| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2025/00001/И |
| Дугаар | 314/ШШ2025/00109 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 314/ШШ2025/00109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн *****сумын ******дүгээр багт оршин суух, 1969 онд төрсөн, 55 настай, ************хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн Ц.***********, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ц.*********нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. ********************** гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: *************зэргийг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ч.*****, С.******нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ц.*******нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч Ц.*****дараах үндэслэлээр шаардах эрхээ ...хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн ... гэж тодорхойлон тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч Ц.****нь Ө************** нарыг мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Ц.*****Өвөрхангай аймгийн *****сумын *****нэгдэлд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, мөн 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
5. Иймд хүсэлт гаргагч Ц.*****Өвөрхангай аймгийн *********сумын ***********нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, Өвөрхангай аймгийн ******сумын *******нэгдэлд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, мөн 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгөх ажиллагаа хийсэн бөгөөд гэрч Ч.******, С.*********нар ..Ц.******1985 оноос хойш Өвөрхангай аймгийн *******сумын *******нэгдэлд тасралтгүй мал маллаж байсан... гэж мэдүүлэг өгсөн боловч дээрхи үйл баримт нь бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул гэрчүүдийг мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ү********** Өвөрхангай аймгийн ********сумын *********нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч * Өвөрхангай аймгийн ***сумын ********т нэгдэлд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, мөн 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА