| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00055/И |
| Дугаар | 314/ШШ2025/00139 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 314/ШШ2025/00139
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ***сумын ****** багт оршин суух, 1971 онд төрсөн, 74 настай, ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болох 3030167 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.****гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Б.******шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие уг нэхэмжлэлийг хүлээж зөвшөөрч байна. Миний бие 2025 оны 03, 04, 05 дугаар сард нэхэмжлэлийн шаардлага болох 3030167 төгрөгийг 3 хувааж төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *****сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Б.******холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 3030167 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*****нь нэхэмжлэлийн шаардлага болох 3030167 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Өвөрхангай аймгийн *****сумын Засаг даргын Тамгын газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3030167 төгрөгийг хариуцагч Б.*****төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар хариуцагч Б.Лхагвадолгороос 31716.5 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА