Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/28

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                

                                                                                 2023/ДШМ/28

 

 

        

М.Б, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Нямжав 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А    

Нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч М.А нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Б, Б.Б нарт холбогдох 2312000000151 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Архангай аймгийн Т суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, аавын хамт Архангай аймгийн Т сумын Ц баг, У гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт М Б/РД /

Монгол Улсын иргэн, 1 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт Архангай аймгийн Т сумын Ц баг,  гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Н овогт Б Б/РД/

Шүүгдэгч Б.Б М.Б нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Дэнжийн 0-0 тоот хашаанаас хохирогч С.Б хөх өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж түүнд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Архангай аймгийн Прокурорын газраас Б.Б М.Б нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч   Н овогт Б Б, Б овогт М Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нарыг 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрсдийн оршин суух Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрээс явахыг 6/зургаа/ сарын хугацаанд хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч Б.Б, М.Б нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай 2 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Баасандоржид буцааж олгож, Шүүгдэгч  Б.Б, М.Б нар  нь  энэ  хэрэгт  цагдан  хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан. Гомдол  гаргах  эрх  бүхий  этгээд  давж  заалдах  журмаар  гомдол  гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б, М.Б нарын гаргасан давж заалдах гомдолд: Б.Б, М.Б нар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/148 тоот шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Учир нь бид хулгай хийгээгүй Б.Б миний бие мотоцикль  байгаа айлыг андуурч хаалгыг шагайсан нь үнэн. Б миний бие мотоциклоо андуурч хүүхдээр унуулсан нь үнэн. Энэ бүх байдлыг өмнө нь тодорхой ярьсан. Хийгээгүй хэргийн төлөө ял авсандаа маш их харамсаж байна. Иймд хэргийг хянаж үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү..гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 04-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч нарын өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх М.Б, Б.Б нарыг бүлэглэн 2023 оны 05 сарын 04-ны өдөр Архангай аймгийн Т сумын С багийн Дэнжын -0 тоот хашаанаас хохирогч С.Б хөх өнгийн Даюун маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Б.Б, М.Б нар нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг шүүх хуралдаан дээр тухайн үед байсан хохирогч, цагдаа нарт бид хоёр хулгай хийгээгүй өөрсдийн унаж явсан мотоциклийг андуураад авчихсан байна. Бид хоёр хулгай хийх ямар ч санаа зорилго байхгүй гэдгээ хэлсээр байтал согтуурсан үедээ хулгайлсан нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл байхгүй гэж дүгнэн ял халдаасан. Тухайн үед Б байсан түүний мотоциклийн түлхүүр хохирогч С.Б мотоцикльд таарч өөрсдөө унаж чадахгүй болохоор сургуулийн хүүхдэд унуулан анх очиж архи уусан гэх М.Б хамаатан болох Амраагийн хашааны үүдэнд хүргүүлсэнтэй маргах зүйлгүй. Харин Баасандорж Батболд нар нь хулгай хийх субьектив санаа зорилго байгаагүй. Монгол улсын эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй гэж заасан учир эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд тухайн эрүүгийн хуульд заасан хамгийн бага ял буюу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гомдолдоо тухайн айлд мотоцикл байсан нь үнэн гэдэг утгаар бичсэн болохоос биш мотоцикл байгаа айлыг орж үзсэн гэдэг утгаар гомдол гаргаагүй. Үнэхээр тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр дээрх хэлсэн цаг хугацааны хувьд зарах үрэх зүйл байхгүй. Мөн гэгээтэй үед хүүхдээр унуулж байгаа нь нууц далд аргаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна. Иймд зүйлчлэлийг зөвтгөж хөнгөлж өгнө үү. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж хүндрүүлж үзлээ гэхэд хулгайлгах гэмт хэргийн шинж, санаа зорилго байхгүй байна. Хулгайн гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл байхгүй байгаа учраас энэ зүйл ангиар хөнгөрүүлэн 250,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэж өгнө үү. Нэгэнт согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хариуцлагаас чөлөөлөгдөхгүй байдаг. Дээрээс нь гэм буруугаа хүлээхгүй байна гэхээс илүү хохирол төлбөр гарсан зүйл алга. Мөн энэ хоёрт хулгайлах субьектив санаа зорилго байхгүй байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. Уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой. Дээрх зүйл хэсгээр хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Б, М.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.А нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

  Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

            Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б, М.Б нар нь гэм буруутай болох нь хохирогч С.Б”...Би уг хүүхдээс чи яахаараа миний мотоциклийг унаж явдаг юм гэж асуусан чинь гудамжинд явж байгаа 2 ах намайг мотоциклоо унаж чадахгүй байна энэ хашаа руу унаад оруулаад өгөөч гээд халааснаасаа түлхүүр гаргаж ирээд мотоциклийн кондукторыг түлхэж өгсөн гэж хэлсэн. Тэгээд очиж уулзаад та 2 яахаараа хүний мотоцикль хулгай хийдэг юм гэтэл би хулгай хийгээгүй гээд гүрийгээд байсан. Тэр 2 залуугийн нэг том биетэй онигор нүдтэй цэнхэр дээлтэй залуу нь бид 2-ыг 00-00 тоотод гэрт хоол идэж байхад гэр рүү шагайгаад юм дуугарахгүй зогсоод байхаар нь орооч гэж хэлэхэд жаахан зогсож байгаад буцаад яваад өгсөн залуу мөн байсан. Тэр хашаанд нэг ягаан өнгийн мустанг-5 байсан бөгөөд уг мотоциклийг миний мотоцикльтой андуурсан гэж жижиг биетэй хүрэн дээлтэй залуу хэлсэн. Миний мотоциклийг уг мотоцикльтой андуурах ямар ч үндэслэл байхгүй байсан бөгөөд шал өөр 2 мотоцикль байсан. Тэр ягаан мотоцикль дээр түлхүүр нь зоолттой байсан бөгөөд тэр 2 залуугийн жижиг биетэй хүрэн дээлтэй залуу халааснаасаа 2 түлхүүр гаргаж ирсэн. Тэр ягаан мустанг том биетэй хүний мотоцикль байсан бөгөөд түлхүүр нь зоолттой байхад жижиг биетэй залуу андуурч унасан гээд худал хэлсэн. Тэр жижиг биетэй андуурч унах мотоцикль байхгүй байсан бөгөөд андуурсан гээд байгаа мотоцикль том биетэй хүнийх байсан. Миний мотоцикль хуучин хөх өнгийн Даюун бөгөөд уг мотоцикль цоо шинэ ягаан өнгийн Мустанг-5 байсан. Тэр 2 залуу бид хоёрыг гэрт хоол идэж байх зуур хашааны гадаа миний мотоциклийг оролдож ажиглаж нэлээн удсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Ж ”...Бид 2 мотоциклоо хашааны гадаа орхичхоод гэр рүү орсон бөгөөд орсон айлдаа хоол идээд сууж байтал хашааны гадаа мотоцикль дуугарсан. Дуу гарахаар нь манай хамаатны дүү гэрээс гараад хартал хашааны гадаа байсан манай мотоциклийг хүн унаад явчихсан. Тэгээд манай дүү хүүе ахаа мотоциклийг чинь хүн унаад гудамжны дээшээ өгсөөд 00-00 тоот цэнхэр хашаатай хашаа руу яваад орчихлоо гэж манай нөхөрт хэлсэн. Тэгэхээр нь араас нь бид 2 гүйж очоод хашаа руу ортол нэг сургуулийн бололтой хүүхэд мотоциклийг маань унаад оччихсон байсан. Уг хүүхдээс чи яахаараа хүний мотоциклийг унаж явдаг юм гэж асуусан чинь гудамжинд явж байгаа 2 ах намайг мотоциклоо унаж чадахгүй байна энэ хашаа руу унаад оруулаад өгөөч гээд халааснаасаа түлхүүр гаргаж ирээд мотоциклийн кондукторыг түлхэж өгсөн гэж хэлсэн. Очиж уулзаад та 2 яахаараа хүний мотоцикль хулгай хийдэг юм гэтэл би хулгай хийгээгүй гээд гүрийгээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Б ”... байшингаас гараад хашаан дотор алхаж байтал хашааны гадаа тавьсан байсан С.Б ахын мотоцикль дээр гэрээр шагайдаг том биетэй залуу тэгнээд хэвтчихсэн байсан. Тэгээд цаана нь нэг хүрэн дээлтэй жижиг биетэй залуу зогсож байсан. Гэтэл С.Б ахын хөх мотоциклийг нэг хар хувцастай хүүхэд унаад яваад өгсөн.  Би тэр мотоциклийг унасан хүн хаашаа явахыг нь хараад зогсож байтал манай гудмаар өгсөөд 414 тоот цэнхэр өнгөтэй хашаа руу яваад орчихсон...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Г”...Би 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хичээлээ тараад гэр рүүгээ 13 цаг 20 минутын орчимд Суман багийн Дэнж хорооллын Ж ламын дэлгүүрийн хажууд явж байтал 2 согтуу ах над дээр ирээд ахын дүү миний мотоциклийг унаад тэр дээр байгаа хашаа руу оруулаад өгөөч ах нь согтуу болохоор унаж чадахгүй мотоциклоо унагаад байна гээд гуйсан. Тэгэхээр нь би гуйгаад байсан болохоор нь зөвшөөрч 307 гэсэн хаягтай хашааны гаднаас хөх өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль дээр очиход нөгөө 2 ахын жижиг биетэй хүрэн дээлтэй ах нь халааснаасаа түлхүүр гаргаж ирээд кондукторыг нь түлхэж өгсөн. Тэгээд би уг мотоциклийг асаагаад тэр гудмын дээшээ өгсөөд 414 гэсэн хаягтай хашаанд унаж ирсэн. Хашаанд ягаан өнгийн шинэвтэр мустанг-5 гэрийн хажууд түлхүүр нь зоолттой байсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

 Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

             Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, М.Бшүүгдэгчийн өмгөөлөгч М.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

             Шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч...гэмт хэрэг үйлдээгүй... гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

             Монгол Улсын үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 3-т зааснаар хохирогч С.Б нь хөдлөх эд хөрөнгө болох мотоциклийн өмчлөгч нь байна.

              Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар хохирогч нь өмчлөлийн зүйл болох мотоциклийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрх хуулиар түүнд олгогджээ.

            Гэтэл шүүгдэгч Б.Б, М.Б нар нь дээрх хуульд заасан эрхийг эдлэх эрхгүй атлаа хохирогч С.Б эзэмшлийн мотоциклийг хохирогчид мэдэгдэхгүйгээр, түүнийг эзгүйд авсан үйлдэл нь хууль бус үйлдэл ба тэдгээрийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

            Түүнчлэн хохирогчийн эзэмшлийн эд хөрөнгө болох мотоциклийг заавал харанхуй эсхүл ойр орчимд хэн ч байхгүй тохиолдолд авсныг ойлгохгүй бөгөөд зөвхөн эзэмшигчид өөрт нь хэлэлгүй авч байгаа  үйлдэл нь нууц аргаар авч байгаа үйлдэл юм.

          Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүч хэрэглэхгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх  үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байна.

            Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Б, М.Б нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон, тэдгээрийн гомдолд дурдсан үндэслэл нь оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй юм. 

 

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байх тул шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

                       

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.