| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2023/0875/З |
| Дугаар | 128/ШШ2024/0943 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0943
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” ХХК /РД:/,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Гуравдагч этгээд: “Е” ХХК /РД:/,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Анх нэхэмжлэгчээс ““Э” ХХК-иас ашиглах эрх бүхий газартаа тогтоосон замаар орж, гарах орц, гарцыг хааж, авто замын зурвас газарт хууль зөрчиж газар олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 01110-/******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага[1] гаргасан.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 01110-/******* дугаар шийдвэрийг” гэснийг “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* оны дугаар Газар ашиглах эрх олгох тухай тушаалын “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан[2].
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ““Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартаа тогтоосон замаар орж, гарах орц, гарцыг хааж, цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүс, авто замын зурвас газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* оны 12 дугаар 23-ны өдрийн өдрийн дугаар тушаалын “Е” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Е” ХХК-д олгосон улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Тусгай хамгаалалттай газрын нэртэй 900 м.кв талбайг ашиглах гэрчилгээ болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Б*******ын баталсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон “Е” ХХК нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан ******* дугаар Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул дээр дурдсан тушаал, газар ашиглуулах гэрчилгээ болон холбогдох гэрээг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулж, нэмэгдүүлсэн.[3]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгээр[4] “Төсөл хэрэгжих талбайн баруун талаас автозам хооронд орц, гарцыг хааж, авто замын зурвас газарт хууль зөрчин иргэнд газар олгосон нь бидний төслөө хэрэгжүүлэхэд саад хүндрэлийг үүсгэж байна” гэх агуулга бүхий гомдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасны дагуу тус яамнаас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай албан бичгээр[5] “...хууль бус газар олголт хийсэн талаарх гомдлоо шүүхийн байгууллагад хандаж шалгуулах нь зүйтэй” гэсэн хариуг хүргүүлжээ.
2.2.Хотын стандарт, хяналтын газраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай “Арга хэмжээ авч ажиллах тухай” албан бичгээр[6] “Э” ХХК-д олгосон газрын батлагдсан зураг төслийн орц гарц, авто зогсоолын хэсэг “Е” ХХК-д давхцуулан газар олгосон байх тул холбогдох арга хэмжээг авч, хариуг “Э” ХХК хүргүүлэн ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгджээ.
2.3.“Э” ХХК-иас ашиглах эрх бүхий газартаа тогтоосон замаар орж, гарах орц, гарцыг хааж, авто замын зурваст газарт хууль зөрчиж газар олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 011110-/******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
2.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “Е” ХХК-иас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ““Е” ХХК”-ийн ашиглалтын газарт авто зогсоол, орц гарц төлөвлөсөн “Э” ХХК-ийн “Аялал жуулчлал, амралт сувиллын цогцолбор”-ын загвар зургийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хот байгуулалт, хөгжлийн газар ******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр баталсан нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, “Е” ХХК-ийн ашиглалтын газарт барьсан барилгын хашааг албадан буулгах, газрыг чөлөөлөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Э ХХК-нд даалгах” тухай бие даасан шаардлага[7] гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр захирамжаар хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2.5.Гуравдагч этгээдээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бие даасан шаардлагадаа “Е” ХХК-ийн ашиглалтын газарт авто зогсоол, орц гарц төлөвлөсөн “Э” ХХК-ийн “Аялал жуулчлал, амралт сувиллын цогцолбор”-ын загвар зургийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хот байгуулалт, хөгжлийн газар ******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр баталсан нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, “Е” ХХК-ийн ашиглалтын газарт барьсан барилгын хашааг албадан буулгах, газрыг чөлөөлөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах”[8] гэж, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Е” ХХК-ийн ашиглалтын газарт авто зогсоол, орц гарц төлөвлөсөн “Э” ХХК-ийн “Аялал жуулчлал, амралт сувиллын цогцолбор”-ын загвар зургийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хот байгуулалт, хөгжлийн газар ******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр баталсан нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, “Е” ХХК-ийн ашиглалтын газарт барьсан барилгын хашааг албадан буулгах, газрыг чөлөөлөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах”[9] гэж тус тус тодруулсан.
2.6.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай захирамжаар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй, 54.1.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.7.Улмаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
2.8.Үүний дараа гуравдагч этгээд “Е” ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Е” ХХК-ийн ашиглалтын газарт авто зогсоол, орц гарц төлөвлөсөн “Э” ХХК-ийн “Аялал жуулчлал, амралт сувиллын цогцолбор”-ын загвар зургийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хот байгуулалт, хөгжлийн газар ******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр баталсан нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, “Е” ХХК-ийн ашиглалтын газарт барьсан барилгын хашааг албадан буулгах, газрыг чөлөөлөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Э” ХХК-д даалгах” бие даасан шаардлагыг[10] дахин гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжид гомдол гаргаагүй.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Эгээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:“Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа талаар “Э” ХХК нь анх 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Байгал орчин, ногоон хөгжлийн яамнаас олгосон Дугаар “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ”-ний үндсэн дээр Улаанбаатар хот, дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ам нэртэй газар 2.4 га газрыг ашиглаж эхэлсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар талбайн хэмжээг нэмэгдүүлж, 3.16 га талбайг ашиглаж байгаа болно. Уг ашиглах эрхтэй газартаа нийслэлийн иргэдийн амралт чөлөө цагаа ая тухтай өнгөрүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Аялал жуулчлал, амралтын цогцолбор”-ыг байгуулахаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж, үйл Ажиллагаа эхлүүлээд байна. Үүний дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад зааснаар ашиглахаар авсан газартаа Тогтоосон замаар орж, гарах үүрэгтэй гэж заасны дагуу мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу орц, гарц тогтоогдсон нь ******* оны 08 дугаар сард баталгаажсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх газарт “Аялал жуулчлал, амралт сувиллын цогцолбор”-ын зураг төслийг ******* оны 08 дугаар сарын 09-ний өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар зэрэг эрх бүхий байгууллагуудтай зөвшилцөн батлуулсан бөгөөд төсөл хэрэгжих талбайг хашаалан цогцолборын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангах явцад манай ашиглалтын талбайн хойд талаас автозам хооронд орц, гарцыг хааж, авто замын зурвас газарт хууль зөрчин “Е” ХХК-д газар олгосон нь бидний төслөө хэрэгжүүлэхэд саад учруулж, Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашигт хохирол учруулаад байна. Дээрх зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авах талаар Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар Арга хэмжээ авч ажиллах талаар Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд хандсан албан шаардлага хавтас хэргийн 6 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан байдаг.
“Е*******” ХХК-д газар ашиглах эрх олгосон “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар тушаалын холбогдох хэсэг”, “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 04 сарын дүгээр 13-ны өдөр “Е” ХХК-д олгосон, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах дугаартай газар ашиглах гэрчилгээ болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон “Е*******” ХХК нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 0******* дугаартай “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ” нь хууль зөрчсөн, хууль бус газар олголт тухайд:
Хэрэгт хийгдсэн үзлэг, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас хэрэгт ирүүлсэн нийслэлийн хот байгуулалтын цахим сангийн мэдээллээр “Е” ХХК-д холбогдох газар нь усан сангийн хязгаарлалтын бүс, нийслэлийн авто замын зурвас газар, дугуйн замын төлөвлөлттэй болон цахилгааны агаарын шугам, түүний хамгаалалтын зурвас газарт олгогдсон нь илэрхий харагдаж байгаа, мөн авто замын дагуух аюулгүйн зурвас газрын доогуур төвлөрсөн инженерийн шугам сүлжээ, тэр дундаа 110000 квт-ийн өндөр хүчдэлийн шугамын трасс дайран өнгөрч байна.
Дээрх зөрчил нь дараах хууль тогтоомжийг зөрчиж байна. Үүнд: Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтад “авто замын зурвас газар гэж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, технологийн үйл ажиллагаа явуулах, цаашид авто замыг өргөтгөх зориулалтаар энэ энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон газрыг ойлгох бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр замын / замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна” гэж заасан. Гэтэл, Нийслэлийн дүүргийн 11-р хороо, амны нутаг дэвсгэрт орших, нэгж талбарын 13*******35 дугаар бүхий “Е” ХХК-д бүртгэлтэй газар нь авто замын зурвас газартай давхацсан нь Авто замын тухай хуулийн 29 дүгээр 29.3.6 дэх заалтад “авто замын зурвас газарт авто замын ашиглалттай холбоогүй болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн;
Нийслэлийн дүүргийн 11-р хороо, амны нутаг дэвсгэрт орших, нэгж талбарын 13*******35 дугаар бүхий “Е” ХХК-д бүртгэлтэй газар нь цахилгаан дамжуулах агаарын болон газар доорх шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвастай давхцалтай байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн.
Мөн “Е” ХХК-ийн газар нь усан сангийн хязгаарлалтын бүс, нийслэлийн авто замын зурвас газар, дугуйн замын төлөвлөлттэй болон цахилгааны агаарын шугам, түүний хамгаалалтын зурвас газарт давхцалтай, мөн авто замын дагуух аюулгүйн зурвас газрын доогуур төвлөрсөн инженерийн шугам сүлжээ, тэр дундаа 110000 квт-ийн өндөр хүчдэлийн шугамын трасс дайран өнгөрч байгаа нь тухайн газар нутгийг дайран өнгөрөх иргэд, үйл ажиллагаа явуулж буй эргэн тойрны аж ахуй нэгжид аюул учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэж байна. Түүнчлэн, “Е*******” ХХК нь анх ******* оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдаж, дээрх маргаан бүхий захиргааны акт буюу газар ашиглах эрхийг ******* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүссэн байдаг. Гэтэл, анх иргэн Ү.Тгийн нэр дээр ******* оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01110-/******* тоот шийдвэрээр уг газар ашиглах эрхийг гаргуулан авсныг, ******* оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Е*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалыг үндэслэн Дугаар гэрчилгээгээр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрх олгосон атлаа уг тушаалыг үндэслэн дахин Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 04 сарын 13-ны өдөр “Е*******” ХХК-д дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, Богдхан уулын ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР тусгай хамгаалалттай газрын нэртэй 900 м.кв га талбайг ашиглах гэрчилгээ олгож, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа болон “Е*******” ХХК нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дугaap 0******* Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, хууль бус газар олголт хийгдсэн болохыг нотолж байна.
Дээрх үйлдлүүд нь мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад заасан “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”-ыг хориглох зохицуулалтыг удаа дараа зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасныг зөрчин, нэг тушаалыг үндэслэн нэг этгээдэд хоёр удаа газар ашиглах гэрчилгээ олгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хууль бус болох нь тогтоогдож байна.
Ийнхүү дээрх хууль бус газар олголтын улмаас нэг талдаа замын хөдөлгөөний аюулгүй байдал болон автозам ашиглалтын технологи, стандарт зөрчигдөж, Нэхэмжлэгчийн зүгээс зориулалтын дагуу газар ашиглагдахгүй, нэгээс нөгөөд дамжиж, хөрш болсон манай компанийн авто зам руу нэвтрэх орц гарц хаагдаж, цаашид ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болж, Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний албан тоот байдаг. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн албан тоотоор дүүрэг, 11 дүгээр хороо, аманд байрлах “Е” ХХК-ийн эзэмшиж байгаа нэгж талбарын дугаартай газар нь 10 гигабайтын “Б” пидрийн цахилгаан дамжуулах агаарын шугам хамгаалалтын зурваст орсон болох нь тогтоогдсон байдаг. Мөн тухайн албан тоотод инженерийн шугам сүлжээний тодруулгыг хавсралтаар хүргүүлсэн байдаг. 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Нийслэлийн замын хөгжлийн газрын албан тоот мөн хавсрагдсан байдаг. Тухайн албан тоотоор уг маргаан бүхий газар Д гудамжны 2014 онд ашиглалтад орсон 10.7км туслах гудамж замын ангилалд багтсан болох тухай тодруулсан байдаг. Автозамын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт Нийслэлийн болон хот суурийн авто замын зурвас газрын өргөнийг холбогдох норм дүрмийг Аймаг, Нийслэлийн Засаг дарга тогтооно гэж заасан байдаг. Уг норм дүрэм болох ДНБ -н 6.18 дугаар хэсэгт гол гудамж замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажих улаан шугам хөдлөх зай 50 метрээс багагүй байна гэж тусгасан байдаг. Тухайн албан бичгийг мөн үг өгүүлбэрээр нь тусгасан байна. Энэ хэсгийг гуравдагч этгээд “Е” ХХК-ийн зурвас газартай давхцалтай болохыг Замын хөгжлийн газраас ирүүлсэн байдаг. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хурлын өмнө “Г” ХХК-ийн зай хэмжсэн бодит зургийг гаргаж өгсөн байдаг. Тухайн зургийн бодит хэмжилтээс харахад гуравдагч этгээд “Е” ХХК-ийн эзэмшиж буй газар нь замаасаа 4.15 метрийн зайтай байгаа нь авто замын зурвас газрыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Тэгэхлээр гуравдагч этгээд нь өөрөө хууль зөрчиж эзэмшүүлэх, ашиглуулах боломжгүй газар газар ашигласны улмаас нэхэмжлэгч болох “Э” ХХК-ийн эрх бүхий байгууллага болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Хот байгуулалтын яамтай зөвшилцөж гаргасан тухайн орц, гарцын хэсгийг хааж хууль бус газар олгосны улмаас манай компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа учраас гуравдагч этгээд “Е” ХХК-д олгосон захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Авто замын тухай хуулиараа үүнийг зурвас газар гэдгийг удаа дараагийн албан бичгээр тогтоогдчихсон байгаа. Зурвас газарт газар эзэмшиж ашиглахыг хуулиар хориглосон байдаг. Автозамын тухай хуулийн зохицуулалтаар орц гарцын зориулалтаар ашиглаж болно гэсэн байдаг. Үүний дагуу манайх орц, гарцаа төлөвлөөд эрх бүхий байгууллагаар батлагдсан байдаг. “Э” ХХК нь замтай холбоотой хэсгийг авах асуудлаар тухайн үед эрх бүхий байгууллага хандахад зурвас газар учраас энийг танайд өгөхгүй гэдэг зүйлийг хэлж байсан. Гэтэл дараагаар нь “Е” ХХК-д олгочихсон байдаг. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын ******* оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай захиргааны акт нь хууль бус байна. Үүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөд байна. Загвар зураг батлагдана гэдэг нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваад зөвшилцөж баталдаг. Тухайн зургийн дагуу орц, гарцаа төлөвлөнө. Гуравдагч этгээдийн газар Ү.Тгийн газар байсан гэдэг зүйлийг яриад байна. Тухайн үед Ү.Тд уг газрыг ашиглуулахаар олгосон нь мөн хууль зөрчсөн асуудал. Тэгэхээр манай субьектив эрх зөрчигдөөд байна. 2020 оноос хойш энэхүү орц, гарц төлөвлөлтийн асуудлыг бид хөөцөлдөж явсан. Мөн орц, гарц гаргах асуудлыг бид нарийн зөвшилцөж эрх бүхий байгууллагаар нь батлуулаад гаргасан байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд ийм газарт ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор заасан. Гэтэл “Е” ХХК нь ийм байдлаар ашиглана гээд төлөвлөсөн төлөвлөгөө байхгүй, А даалгавар батлуулаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Е” ХХК-д ******* оны 12 дугаар сарын 23-ны өдөр захирамжаар 900 м.кв газрыг ашиглуулсан. Ашиглаж байгаа үйл явц нь нэхэмжлэгч компанийн ямар эрх ашгийг хэрхэн зөрчөөд байгаа гэдэг нь тодорхойгүй. Нэхэмжлэгч талын зүгээс зурвас газар байна гэдэг байдлаар тайлбарлаад байна. Хавтаст хэрэгт авагдсан зураг төсөл дээр нэхэмжлэгч байгууллага нь өөрсдөө автомашины зогсоол төлөвлөчихсөн зураг харагдаад байдаг. Мөн кадастрын зураг төсөлд “Э” ХХК-д олгосон газартай гуравдагч этгээдийн газар давхацсан, эрх ашгийг нь зөрчөөд байгаа зүйл харагдахгүй байгаа. Замын орц, гарцын асуудлын хувьд тусдаа шийдвэрлэгдээд явж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна гэж харж байна. Хоёрдугаарт хүчингүй болгуулах асуудал нь яг ямар хууль зөрчөөд маргаан бүхий акт нь гарсан үндэслэлийн талаар огт дурдахгүй байна. Тайлбар нь тодорхойгүй хавтаст хэргээс үзэхэд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн зүйл харагддаггүй. Мөн тухай хоёр газар хоорондоо ямар нэгэн байдлаар давхцал байхгүй. Нэхэмжлэгч тал мөн энэ талаар тайлбарлаж хэллээ. Энэхүү давхцалгүй газар дээр яагаад нэхэмжлэгч талын эрх ашиг хөндөгдөөд байгаа бэ гэдэг асуудал гарч ирж байна. Нэхэмжлэгч талын гаргасан тайлбараас сонсож ойлгоход “Манай газар маш үнэтэй газар, маш үнэтэй бүтээн байгуулалт хийх гэж байгаа” гэж тайлбарладаг. Маргаан бүхий тушаалыг ямар учраас хүчингүй болгох үндэслэлтэй гэдэг талаар хуулийн нэг ч зүйл заалт хэлсэнгүй. Эрчим хүчний тухай хуулийг хэрхэн зөрчсөн бэ гэдгийг тогтоосон акт байдаггүй. Анхнаасаа өөрийн газар дээр төлөвлөлт хийх нь нэхэмжлэгчийн үүрэг байгаа. Гэтэл ямар байдлаар хэтрүүлээд зургаа зурчихсан гэдгийг мэдэхгүй, гэхдээ эрх бүхий албан тушаалтнаар уг зургаа батлуулсан байдаг. Мөн маргаан бүхий газрыг дамжуулан ашигласан гэдэг зүйлийг яриад байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт дамжуулан ашиглахыг хориглосон заалт байдаг. Тэгэхээр иргэн хүн ашиглаж байсан газрын хугацаа дуусахад дараагийн иргэн хүсэлтээ гаргах эрх нь байгаа. Харин батлагдсан зургаар газар олгох зохицуулалт байхгүй. Маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ ******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр орц гарц тогтоосон загвар зургийг нь төлөвлөсөн эсэхийг анх манай компанид газар ашиглах эрх олгохдоо хасаж олгосон гэдэг агуулгаар маргаж байгаа боловч энэ хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэв нэхэмжлэгч компани газар ашиглуулах эрх олж авах үедээ орц гарцыг хасаж олгосон талаар маргасан, үйл баримтаар нотолсон баримт огт байхгүй байна.
Мөн хууль зөрчигдсөн буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах гэж зааснаар хориглосон зохицуулалтыг удаа дараа зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын ******* оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай тушаалаар “Е” ХХК-д таван хувийн хөрөнгө оруулагч Ү.Т 900 м.кв талбай бүхий газар ашиглах эрхийг олж авсан. Улмаар Ү.Т өөрийн хүсэлтээр газар ашиглах эрхээ “Е” ХХК-ийн нэр дээр тухайн газраа ашиглах хүсэлт гаргасан ба Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын захиргаанд ******* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дугаартай албан бичигт тухайн газар нь бусад газар ашиглалтад олгогдсон газартай давхцалгүй байна гэж дурдсан байгаа. Дурдсан үндэслэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тушаалаар “Е” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар олгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолбор газар газрын хязгаарлалтын бүс байгалийн нөөц газар, дурсгалт газар, Монгол улсын иргэн, аж ахуй нэгж байгууллагад зориулалт, хугацаа болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр ашиглуулж болно гэж заасан. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс иргэнд газар ашиглах эрх олгосон бусдад дамжуулж ашиглуулсан хууль бус гэх агуулгаар маргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал хуульд Монгол улсын иргэнд газар ашиглуулахыг хориглосон зүйл байхгүй. Ү.Т нь тухайн үед өөрийн ашиглах одоо эрх болон зохих журмын дагуу холбогдох байгууллага хүсэлт гаргаснаар хариуцагчаас Богдхан уулын дархан цаазат газар, д 900 м.кв газрыг таван жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэсэн. Манай компанийн зүгээс газар ашиглах эрх, хууль болон нэхэмжлэгчийн эрх зүйн хууль ёсны сонирхлыг зөрчөөгүй байна
Мөн Авто замын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчигдсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Замын хөгжлийн газрын 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичигт тус авто замын дагуу инженерийн шугам сүлжээ болон явган зам, унадаг дугуйн зам төлөвлөлт өргөтгөл шинэчлэлтийн мэдээлэл Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэж дурдсан. Хэрэгт авагдсан Замын хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хариу хүргүүлэх тухай дугаартай албан бичигт авагдсан байгаа. Манай газартай зэргэлдээ автозамыг туслах гудамж ангиллын автозам болохыг тодорхойлсон байгаагаар уг авто зам нь Авто замын тухай хуулийн 15 зүйлийн 15.1.4-т Нийслэлийн авто зам ангилалд хамаарч байна. Тодруулбал нэхэмжлэгчээс 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт “Олон улс, улсын чанартай болон тусгай зохицуулалтын авто замын зурвас газарт, газар өмчлүүлэхийг хориглох” гэж заасан зохицуулалтыг зөрчиж манай компанид газар ашиглах эрх олгосон хариуцагчийг буруутгаж байгаа үндэслэлгүй гэж үзэж байна. “Е” ХХК-д тухайн газрыг өмчлүүлсэн нөхцөл байдал байхгүй, гагцхүү одоо хуульд заасан үндэслэлээр “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар газар ашиглах эрх олгогдсон болохыг онцлон дурдах нь зүйтэй байна. Манай компанийн зүгээс Авто замын тухай хуулийг зөрчсөн ямар нэгэн барилга байгууламж бариагүй хуулиар хориглосон тул газраа зориулалтын дагуу ашиглах тохиолдолд ч Авто замын тухай хуулийг зөрчигдөх нөхцөл үүсэхгүй болохыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг зөрчсөн талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан гэвч манай компани ашиглаж эрхтэй газар дээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн болон Аялал жуулчлалын тухай хуулийг тэдгээрт нийцүүлэн гаргасан стандартын дагуу түр буудлага, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалт бүхий байрыг байгуулж ашиглах боломжтой. Иймээс Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэж заасныг хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс зөрчөөгүй тул ийнхүү маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Дөрөвдүгээрт нэхэмжлэгчээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт ашиглахаар авсан газартаа тогтоосон замаар орж, гарах гэж заасныг хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн гэж маргадаг. Гэтэл “Э” ХХК нь газар ашиглагчид үүрэг болгосон энэхүү зохицуулалтыг өөрөө зөрчиж уг заалтыг газар ашиглагчийн зүгээс зөвхөн өөрийн ашиглах эрхтэй газартаа төлөвлөсөн орц, гарцын загвар зургийг зохих журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагад батлуулсны үндсэн дээр ийнхүү өөрийнхөө ашиглалтын талбайд байгуулсан орц, гарцын замаараа орж, гарах бусдын газар ашиглах эрхийг зөрчихгүй байхаар ойлгож хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх байдлаар хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүйгээр манай компанийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн атлаа “өөрийн ашиглалтын талбайгаас хэтрүүлэн бусдын ашиглах эрхтэй талбайд орц, гарц хийхээр төлөвлөж загвар зургийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр батлуулсан” гэж тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хаас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “Хамгаалалтын захиргаа уг барилгын загвар зургийг батлаагүй болох нь тодорхой бичигдсэн байна” Танай компанийн ашиглалтын газар дээрх “Э” ХХК-ийн ашиглалтын талбайг хэтрүүлэн илүү талбай ашиглан хашаалсан хашааг буулган газрыг чөлөөлөх арга хэмжээг авч ажиллахад татгалзах зүйлгүй” гэж дурдсан байгаагаар тогтоогдож байгаа. Маргаан бүхий Захиргааны акт хууль зөрчсөн нь нэхэмжлэгчийн субьектив эрх ашиг сонирхол зөрчигдсөн байх нөхцөл байдал зэрэг хангагдсан тохиолдолд шүүхээс захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэдэг. Иймд дээрх дурдсан үндэслэл, нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах үндэслэлгүй байна. Хот байгуулалт хөгжлийн газраар батлуулсан зургийг “Э” ХХК нь ******* оны 08 дугаар сарын 20-ны өдөр батлуулсан байдаг. Манай компанийн хувьцаа эзэмшигч Ү.Тгийн хувьд ******* оны 09 дүгээр сарын 06-ны өдөр газар ашиглах эрх нь өөрийнх нь дээр байсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчид газар олгох эрх үүсээгүй байхад манайх батлуулсан байсан гэдэг байдлаар хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.6.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Талуудын гаргасан тайлбараас дүгнэж хэлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж дараах үндэслэлээр үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг нэгдүгээрт нь орц, гарц хаасан хоёрдугаарт нь инженерийн шугам сүлжээний траст хязгаарлалтын бүсэд газар олгосон гэдэг үндэслэлээр тайлбарладаг. Орц, гарцын тухайд хариуцагч тал тодорхой хэлчихлээ. Өөрийн ашиглалтын гарын хэмжээ хязгаарт тааруулаад төлөвлөлтөө хийх ёстой. Төлөвлөлтийг хэн нэгэн компани хийдэггүй. Ашиглагчийн өөрийнх нь сонгосон зургийн компани хийдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа амралт сувиллын газраараа гаргасан гэтэл сая тайлбарлахдаа гольфийн газар гэдгээр тайлбарлаж байна. Уг хоёр газрын архитектур төлөвлөлтийн даалгавраар нь Газрын мэдээллийн сангаас хайж үзэхэд хоёр өөр газарт гардаг. Нэг газар нь манай ард байдаг. Хоёр дахь нь Амгалангийн төмөр зам хувьцаа гардаг. Ингээд нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж гуравдагч этгээд “Е” ХХК-д олгосон үйл баримт хэрэгт тогтоогдсонгүй. Инженерийн шугам сүлжээний хувьд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас эдгээр байгууллагын эрх ашгийг төлөөлж танайх нэхэмжлэл гаргах эрхтэй юу гэхэд эрхтэй гэсэн. Хэрэгт авагдсан баримтаар “У” ХХК, Наас олгогдсон итгэмжлэл байдаггүй. Эрх ашиг нь зөрчигдлөө гэж үзвэл энэхүү хоёр байгууллагаас хандана. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзах шаардлага гаргах эрхтэй этгээд биш байгаа. Ү.Т гэдэг хүний талаар яриад байдаг. Хэрэгт авагдсан баримтаар Ү.Т нь газраа дамжуулаагүй. Өөрийнхөө ашиглалтын эрхийг дуусгавар болгосон. Дуусгавар болгосны дараагаар “Е” ХХК-д шинээр газар ашиглах эрх олгосон. Ү.Ттай холбоотой үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад заагаагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан ““Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартаа тогтоосон замаар орж, гарах орц, гарцыг хааж, цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүс, авто замын зурвас газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* оны 12 дугаар 23-ны өдрийн өдрийн дугаар тушаалын “Е” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Е” ХХК-д олгосон улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Тусгай хамгаалалттай газрын нэртэй 900 м.кв талбайг ашиглах гэрчилгээ болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Б*******ын баталсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон “Е” ХХК нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан ******* дугаар Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул дээр дурдсан тушаал, газар ашиглуулах гэрчилгээ болон холбогдох гэрээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “...ашиглаж байгаа газраа бусдад дамжуулан ашиглуулж хууль зөрчсөн, загвар зураг болон архитектур төлөвлөлтийн даалгавраар батлагдсан газрын орц, гарцын хэсгийг хааж газар ашиглах эрхийг зөрчсөн, авто замын зурвас газарт, мөн шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт хууль бусаар газар ашиглах эрх олгосон буюу маргаан бүхий газарт анхнаасаа гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгох хууль зүйн үндэслэлгүй байсан” гэж тайлбарлан маргаж байна.
3.Шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл бүрд дараах байдлаар дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэв.
4.Нэг.Ашиглаж байгаа газраа бусдад дамжуулан ашиглуулж хууль зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:
4.1.Иргэн Ү.Тгийн ******* оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 899 м.кв газар ашиглах хүсэлт[11], Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ******* оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай санал хүргүүлэх тухай албан бичгийг[12] үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар Ү.Тд дүүрэгт орших Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын зүүн богины аманд 900 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгож, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр баталгаажуулж[13], гэрээ[14] байгуулсан байна.
4.2.“Е” ХХК-иас ******* оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай албан бичгээр[15] “Ү.Тгийн нэр дээрх Залаатын зүүн богины ам дахь 900 м.кв газрын эрхийг цуцалж, Ү.Тгийн 100 хувийн өөрийн эзэмшлийн компани болох “Е” ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө үү” гэх,
******* оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай албан бичгээр[16] “...уг газрыг өмнө нь манай “Е” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч Ү.Т хуулийн дагуу ашиглах эрхтэй байсан боловч хөрөнгө оруулалт татах бизнесээ өргөжүүлэх зураг төсөл боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах шатанд хувь хүнээр үйл ажиллагаа явуулах нь хүндрэл үүсгэж байсан тул газар ашиглах эрхээ өөрийн хүсэлтээр цуцлуулсан болно. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч иргэн Ү.Т миний өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Е” ХХК-ийн нэр дээр газар ашиглах эрх олгож өгнө үү” гэх хүсэлтийг тус тус Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан бөгөөд тус захиргааны ******* оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр “хуулийн этгээдийн ... газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй байна” гээд “Е” ХХК-д ашиглуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлжээ.
4.3.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар[17] Ү.Тгийн 900 м.кв газар ашиглах эрхийг дуусгавар болгож, ******* оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар[18] “” ХХК /“РД:” гэх регистрийн дугаар ижил/-д Богдхан уулын дархан цаазат газрын д 900 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар олгож, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дугаартай газар ашиглах гэрчилгээгээр[19] баталгаажуулан, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээг[20] байгуулсан байна.
4.4.Хавтаст хэрэгт авагдсан “Е” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас[21] үзэхэд Ү.Т нь тус компанийн 5 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын д байрлах 900 м.кв газар ашиглах эрхийг “Е” ХХК-д олгох үед гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан болох нь тогтоогддог.
4.5.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.” гэж тус тус заажээ.
4.6.Дээрх хуулийн зохицуулалтын дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн байгуулсан гэрээ, олгосон гэрчилгээний үндсэн дээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх үүснэ.
4.7.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар хориглосон бөгөөд газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгохоор Газрын тухай хуулийн 3.1.4-т тодорхойлсон.
4.8.Дээр дурдсанчлан маргаан бүхий Богдхан уулын дархан цаазат газрын д байрлах 900 м.кв газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* оны дүгээр тушаалаар иргэн Ү.Тд олгосон, улмаар түүний хүсэлтээр газар ашиглах эрхийг ******* оны дугаар тушаалаар дуусгавар болгож, ******* оны дугаар тушаалаар “Е” ХХК-д газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон нь газраа бусдад дамжуулан ашиглуулсан гэх ойлголтод хамаарахгүй.
4.9.Учир нь дээрх хуульд заасан “газраа бусдад дамжуулан ашиглуулах” гэдэг нь газар ашиглагчаас газар ашиглах эрхгүй бусад этгээдэд газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг зөвшөөрсөн, улмаар тухайн газар ашиглах эрхгүй этгээд тухайн газрыг ашиглаж байхыг ойлгоно.
4.10.Энэ маргааны хувьд Ү.Т болон “Е” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын д байрлах 900 м.кв газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн ашиглах эрх тус тусдаа үүссэн байх тул газраа бусдад дамжуулан ашиглуулсан гэж үзэх үндэслэлгүй.
4.11.Түүнчлэн хуулиар иргэний газар ашиглах эрх дуусгавар болсны дараа түүний хувь эзэмшиж буй хуулийн этгээд тухайн газрыг ашиглах эрх олж авахыг хориглоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дээрх үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй.
5.Хоёр.Орц, гарц хааж газар ашиглах эрхийг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:
5.1.Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дүгээр тушаалыг[22] үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай газар ашиглах гэрчилгээгээр[23] Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын зүүн богины аманд байрлах 2.4 га газрыг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатай “Э” ХХК-д олгосон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалаар[24] газар ашиглах эрхийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл /5 жилээр/ сунгасан, мөн сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар[25] газрын хэмжээг 0.76 га-аар нэмэгдүүлэн солбицлыг өөрчилж, нийт 3.16 га газар ашиглах эрх олгосон бөгөөд талууд эдгээр үйл баримттай маргаагүй.
5.2.Түүнчлэн Нийслэлийн ерөнхий архитектороос ******* оны 04 дүгээр сарын 16-ны өдөр МЗХ*******/10-010 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар[26], “Э” ХХК-ийн аялал жуулчлал, амралт сувиллын цогцолборын загвар зураг[27], “Э” ХХК-ийн аялал жуулчлалын, гольф үйлчилгээний барилгын загвар зургийг[28] тус тус баталсан байна.
5.3.Нэхэмжлэгч “Э” ХХК болон гуравдагч этгээд “Е” ХХК-ийн ашиглах эрхтэй газар нь хоорондоо ямар нэгэн давхцалгүй болох нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хэвлэсэн “Э” ХХК-ийн нэгж талбарын 13*******08583 дугаартай кадастрын зураг[29], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын байршлын зургаар[30] тус тус нотлогддог.
5.4.Хэрэгт авагдсан “Э” ХХК-ийн аялал жуулчлал, гольф үйлчилгээний барилгын загвар зургийн ерөнхий төлөвлөгөө[31], хөдөлгөөний схем[32], харагдах байдлыг төлөвлөсөн зураг[33] зэргээс үзвэл “Э” ХХК-ийн аялал жуулчлал, гольф үйлчилгээний барилгын авто машины ил зогсоолыг гуравдагч этгээд “Е” ХХК-ийн 900 м.кв газар дээр давхцуулан төлөвлөж загвар зургийг баталжээ.
5.5.Дээр дүгнэсэнчлэн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн байгуулсан гэрээ, гэрчилгээний үндсэн дээр үүсэх бөгөөд газар ашиглагч нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5 дахь заалт, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг ашиглах эрхтэй ба бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүргийг хүлээнэ.
5.6.Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2-т зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглахаар авсан газартаа тогтоосон замаар орж, гарах үүрэгтэй.
5.7.Өөрөөр хэлбэл, “Э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар нэмэгдүүлж олгосон 3.16 га газрын хэмжээгээр газар ашиглах эрхтэй бөгөөд бусдын ашиглах эрхтэй газар дээр давхцуулан загвар зураг батлуулснаар өөрт эрх олгогдоогүй газрыг ашиглах эрхийг үүсгэхгүй бөгөөд газар ашиглагчийн орц гарцыг бусдын ашиглалтын газар дээр давхцуулан тодорхойлсон нь үндэслэлгүй байна.
5.8.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д зааснаар загвар зураг гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг ойлгоно.
5.9.Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар бүс нутгийн удирдлагын газрын дарга, Хот байгуулалт, хөгжлийн газрын хот төлөвлөлт хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтэн хянаж, Нийслэлийн ерөнхий архитектор баталсан “Загвар зураг” нь “Э” ХХК-ийн аялал жуулчлал, гольф үйлчилгээний барилгын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичиг болохоос газар ашиглах эрхийг олгож, баталгаажуулсан шийдвэр биш юм.
5.10.Шүүхээс хийсэн хэргийн газрын үзлэг[34], “Э” ХХК-ийн аялал жуулчлал, гольф үйлчилгээний барилгын загвар зургийн ерөнхий төлөвлөгөө[35], хөдөлгөөний схем[36], харагдах байдлыг төлөвлөсөн зургаар нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын баруун талаар орц, гарцтай болох нь тогтоогдсон тул “Э” ХХК-ийн 3.16 га газрын орц, гарцын хэсгийг хааж, газар ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.
6.Гурав.Авто замын зурвас газарт болон шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт хууль бусаар газар ашиглах эрх олгосон буюу маргаан бүхий газарт анхнаасаа гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон нь хууль бус гэх үндэслэлийн тухайд:
6.1.Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д “замын байгууламж гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг” ойлгохоор, 16 дугаар зүйлийн 16.2-т “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна” гэж, 29 дүгээр зүйлийн 29.3.6-д “авто замын зурвас газарт авто замын ашиглалттай холбоогүй болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх”-ийг хориглохоор тус тус заасан байна.
6.2.Дэд бүтцийн сайдын 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар баталсан Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.03/-ийн 6.18-д “Гудамж замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөний эрчимжилт, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, архитектуртай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байхаар тооцож төлөвлөнө. Гудамж замын тооцооны үзүүлэлт болон гудамж замын ирмэгээс орон сууцны барилгын эдэлбэр газрын улаан шугам хүртлэх хэмжээг 10 дугаар хүснэгтэд зааснаар төлөвлөнө”, 6.19-д “Гол гудамж замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртлэх зай 50м-ээс багагүй байна.”, Хүснэгт 10-т “Гудамж замын төлөвлөлтийн тооцооны үндэслэл” гээд “Туслах гудамж зам нь зэрэглэлээс хамаарч “гудамж замын ирмэгээс орон сууцны эдэлбэр газрын улаан шугам хүртлэх зай 50м-60м” байхаар тус тус заажээ.
6.3.Мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байх бөгөөд хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
6.4.Хэрэгт авагдсан Замын хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай албан бичиг[37] болон түүний хавсралтаар ирүүлсэн газрын давхцалын зураг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг[38], түүний хавсралтаар ирүүлсэн кадастрын зураг зэргээс үзэхэд Нийслэл Улаанбаатар хотын Маршалын гүүрнээс ийн товчоо хүртэлх Дын гудамжны 10.7 км урттай авто зам нь “туслах гудамж” ангиллын авто зам бөгөөд гуравдагч этгээдийн газар бүхэлдээ, нэхэмжлэгчийн газрын урд хэсэг “гол гудамж замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртлэх 50м зай”-д багтсан, түүнчлэн “Е” ХХК-ийн газар 10кВ-ын Б фидерийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас газартай давхцалтай болох нь тогтоогддог.
6.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК нь өөрийн субьектив эрхийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй захиргааны шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд авто замын зурвас газарт болон шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт газар олгосон захиргааны шийдвэр үйл ажиллагаатай холбогдуулан объектив эрхийн агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй эрхгүй.
6.6.Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд “Е” ХХК-д захиргааны байгууллага авто замын зурвас газар болон цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас газарт газар ашиглах эрх олгосон нь нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндөөгүй, түүнд эрх зүйн үйлчлэл үзүүлээгүй тул энэ агуулгаар маргах эрхтэй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
6.7.Иймд дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээд “Е” ХХК-д 900 м.кв газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалын “Е” ХХК-д холбогдох хэсэг, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай газар ашиглах гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Дөрөв.Шүүх хуралдааны явцад шийдвэрлэсэн хүсэлтийн тухайд:
7.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад Н.Н болон Ү.Т нарт газар олгосонтой холбоотой шийдвэр буюу “Е” ХХК-ийн газрын хувийн хэргийг бүхэлд нь гаргуулах, Маршалын гүүрнээс ийн товчоо хүртлэх дугуйн замын архитектур төлөвлөлтийн даалгаврыг нотлох баримтаар гаргуулах, тухайн авто замын зурвас газарт иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах боломжтой эсэхийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тодруулах” хүсэлтийг гаргасан.
7.2.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай захирамжаар газрын хувийн хэрэг гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Түүнчлэн маргаан бүхий газрыг ашиглах эрхийг өмнө нь Н.Н, Ү.Т нарт олгож байсан нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон энэ захиргааны хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, гуравдагч этгээд “Е” ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэр, түүнд хамаарах баримтыг нотлох баримтаар шүүх цуглуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
7.3.Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодорхойлж, нэмэгдүүлэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан.
7.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон, эсхүл шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулах зохицуулалтай бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхийг хангах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хуулийн зохицуулалтгүй.
7.5.Иймд нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэснээс хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан нэхэмжлэлээ өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, эсхүл багасгах эрхээ эдлэх бүрэн боломжтой байсан бөгөөд уг эрхээр хангах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж дүгнэж, уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5 дахь заалт, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартаа тогтоосон замаар орж, гарах орц, гарцыг хааж, цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүс, авто замын зурвас газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* оны 12 дугаар 23-ны өдрийн дугаар тушаалын “Е” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Е” ХХК-д олгосон улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Тусгай хамгаалалттай газрын нэртэй 900 м.кв талбайг ашиглах гэрчилгээ болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Б*******ын баталсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон “Е” ХХК нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан ******* дугаар Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул дээр дурдсан тушаал, газар ашиглуулах гэрчилгээ болон холбогдох гэрээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 2-3 дахь тал
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 131 дэх тал
[3] 4 дүгээр хавтаст хэргийн 207 дахь тал
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 82 дэх тал
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 85 дахь тал
[7] 4 дүгээр хавтаст хэргийн 73-75 дахь тал
[8] 4 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал
[9] 4 дүгээр хавтаст хэргийн 228-230 дахь тал
[10] 5 дугаар хавтаст хэргийн 44-46 дахь тал
[11] 3 дугаар хавтаст хэргийн 192 дахь тал
[12] 3 дугаар хавтаст хэргийн 197 дахь тал
[13] 3 дугаар хавтаст хэргийн 208 дахь тал
[14] 3 дугаар хавтаст хэргийн 214 дэх тал
[15] 3 дугаар хавтаст хэргийн 207 дахь тал
[16] 4 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал
[17] 4 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал
[18] 4 дүгээр хавтаст хэргийн 182 дахь тал
[19] 4 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал
[20] 4 дүгээр хавтаст хэргийн 48 дахь тал
[21] 2 дугаар хавтаст хэргийн 135 дахь тал
[22] 2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал
[23] 3 дугаар хавтаст хэргийн 78 дахь тал
[24] 2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал
[25] 2 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал
[26] 1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал
[27] 1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал
[28] 1 дүгээр хавтаст хэргийн 97 дахь тал
[29] 4 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал
[30] 4 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал
[31] 1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал
[32] 1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал
[33] 1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал
[34] 4 дүгээр хавтаст хэргийн 198-206,
[35] 1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал
[36] 1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал
[37] 4 дүгээр хавтаст хэргийн 124-125 дахь тал
[38] 5 дугаар хавтаст хэргийн 26-27 дахь тал