| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00126/И |
| Дугаар | 314/ШШ2025/00108 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 314/ШШ2025/00108
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, 9/1, 8 дугаар давхарт байрлах Дарь финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ****сумын *****дугаар баг, Ц****** гэх газарт оршин суух, 1994 онд төрсөн, 31 настай, Б***********холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болох 2153533.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Дарь финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэгийн гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хариуцагч Б.*******нь 2153533.46 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн байна. Иймд манай компанийн зүгээс гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.********холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 2153533.46 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.**********нь нэхэмжлэлийн шаардлага болох 2153533.46 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг гаргасныг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг Б.*******зээлийн гэрээний үүрэг болох 2153533.46 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.************24705 төгрөгийг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49410 төгрөгийн тавин хувь болох 24705 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА