| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 158/2024/0030/З |
| Дугаар | 158/ШШ2024/0069 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 158/ШШ2024/0069
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 66 дугаар зүйлийн 66.1, 66-2-т заасныг тус тус баримтлан ******* ХХК-аас тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч /Х.*******/-д холбогдуулан ирүүлсэн Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0071307 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0030/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах ба шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
4.Захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ