| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/05856/И |
| Дугаар | 192/ШШ2025/00515 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/00515
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн, Харчу овогт Бямбанямын .., Монгол улсын иргэн, ..овогт ..... нарын гэрлэлтийг цуцалж, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Ц..., 2014 он 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Ц...нарыг эх Б.....асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар насанд хүрээгүй хүү Ц.../7 нас 5 сартай/, охин Ц.../2 нас 4 сартай/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.... сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.1. Хариуцагч Б.... хүүхдүүдийн тэтгэлгийг сар бүрийн 10-ны өдөр хүү Ц...болон Б...нарын хамтран эзэмших ..банк ХК дахь ..тоот дансанд, охин Ц...болон Б...нарын хамтран эзэмших ..банк ХК дахь ..тоот дансанд төлөх, нэхэмжлэгч Б... хүүхдийн тэтгэлгийг зөвхөн хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулах үүрэг хүлээхээр гэрлэгчид тохиролцсоныг баталсугай.
3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Б..., Б... нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дараах байдлаар хуваарилж, гишүүнд ногдох хэсгийг тооцож эвлэрснийг баталсугай.
3.1. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205010810 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9б байрны 11 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б..., хүү Ц..., охин Ц...нарын өмчлөлд үлдээж, хөрөнгийн зах зээлийн үнийг 140,000,000 төгрөгөөр үнэлэн, хариуцагч Б... оногдох хэсэг 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б...нь хариуцагч Б....өлөх;
3.2. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51г байрны 1 тоот дахь 40,28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Цэнд-Аюушийн өмчлөлд үлдээж, зах зээлийн үнийг 140,000,000 төгрөгөөр үнэлэн, уг орон сууцны зээлийн үлдэгдэл 82,401,863 төгрөг болохыг харилцан хүлээн зөвшөөрч, зах зээлийн үнэ 140,000,000 төгрөгөөс зээлийн өр төлбөрийг хасаж, үлдэгдэл 57,598,136 төгрөгөөс нэхэмжлэгч Б..., хүү Ц..., охин Ц...нарт оногдох хэсэг болох 43,198,602 төгрөгийг хариуцагч Б... нь нэхэмжлэгч Б...төлөх;
3.3. Сүхбаатар дүүргийн ..дугаар хороо, ..тоот дахь ..м.кв талбай бүхий зуслангийн газрыг нэхэмжлэгч Б... эзэмшилд үлдээж, зах зээлийн үнийг 10,000,000 төгрөгөөр үнэлэн, Б... оногдох хэсэг болох 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б...нь хариуцагч Б....төлөх;
3.4. Дээрх газарт 2020 онд барьсан 5 ханатай гэрийг Б...нь Б... зөвшөөрөлгүйгээр 2,500,000 төгрөгөөр худалдан борлуулсныг дурдаж, худалдсан үнээс Б... оногдох хэсэг болох 625,000 төгрөгийг нэхэмжлэгч Б...нь хариуцагч Б....төлөх;
3.5. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрээнд зааснаар хуваарилсныг үндэслэн хариуцагч Б....нь нэхэмжлэгч Б...нийт 5,073,602 /таван сая далан гурван мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг Б...Хаан банк ХК дахь ..тоот дансанд төлөх;
3.6. Тус эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулж, шийдвэр хүчин төгөлдөр болмогц Б.Нямсайхан нь Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өөрийн гомдлыг татан авч, хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ холбогдох байгууллагад гаргах;
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан Б..., Б... нар бие биедээ насанд хүрээгүй хүү Ц..., охин Ц...нартай уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА