| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00144/И |
| Дугаар | 314/ШШ2025/00134 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 314/ШШ2025/00134
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *****сумын ****дугаар багийн****тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 38 настай, *****холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болох 1149040 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Н***** гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийг төлөөлж М.*****шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.На***** 1149040 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т*****шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг гардаж авлаа. Миний бие уг нэхэмжлэлийг хүлээж зөвшөөрч байна. Миний бие 2025 оны 03 дугаар сар, 04 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлага болох 1149040 төгрөгийг 2 хувааж төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*****шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хариуцагч ******шүүхэд гаргасан 2025 оны 03 дугаар сар, 04 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлага болох 1149040 төгрөгийг 2 хувааж төлж барагдуулах тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч******холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 1149040 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлага болох 1149040 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Мобифинанс ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1149040 төгрөгийг хариуцагч Т****** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ******с 16063.5 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 32127 төгрөгний 50 хувь болох 16063.5 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА