| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00035/И |
| Дугаар | 314/ШШ2025/00115 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 314/ШШ2025/00115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн *****сумын ****дугаар багийн **** тоотод оршин суух, 1975 онд төрсөн, 50 настай, ********хүсэлттэй,
Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*****, нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Б.****нь Ц.****хамтын амьдралтай байсныг тогтоолгох-г хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Хүсэлт гаргагч Б.******шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******************гэв.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ц.*****, Б.******нарын иргэний үнэмлэхний хуулбарууд, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, *********** дугаартай гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр А.****, Р.*****нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.****нь Ц.****хамтын амьдралтай байснаа тогтоолгох-г хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч Б.*****нь ...Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан жил ажилсан жилд тооцогдохгүй байгаа учир хамтын амьдралтай байсныг тогтоолгох... шаардлагатай болсон гэж хүсэлтийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
3. Хүсэлт гаргагч Б.****нь ********* 1993 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь 1*********** дугаартай гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрч Р.****, А.****нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Иймд хүсэлт гаргагч Б.*****нь 1993 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ********* хамтын амьдралтай байсныг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар * нарыг 1993 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.*****улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА