| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00531/И |
| Дугаар | 314/ШШ2025/00127 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 314/ШШ2025/00127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******сумын *****дугаар баг, ***** тоотод оршин суух, 1972 онд төрсөн, 53 настай, ********* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ****сумын ***дугаар баг, ***** тоотод оршин суух, 1991 онд төрсөн, 34 настай, ********,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *****сумын ****дугаар баг, ***** тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 35 настай, ********** нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болох 68320250 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.*****, П.*******, хариуцагч Г.*****, М.****, хариуцагч нарын өмгөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар хариуцагч Г.****, М.****нараас 45600000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О****** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21380000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.******, М.*****нараас улсын тэмдэгтийн хураамж 385950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****** олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 657,501 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА