Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 314/ШШ2025/00110

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ********сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ****сумын **********дугаар багт оршин суух хаягтай, 1972 онд төрсөн, 53 настай, У*******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 7650732 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хариуцагч ********* нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжилсэн мөнгөн дүн болох 7650732 төгрөгийг *****сумын хоршоо хөгжүүлэх сангийн дансанд тушааж төлбөрийг барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ***сумын ****даргын Тамгын газар нь хариуцагч Ц.****холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 7650732 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.****нь нэхэмжлэлийн шаардлага болох 7650732 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Б.****гаргасныг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***Ц.*****зээлийн гэрээний үүрэг болох 7650732 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА