| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00716/И |
| Дугаар | 314/ШШ2025/00116 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 314/ШШ2025/00116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн *****сумын **дүгээр багт оршин суух, 1974 онд төрсөн, 50 настай, ************ хүсэлттэй,
Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.******, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. А.******нь Ц.****хамтын амьдралтай байснаа тогтоолгох-г хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Хүсэлт гаргагч А.*****шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөртэйгөө 2015 онд танилцаж, охин Э.*****төрүүлсэн. Бид хоёр гэрлэлтээ 2024 онд батлуулсан. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл гэрлэлтээ батлуулж байгаагүй гээд тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Ц.******2014 оны 09 дүгээр сараас 2024 он хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, ********лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ж.****, О.*****нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. А.***нь Ц.****хамтын амьдралтай байснаа тогтоолгох-г хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч А.*****нь ...Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан жил ажилсан жилд тооцогдохгүй байгаа учир хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай болсон гэж хүсэлтийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
3. Хүсэлт гаргагч А.*****нь ******* 2014 оны 09 дүгээр сараас 2024 он хүртэл хугацаанд гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан болох нь *******нарын зэргээр тогтоогдож байна.
4. Иймд хүсэлт гаргагч А.*****нь 2014 оны 09 дүгээр сараас 2024 он хүртэл ********* хамтын амьдралтай байсныг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар *г 2014 оны 09 дүгээр сараас 2024 он******* хүртэл ********** хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.*****улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА