| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0968/З |
| Дугаар | 128/ШШ2024/1032 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2024/1032
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг би, “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******оос шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “М******* ХХК-с Харилцаа холбоо зохицуулах хороонд холбогдуулан тус хорооны 2024 оны *******, , , тогтоолыг хүчингүй болгож, М******* ХХК-г сонгон шалгаруулалтад оролцох боломжоор хангаж Сонгон шалгаруулалтын баримт бичгийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлж, шинэчлэн батлахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 2024 оны *******, , , тогтоолыг хүчингүй болгосон. Тиймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай холбоотой үр дагаврыг ойлгож байгаа болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Тус шүүх “М*******” ХХК-иас “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны *******, , , тогтоолыг хүчингүй болгож, М******* ХХК-г сонгон шалгаруулалтад оролцох боломжоор хангаж Сонгон шалгаруулалтын баримт бичгийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлж, шинэчлэн батлахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.Нэхэмжлэгч М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.И*******өөс олгосон 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 24/******* дугаартай итгэмжлэлээр “...нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах...” эрх олгогдсон байна.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, ...эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус заажээ.
4.Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******оос 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзсаны улмаас үүсэх үр дагаврыг ойлгож байгаагаа илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны *******, , , тогтоолыг хүчингүй болгож, М******* ХХК-г сонгон шалгаруулалтад оролцох боломжоор хангаж Сонгон шалгаруулалтын баримт бичгийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлж, шинэчлэн батлахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах М.Мөнхбатад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ