| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2025/00020/И |
| Дугаар | 314/ШШ2025/00094 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2025/00094
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02 Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт байрлах, Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *******сумын ****дугаар баг, ****** тоотод оршин суух, 1998 онд төрсөн, 26 настай, Г***********горт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болох 1292705.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийг төлөөлж М.Дөлгөөнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.*****нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Токи ББСБ ХХК-тай №******тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Samsung A34 маркийн гар утсыг нийт 998000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 18 сарын хугацаанд сар бүл 72058 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Токи ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гараагүй байх тул зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Э.**********зээлийн гэрээний үүрэг болох 1292705.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.*****шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А34 маркийн гар утасны төлбөр 1067882 төгрөгийг 6 сарын хугацаатай сар бүрийн 25-ны өдөр 188000 төгрөг төлж барагдуулах хүсэлтэй байна. Лизинг төлөх дүн нь 1067882.26 төгрөг байгаа. Уг дүнг төлөхийг миний бие зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хариуцагч Э.*********шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч айх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Э.*********холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 1292705.95 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.**********нь нэхэмжлэлийн шаардлага болох 1292705.95 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Токи ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1292705.95 төгрөгийг хариуцагч Э.********төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.*********17787.5 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35575 төгрөгний 50 хувь болох 17787.5 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА