Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/21

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                

                                                                                   2023/ДШМ/21

 

 

        

            П.М холбогдох эрүүгийн 

               хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          Ж.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Ө.Б, Д.О

Шүүгдэгч                                                         П.М

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.М холбогдох 2112001600162 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 00 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын менежер мэргэжилтэй, Архангай аймгийн Цэцэрлэг сумын  ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Ц сумын 0 дугаар багийн 0-0 тоотод оршин суух, Ж овогт П М /РД:А/   

 

Шүүгдэгч П.М нь Архангай аймгийн Ц сумын З даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2017 оны 12 сарын 20-ны өдөр А/73 дугаартай төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай захирамж гарган сахилгын шийтгэлтэй Г.Л 300.000 төгрөгийн урамшуулал олгож, түүнд давуу байдал бий болгон улсын төсөвт 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас П.М холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор: шүүгдэгч Ж овогт П М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь шүүхээс оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8/найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/66 тоот шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Миний үйлчлүүлэгч А аймгийн Ц сумын  П.М нь УИХ-ын 2021 оны 67 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 52 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 тоот захирамжид гарын үсэг зурснаар нэр бүхий 8 төрийн албан хаагч нарт тус бүр 300.000 төгрөгийн урамшуулал олгогдсон байдаг.

 Засгийн газрын 2017 оны 52 дугаар хуралдааны тэмдэглэлээр сахилгын шийтгэлгүй төрийн албан хаагч нарт тус урамшууллыг олгохоор тусгасан байдаг бөгөөд урамшуулал олгох захирамжийн хавсралтад орсон 8 хүний дотор сахилгын шийтгэлтэй багийн Засаг дарга Г.Л нэр орж улмаар урамшуулалд хамрагдсан байдаг.

Миний үйлчлүүлэгчийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 тоот захирамжид гарын үсэг зураагүй эсвэл Г.Л 300.000 төгрөгийн урамшуулал тус захирамжийн дагуу олгогдоогүй гэх мэтээр маргаагүй юм. Харин өмгөөлөгчийн зүгээс хэргийг буруу зүйлчилсэн гэж маргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч У би Ц П.М мэдэж байсан байх гэх мэдүүлэг, гэрч У би дарга нарт өгсөн боловч ажил ихтэй байсан тул бүртгэлийн дэвтэрт бүртгэж аваагүй гэх мэдүүлэг, гэрч П.Ч П.М нь 2017 онд сахилгын шийтгэлтэй албан хаагчдад 300.000 төгрөгийн урамшуулал олгож болохгүй гэдгийг мэдэж байсан. Учир нь тухайн үед аймгийн Засаг даргын тамгын газраас олгож болохгүй гэсэн бичиг ирсэн байсан. Би энэ асуудлыг шалгагдаж байх хугацаандаа мэдсэн гэх мэдүүлэг, Л сануулах арга хэмжээ авсан захирамж, А/73 дугаартай захирамж зэрэг баримтууд нь Л шууд давуу байдал олгосон болохыг хөдөлшгүй нотолсон баримтууд биш юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.М, гэрч Г.Л нарын мэдүүлгээс харахад П.М нь багийн засаг дарга Г.Л найз нөхөд, ах дүү, ураг төрлийн ямар нэгэн холбоогүй ба насны хувьд хол зөрүүтэй, улс төрийн үзэл бодлын хувьд 2 өөр намд харьяалагддаг хувийн таарамжтай харилцаатай хүмүүс биш болох нь харагдана.

Болсон үйл явдлын талаар шүүгдэгч П.М нь мэдүүлэхдээ “тухай үед оны эцэс болсон аймгийн хурал давхцаад, жилийн эцсийн төсөв батлуулах хуралдаанд оролцож байсан. Тухайн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сангийн яамнаас улс орон даяар төсвийн гүйлгээг хаах чиглэл өгсөн, тэр үеэр маш их ачаалалтай байсан, тухайн үед хоёр хоногийн хугацаа л байсан, маш олон зүйл дээр гарын үсэг зурсан, гарын үсэг зурахдаа хянаж үзээгүй байна” гэдэг аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн 05/1427 тоот бичгийг авч байсан эсэхээ огтоос санадаггүй.

Гэрч П.Ч би энэ асуудлыг шалгагдаж байх хугацаандаа мэдсэн гэх мэдүүлэг зэргээс харахад У нь аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн 05/1427 тоот албан бичгийг өгөөгүй байж болох уйл баримт ажиглагддаг

Мөн тус А/73 тоот захирамжийг Засаг даргад хууль, эрх зүй, эдийн засаг, төсөв санхүү, шинээр гарч байгаа УИХ болон ЗГ-ын гаргасан шийдвэрийн талаар мэдээллээр хангаж Засаг даргын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий (МУЗЗНДНТУТХ 67.1.2) Тамгын газрын дарга П.Ч боловсруулж, хянаж орж ирээд гарын үсэг зуруулсан. Учир нь олон жил тамгын газрын дарга хийсэн дээр дурдсан үүрэг бүхий Тамгын газрын дарга П.Ч боловсруулсан тул хянаж үзэлгүй гарын усэг зурсан гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь баримтаар нотлогддог.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл П.М нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 тоот захирамжид гарын үсэг зурахдаа хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтээ хайнга хандаж УИХ-ын 2017 оны 67 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 52 дугаар хуралдааны тэмдэглэл. аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн 05/1427 тоот албан бичиг зэрэгт нийцэж байгаа эхийг хянах үүргээ биелүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдэл эс  үйлдэхүйгээр үйлдэгдэж тухайн хор уршигт зориуд хүсэж хүргэдэг шинжтэй гэмт хэрэг юм.

'Урвуулан ашиглах” гэдгийг албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх хийх ёсгүй үйлдлийг хийхийг хэлдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад П.М хувийн ашиг сонирхол байгаагүй болох нь харагддаг.

Харин алба гэдэг нь төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх уйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт гэж тодорхойлсон байдаг.

П.М хувьд төрөөс үзүүлсэн үйлчилгээг үзүүлэх явцдаа хайнга хандаж захирамжийн төслөө хянаж нягтлалгүй гарын үсэг зурсанаар сахилгын шийтгэлтэй Г.Л урамшуулал олгогдсон байна.

Хэрэв П.М нь Г.Л давуу байдал олгох санаа зорилго агуулсан байсан бол Г.Л ногдуулсан сахилгын шийтгэлийг шийтгэлгүйд тооцох захирамж гаргаж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 тоот захирамжийг хүчингүй болгож байгаад урамшуулал олгох бүрэн боломжтой байсан.

Үүнээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нарийн тогтоогоогүй нь дүгнэлт хийхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд миний үйлчлүүлэгч П.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинжтэй илүү нийцэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандахаар зүйлчилж өгнө үү.

Хоёр. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь сумын Засаг даргад хууль эрх зүй, эдийн засаг, төсөв санхүү, шинээр гарч байгаа УИХ болон ЗГ-ын гаргасан шийдвэрийн талаар мэдээллээр хангаж Засаг даргын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий (МУЗЗНДНТУТХ 67.1.2) албан тушаалтан юм.

Тухайн үед Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 тоот захирамжийн төслийг боловсруулж. хянаж ирээд Засаг дарга П.М гарын үсэг зуруулсан баримт хэргийн материалд байна.

Үүнээс үзэхэд сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Ч оролцоо байгаа нь харагддаг. Өөрөөр хэлбэл хэрэгт хамтын оролцоо байгаа эсэхийг нарийн тогтоогоогүй бөгөөд энэ хэрэгт хамтран оролцогч буюу зохион байгуулагч нь П.Ч гэж үзэхээр байхад зөвхөн П.М ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн.

Гурав. Хэрэв П.М гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжүүдтэй илүү нийцэж байна.

Тухайлбал Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт “төсөв” гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг ойлгох бөгөөд УИХ-ын 2017 оны 67 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 онь 52 дугаар хуралдааны тэмдэглэл аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн 05/1427 тоот албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 тоот захирамжийн дагуу олгосон урамшуулал нь төсвийн хөрөнгөөс гарсан байна.

Мөн Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь бие даасан төсөвтэй байна.16.2 3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн эх үүсвэр нь татварын болон татварын бус орлого, улсын төсвийн санхүүжилт, хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэрээс бүрдэнэ. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь хэсэгт сумын засаг дарга нь сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 тоот захирамжид төсвийн тодотголоор төрийн албан хаагч нарт 300.000 төгрөгийн урамшууллыг олгохоор захирамжилсан ба тус урамшууллыг төсвийн хөрөнгөөс гаргаж зарцуулсан болох нь харагдаж байна. Төсвөөс зөвхөн сахилгын шийтгэлгүй албан хаагчдад урамшуулал олгохоор зориулагдан төсөвлөгдсөн хөрөнгийг сахилгын шийтгэлтэй албан хаагчид олгож зориулалтын дагуу зарцуулаагүй үйл баримт харагддаг.

Иймд П.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжтэй илүү нийцэхээр байна.

Шүүгдэгч талын зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаж улмаар нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан нотолбол зохих байдал бүрэн нотлоогүй гэмт хэргийн сэдэл зорилго тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 -д заасны дагуу прокурор мөрдөгч нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит  байдлыг тогтоох үүрэгтэй, мөн 1.7.2-д хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно, мөн хуулийн 16.2-д заасан нотолбол зохих байдал бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг бодитоор тогтоох нь хэргийн үнэн бодитоор шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчийн сэдэлт зорилгыг тогтоогоогүй бөгөөд гэм буруутай эсэх нь субьектив шинжээрээ үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/66 тоот шийтгэх тогтоолыг өөрчилж хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “П.Ч нь сахилгын шийтгэл оногдуулсан захирамж, урамшуулал олгох захирамжийн төслийг оруулж ирсэн. П.Ч тэр төслийг оруулж ирээгүй бол П.М тэр захирамж дээр Г.Л нэрийг тавиагүй байхгүй юу. П.Ч боловсруулаад оруулж ирсэн зүйл дээр П.М гарын үсэг зурсан байдаг. Энэ нь П.Ч хамтын оролцоо байна. гэж П.М санаатай Г.Л эдийн засгийн давуу байдал бий болгоогүй. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 тоот захирамжид төсвийн тодотголоор төрийн албан хаагч нарт 300.000 төгрөгийн урамшууллыг олгохоор захирамжилсан ба тус урамшууллыг төсвийн хөрөнгөөс гаргаж зарцуулсан болох нь харагдаж байна. Төсвөөс зөвхөн сахилгын шийтгэлгүй албан хаагчдад урамшуулал олгохоор зориулагдан төсөвлөгдсөн хөрөнгийг сахилгын шийтгэлтэй албан хаагчид олгож зориулйлтын дагуу зарцуулаагүй үйл баримт харагддаг.

Иймд П.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжтэй илүү нийцэхээр байна. Иймд Архангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэж мэтгэлцэхгүй байгаа. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн субьектив талын шинж санаа, зорилго, сэдэл тогтоогдохгүй байгаа учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгох, нөгөө талдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг нэг бүрчлэн тогтоож хэргийн нөхцөл байдлыг тогтоогоогүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаах саналыг гаргаж байна. Ийм байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасныг хэрэглээд байвал Засаг дарга болгон гаргасан захиргааны акт болгондоо гэм буруутай шийтгэх ногдуулах эрсдэл улс орон даяар үүсэж байгаа. Үүнийг гэмт хэргийн сэдэл санаа зорилгыг Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тайлбараар тодорхой болгож өгсөн учраас энэ тайлбарыг шүүх зөв зүйтэй хэрэглэх нь зүйтэй. Улс төрийн үзэл баримтлалын эсрэг эсхүл төрийн^албан хаагчийн хууль бус үйлдлийг өөхшүүлж, үйлдэл болгоныг мэдэж, мөрдөн шалгах ажиллагааг прокурор энэ чигт нь шүүхийн байгууллага руу яллаж байгаа нөхцөл байдлыг онцгой анхаарч шийдэх ёстой. М хувьд гэмт хэргийн санаа зорилго, сэдэл огт байхгүй, анхнаасаа шүүгдэгч тогтвортой мэдүүлдэг. Би энэ захирамжийг гаргахдаа надад хянаагүй алдаа байсан. Хянаагүй алдаа нь захиргааны хэм хэмжээг зөрчсөн, хайнга хандах, эсхүл Зөрчлийн тухай хууль, Төрийн аудит хяналт шалгалтын тухай хуулиар шийтгэх ногдуулах бүрэн боломжтой байхад энэ зүйл нь гэмт хэрэг нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйд хамаарна гэдэгт эргэлзэж байна. Тийм учраас шүүх бүрэлдэхүүн эдгээр нөхцөл байдлыг онцгой анхаарч өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б: Миний хувьд гэм буруугийн сэдэл, санаа, зорилгыг тогтоогоогүй гэж анхнаасаа маргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж маргаж байгаа. Хэрвээ санаатай үйлдсэн гэж үзэж байгаа бол 22.1 дүгээр зүйлийг хэрэглэхээс илүүтэйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн шинжтэй илүү нийцнэ гэж хэргийн зүйлчлэлд маргаж байгаа. Тиймээс үйлчлүүлэгчээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж зүйлчлүүлэх боломжтой гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн зүгээс П.М нь олон жил ажилласан П.Ч итгэж захирамжийн төсөл дээр гарын үсэг зурсан. П.Ч үйлдэлд хамтын оролцоо байгаа эсэх тал дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргах эрхтэй байгаа. Гаргасан эрх зүйн баримт бичигт өөрөө хянах үүрэгтэй, үүнээс үүдэн гарах хариуцлагыг хүлээхээр хуульд тусгайлан заасан байгаа. Энэ нь ажлын ачааллаас шалтгаалан хянах боломжгүй бусдад найдаж, итгэж захирамжид гарын үсэг зурсан гэж байгаатай шалтгаант холбоогүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа уг хэрэгтбүрэн хийгдсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

Шүүгдэгч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. Миний хувьд тогтвор суурьшилтай ажиллаж 3 удаагийн орон нутгийн сонгуульд ард иргэдийнхээ итгэл, зүтгэлийг тээж сумын удирдлагаар ажиллаж ирсэн. Надад алдаа дутагдал болоод эрх, ашиг сонирхол байдаггүй. Би 4 хүүхэдтэй, олон оюутан хүүхэдтэй. Иймд энэ хэргийг өмгөөлөгч нарын ярьснаар зүйлчлэлийг өөрчилж анхан шатны шүүхэд буцааж дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Ө.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.М холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан,  хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч П.М А аймгийн Ц сумын З даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар  шүүгдэгч П.М нь Архангай аймгийн Ц сумын З даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2017 оны 12 сарын 20-ны өдөр А/73 дугаартай төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай захирамж гарган сахилгын шийтгэлтэй Г.Л 300.000 төгрөгийн урамшуулал олгож, түүнд давуу байдал бий болгон улсын төсөвт 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан   гэж дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

 Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн, шүүгдэгч П.М эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирчээ.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б  “шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах үндэсгүй байна.

 

 Шүүгдэгч П.М үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн,  эсхүл Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинж байхгүй, 

хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э, гэрч Г.Л, Э.М, Т.У, Д.Ц, Архангай аймгийн Ц сумын З даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай захирамж, түүний хавсралтын хуулбар, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч  П.М үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон

байна.

            Мөн шүүгдэгч П.М холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан,   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоогдсон, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд харилцан зөрүүгүй, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул  “шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар тэдгээрт сануулж мэдүүлэг авсан байх тул гэрчийн мэдүүлгийг үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023

оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                    Н.ЭНХМАА