| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/06651/И |
| Дугаар | 192/ШШ2025/00232 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/00232
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ...ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ..., Д....., Д......, Зээлийн батлан даалтын сан нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хамтран хариуцагч Зээлийн батлан даалтын санд холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч ... ХХК, Д...., Д....нараас 448,642,234.28 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 15,946,520 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 168,508,297.14 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 168,508,297.14 төгрөгөөр төлж барагдуулах, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хариуцагч Д.....өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-....дугаартай Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол 12А дугаар байрны 40 тоот хаягт байрлалтай 40 мкв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,763,521 төгрөгөөс 1,427,840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эмиралдплес ХХК, Д.Бавуужав, Д.Бавуусүрэн нараас 1,335,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Нэхэмжлэгч “...” ХК-иас хамтран хариуцагч "...." нь түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 77,570,360 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулсан тул хариуцагч "....."-д болон түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА