Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 314/ШШ2025/00092

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02 Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт байрлах, Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн *******сумын 2 дугаар баг, Э******тоотод оршин суух, 1999 онд төрсөн, 25 настай, ***********холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 1656080.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийг төлөөлж М.Дөлгөөнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.*****нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Токи ББСБ ХХК-тай №******тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Samsung A54 маркийн гар утсыг нийт 1238000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 25 сарын хугацаанд сар бүр 70903 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Токи ББСБ нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байгаа тул гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, хариуцагч Д.*****1656080.8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******шүүхэд гаргасан тайлбартаа: Токи ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 1656080.8 төгрөг төгрөгийг миний бие 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хариуцагчийн тайлбартай танилцсан бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлд дурдсан 1656080.8 төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Д.******холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 1656080.8 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.*****нь нэхэмжлэлийн шаардлага болох 1656080.8 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Токи ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1656080.8 төгрөгийг хариуцагч Д.*****төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.******20723.5 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41447 төгрөгний 50 хувь болох 20723.5 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

  4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.МӨНХТУЯА