараа нь ******* ахыг зүүн гар луу нь 3 удаа хутгалсан. Манай эхнэр намайг салгаад тэр 2 явсан би гэртээ унтсан. Би өөрийнхөө үйлдсэн хэрэгт гэмшиж байна. Тухайн үед архи уусан болохоороо мөн хоорондоо маргасан учир би тэр хоёрын хутгалсан… гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 53-54-р хуудас/
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн үед миний төрсөн дүү ******* нь миний зүүн гаран тус газар 3 удаа хутгалсан. Бид нар нэг шил архи хувааж уусан . Би *******ыг мал руу яв гээд хэдэн үг хэлсэн чинь хутгалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би *******ынд хоол идээд сууж байхад ******* ирсэн. Тэгээд тэр 2 маргалдаж байснаа ******* хутга аваад *******ийг хутгалах гэхээр нь би салгах гэтэл миний баруун гарны тохойны дотор хэсэгт нэг удаа хутгалсан. Дараа нь *******ийг 2-3 удаа хутгалчих шиг болсон. Миний гарнаас цус нэлээн их гоожоод толгой эргээд унах гээд байсан. Тэгэхээр нь би эмнэлэгт үзүүлж оёо тавиулж цусыг нь тогтоолгоод тариа хийлгэсэн, бид гурав 1 шил архи уусан, би нэг их согтоогүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Би өглөө гэртээ хоол хийгээд сууж байсан. ******* ах ирсэн, араас нь ******* ах орж ирсэн ******* ах Хаас хэрүүл гуйгаад байсан. Д. Х ахын хажууд очоод бас хэрүүл гуйж байгаад ******* ах Х ахыг цээж рүү нь өшиглөсөн. Тэгтэл ******* нь хоол идэж байсан хутгаараа эхлээд ******* ахын гар луу нь хутгалсан. ******* нь гартаа хутга барьчихаад ******* ахыг ална гээд дайраад байсан, тэгээд би *******ыг салгахад ******* ахын зүүн гарнаас цус гоожоод байсан. ******* ах гараа бариад сууж байгаад ******* ахтай хамт гараад явсан. Би *******ыг гэртээ унтуулсан. Тэр хоёрыг нэгнийгээ хутгалахаар нь ******* ах салгах гэтэл ******* баруун гаранд нэг удаа хутгалсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 440 дугаартай шинжээчийн:
1.*******гийн баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь тухайн үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
6.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 38-39/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 435 дугаартай шинжээчийн :
1.*******ийн зүүн бугалга, тохой, шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь тухайн үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгпсэн байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
6.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 45-46/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 8-12/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 58/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 57/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 59/, шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 84-88/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар баг 6-2 тоотод 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******, ******* нарыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******ын...хоол идэж байсан хутгаараа ******* ахыг хутгалах гэтэл ******* ах дундуур орж ирэхээр нь баруун гар луу нь хутгалсан. дараа нь ******* ахыг зүүн гар луу нь 3 удаа хутгалсан…гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 53-54-р хуудас/
хохирогч *******ийн... миний төрсөн дүү ******* нь миний зүүн гаран тус газар 3 удаа хутгалсан…гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
хохирогч *******гийн... ******* хутга аваад *******ийг хутгалах гэхээр нь би салгах гэтэл миний баруун гарны тохойны дотор хэсэгт нэг удаа хутгалсан, дараа нь *******ийг 2-3 удаа хутгалчих шиг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
гэрч *******ндралын... ******* нь хоол идэж байсан хутгаараа эхлээд ******* ахын гар луу нь хутгалсан., би *******ыг салгахад ******* ахын зүүн гарнаас цус гоожоод байсан. Тэр хоёрыг нэгнийгээ хутгалахаар нь ******* ах салгах гэтэл ******* баруун гаранд нэг удаа хутгалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 440 дугаартай шинжээчийн“...*******гийн баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 38-39/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 435 дугаартай шинжээчийн“...*******ийн зүүн бугалга, тохой, шуунд шарх гэмтэл тогтоогдлоо...”гэх дүгнэлт /хх-ийн 45-46/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 -т заасан гэмт хэрэг үйлдэж , Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч *******ыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч *******т үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд “...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын санхүү албаны даргын тодорхойлолтод... ******* 2016 оны жилийн эцсийн тооллогоор үхэр 9, хонь 12, ямаа 13, нийт 24 толгой мал тоолуулсан талаар .... бичигдсэн боловч төрийн албан хэрэг хөтлөлтийн заавраар тогтоосон журам, стандартыг зөрчсөн, мөн ******* нь 2017 онд мал тооллуулсан талаар хэрэгт баримт авагдаагүй, А данс байхгүй, эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөн хууль ёсны гэх аливаа эрхүүд бүртгэгдээгүй, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Хохирогч *******, ******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын эзэмшлийн “... Land Rower маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч *******т буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлэв.
2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн № 117 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсэн боловч шүүгдэгч ******* нь уг захирамжаар цагдан хоригдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ыг олон хүний амь бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4, 1.7-д зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. 7.Эрүүгийн хэрг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... Land Rower маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч *******т буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА