Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******атцэнгэл даргалж,

Улсын яллагч В. Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга О. Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714003380008 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” бааранд *******ыг зодож бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны 20 цагийн ******* гэрт нь ******* бид хоёр очоод 2,5 литр том пиво уучихаад гараад 22 цагийн үед “Оргил” бааранд ороод нэг нэг пиво захилаад сууж байгаад бүжгийн талбай дээр нь бүжиглэж байсан чинь урд нь маргалдаж байсан нэг хүүхэнтэй таарсан, би очоод үсдэж аваад газар шалан дээр унагаасан, тэгсэн чинь хажуу талаас нь нэг хүүхэн орж ирээд миний үснээс татаад тэгээд зодоон болсон. Тэгсэн удалгүй цагдаа орж ирээд салгаад бид нарыг авч гараад машины хажуу талд байж байсан чинь найз ******* явья гэсэн чинь нэг цагдаатай хэрүүл хийгээд явахгүй байсан тэгэхээр би Цгийн баруун талын хацар луу алгадаад авсан, чинь цагдаа машин руу оруулаад суулгасан, ******* мөн адил машинд суулгасан юм. Тэгээд цагдаагийн газар дээр ирээд байж байсан чинь араас нөгөө зодоон хийсэн хоёр хүүхэн ороод ирсэн тэгээд бид нарыг эрүүлжүүлээгүй ар гэрт нь хүлээлгэн өгсөн юм. ******* гэдэг хүүхэнтэй хэрүүл маргаан хийж зодоон хийсэн асуудал байгаа 2017 оны 8 сард би Б гэдэг хүүхэнтэй бас “Оргил” бааранд хэрүүл хийж байсан юм түүнээс болоод л өчигдөр хэрүүл маргаан болсон юм. гэх мэдүүлэг. /хх-ийн 08-10 /,

Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа, би монгол хэл, бичиг үсэг мэднэ. би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт алга. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би найз ******* ийн хамт “Оргил” бааранд орж 0,5 литрийн хэмжээтэй хоёр хоёр пиво уусан юм. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад Бын найзтай эхлээд маргалдаад үснээс нь зулгаасан, тэр үед Б бид хоёрыг салгах гэж дундуур орж ирсэн. Тэгэхээр нь ******* бид хоёр барилцаж аваад ******* үснээс нь зулгаагаад, нүүрийг нь самардсан. Тэр үед ******* бид хоёр л цуг явсан, тэр үед би нэг их согтоогүй байсан. Би ******* ын найзыг зүс л танина, урьд нь бид хоёр жаахан маргалдаж байсан, тэгээд “Оргил” бараанд тааралдаад ахиад маргалдсан юм. Тэр үед ******* тэр найз бид хоёрын хоорондуур орж ирээд тэр найзыгаа өмөөрөхөөр нь би түүний үснээс нь зулгаасан юм. Бын найзын нэрийг нь би мэдэхгүй ээ зүс л танина. ******* нь миний үсгээс зулгаасан, түүний найз нь намайг зодсон юм байхгүй ээ. гэх мэдүүлэг. /хх-ийн 51-52 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн үед найз Бтэй хамт “Цацрах гэгээ” караоке ороод нэг цаг дуулж байгаад хоёр шил пиво уугаад тэгээд “Оргил” бааранд ороход 4 хүүхэн нийлээд нэг залууг зодоод байсан. Тэгээд бид хоёр сонин хумүүс бэ гэж бодоод нэг ширээнд суугаад нэг нэг шил пиво захиалаад уугаад бид хоёр бүжгийн талбайд бүжиглэж байсан чинь нөгөө зодуулаад байсан залуу мөн бүжиглэж байсан. Тэгсэн чинь ******* гэдэг хүүхэн манай найз ******* үсдээд газар шалан дээр унагаасан, тэгсэн манай найз босож ирээд чи яаж байна гэсэн чинь ******* нь уучлалт гуйгаад тэгээд салсан. Тэгээд бид нар бүжиглэж байгаад ширээндээ суугаад байж байгаад би ******* гээс “чи наад хүүхнээ танидаг юм уу чамайг яагаад үсдээд байгаа юм” гэж асуусан чинь “би сайн танихгүй нэрнээс цаашгүй” гэсэн, тэгээд “за за наад хүүхнээсээ хол бүжиглээрэй наад хүүхэн чинь тэр нэг залуугаа хардаад байгаа юм шиг байна” гэж хэлээд бүжиглэж байсан. Тэгсэн чинь ******* гэдэг хүүхэн намайг бас үсдэж аваад газар унагаад миний нүд рүү цохиод нүүр самардаж намайг зодсон, тэгээд намайг манай найз ******* салгасан байх сайн мэдэхгүй байна, тэгээд цагдаад дуудлага өгөөд цагдаа нар орж ирсэн юм. Би гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 /,

...******* тэр үед миний үснээс зулгаагаад доош нь дараад газар шалан дээр унагасан, мөн нүүрнээс самардсан өөр бол зодож цохиогүй. Нүүр самардсаны ор гарсан байгаа. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Н надад 200000 төгрөг өгөхөөр тохиролцсон байгаа гэх мэдүүлэг / хх-ийн 28-32 /,

...******* нь надад 230000 төгрөг өгч хохиролыг барагдуулсан бид 2 эвлэрч эвлэрэлийн гэрээ байгуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 /,

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 17 цагийн үед найз хүүхэн Бын гэрт нь очоод бид хоёр ойр уулзаагүй байсан болохоор хамт гарч “Цацрах гэгээ” караоке орж нэг цаг дуулж байгаад нэг нэг пиво уучихаад жоохон бүжиглэх гээд “Оргил” бааранд орсон юм. Хоёр хоёр пиво аваад сууж бүжиглээд байж байсан чинь Нямка гэдэг нэг хүүхэн миний үснээс татаад газар унагаасан. Тэгээд би юм яриагүй Нямка уучлаарай гээд салаад бүжиглэж байсан тэгсэн чинь манай найз Быг үсдээд тэр хоёр зодоон хийгээд байсан, би Нямкагийн найзтай нийлээд салгах гэсэн дийлээгүй юм. Тэгээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн юм. Би хэнтэй ч хэрүүл маргаан хийгээгүй бүжиглэж байхад Н миний үснээс татаад намайг газар унагаасан. Тэгэхээр нь би түүнтэй хэрүүл маргаан хийгээгүй юм яриагүй байж байхад  өөрөө уучлаарай гээд надтай гар барьсан юм. гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 /,

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

… Тэр үед ******* гэж дууддаг нэг эмэгтэйтэй хамт явж байсан, юунаас болоод тэр эмэгтэйтэй зууралдсаныг нь би мэдэхгүй ээ, нэг мэдэхэд л зууралдсан байж байсан. Тэр үед бие биенийгээ яг яаж цохиж зодсон, юунаас зууралдсан байсныг нь би анзаараагүй. Би холоос харахад л бие биенээсээ зууралдсан харагдаж байсан. Тэр үед Н нь ******* гэж дууддаг нэг эмэгтэйтэй хамт явж байсан, юунаас болоод тэр эмэгтэйтэй зууралдсаныг нь би мэдэхгүй, нэг мэдэхэд л зууралдсан байж байсан. Тэр үед бие биенийгээ яг яаж цохиж зодсон юунаасаа зууралдсан байсныг нь би анзаараагүй. Би холоос харахад л бие биенээсээ зууралдсан харагдаж байсан. гэх мэдүүлэг / хх-ийн 35-37 /,

6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Оргил” бааранд ******* бид хоёр цуг орж суусан юм. Тэгээд “Оргил” бааранд байж байгаад би гадаа гарч салхилчихаад эргэж бааранд орж ирсэн чинь ******* баарны зааланд нэг эмэгтэйтэй үснээсээ зууралдчихсан хажууд нь бас нэг эмэгтэй салгах гэж байгаа гээд бас Нгийн үснээс нь зулгаачихсан байхаар нь би очиж салгасан. Би яг ямар шалтгааны улмаас хүний үснээс зулгаасаныг нь би мэдэхгүй ээ. Намайг гадаа гарчихаад эргээд ороод ирэхэд л үснээс нь зулгаачихсан байж байсан. Намайг очсоноос хойш бол тэр эмэгтэй тэр хоёр бие биенийхээ үснээс зулгаасан л байсан, өөр бол нэг их цохиж зодоогүй ээ .гэх мэдүүлэг. / хх-ийн 43-44 /,

7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн

1. *******ын-н биед тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт, дух шанаа хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

  1. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-ийн 14-15 /, болон хавтаст хэргийн 22-26 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******гийн “Самсунг” А-3 маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоол тэмдэглэлүүд, хавтаст хэргийн 53-55 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай өолон багийн даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Оргил” баранд иргэн *******ыг зодож эрүүл мэндэд ньл хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан” ял шийтгэл оногдуулна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Самсунг” А-3 маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******г долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун / 700 / мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган / 700000 / төгрөгийг шүүгдэгч *******г 2018 оны 02 дугаар сарын 20-ний дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.                                    

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.        

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Самсунг” А-3 маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.          

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ *******АТЦЭНГЭЛ