2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/00480

 

 

                                                                                     

 

 

                            

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Б...нэхэмжлэлтэй, Ж..., Б...нарт холбогдох орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 33,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хамтран хариуцагч Ж...татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 9,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, хариуцагч Б...24,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь хүлээн зөвшөөрч уг төлбөрт тооцон ..арлын дугаартай, .. YAX улсын дугаартай Тоёота Приус 30 (Toyota Pruis 30) маркийн автомашиныг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Б...өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, ..байр ..тоот хаягт байрлах Ү-..улсын бүртгэлийн дугаартай орон сууцтай холбоотой "Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, орон сууцны үнэ, төлбөртэй холбоотой асуудлаар дахин маргаан гаргахгүй бөгөөд Ж...холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд энэхүү гэрээ нь нэхэмжлэгч нарын шилжүүлэн өгсөн мөнгө, эд хөрөнгө (түүнд тооцон шилжүүлэн өгсөн эд хөрөнгө)-ийг Б.Баяраа нь бусдад шилжүүлэн өгсөнтэй холбоотой маргаан гаргах эрхийг хязгаарлахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 393,150 төгрөгөөс 115,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсээс 138,950 төгрөгийг, хариуцагч Б...138,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б...олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           

 

 

ШҮҮГЧ                                       А.САРАНТУЯА