Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/29

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                

                                                                                   2023/ДШМ/29

 

 

        

А.Ө холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ж.Ундармаа

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Т /онлайн/

Шүүгдэгч: А.Ө  нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/613 дугаартай шүүгчийн захирамжид прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч А.Ө холбогдох 2312000000181 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эцэг, эх, ах, 0 дүүгийн хамт Архангай аймгийн Ө сумын Я багийн М гэх газар оршин суух, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.00 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт А Ө /РД:/,

Яллагдагч А.Ө нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд Архангай аймгийн Ө сумын Я багийн Д гэх газарт иргэн Э.Г гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Г.Г зодож, эрүүл мэндэд нь баруун тойг ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд зүүн 6 дугаар шүдний эмтрэл, баруун өвдөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулайн хуйх, баруун нүдний зовхи, хацар, хамар, зүүн шагайн үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас А.Ө холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/613 дугаартай шүүгчийн захирамжинд: яллагдагч А.Ө холбогдох 2312000000181 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч А.Ө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдан,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч нар хүлээн авснаас хойш ажлын 5 өдөр багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Прокурорын эсэргүүцэлдээ: Яллагдагч А Ө согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд Архангай аймгийн Ө сумын Я багийн Д гэх газарт иргэн Э.Г гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Г.Г зодож, эрүүл мэндэд нь баруун тойг ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд зүүн 6-р шүдний эмтрэл, баруун өвдөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулайн хуйх, баруун нүдний зовхи, хацар, хамар, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Тус прокурорын газраас яллагдагч А.Ө холбогдох эрүүгийн 2312000000181 дугаартай хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...... дугаартай яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Ө холбогдох хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүх урьдчилан хэлэлцүүлэг товлож, шүүхээс яллагдагч А.Ө холбогдох 2312000000181 тоот эрүүгийн хэргийг дараах мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ. Үүнд: 1. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчим Архангай аймгийн Ө сумын Я багийн Д гэх газарт Равдандорж нь яллагдагч А.Ө бүлэглэж хохирогч Г.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байж болзошгүй байдлыг шалгаагүй, Р огт мэдүүлэг авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” буюу тухайлбал 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа бүрэн хийгээгүй гэж дүгнэв гэжээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Гэрч Б.З “...Би хоол хийгээд сууж байх үед Г нь “алцгар янхан, гуйлгачин” гэх мэтээр намайг хэл амаар доромжлоод байсан. Манай нөхөр Г “чи яах гэж гуйлгачин айлд орж ирсэн юм” гэж хэлэх үед Г Г цохиод авсан. Зөрүүлээд Г, Г цохиод авсан. Тэр үед Ө нь Г манай гэрээс авч гарсан. Гадаа зодолдоод байгаа мэт дуу гараад байсан. Би гэрээсээ гарахад Г, Ө нар зогсож байсан. Манай сумын иргэн А Г хүргэж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Ц.А “...Га Г, Р, Ө нар ирчихсэн пиво уугаад сууж байсан. Би гадаа мотоциклоо засаад байж байтал Г эхнэр З намайг хоол ид гээд дуудсан. Би Г гэрт ороод сууж байтал Г нэлээн согтчихсон Золзаяаг гуйлгачин минь гэх мэтээр хэл амаар доромжилж, хэрчсэн гурилыг нь базаж шидэж байсан. Г эхнэрээ өмөөрч чи яах гэж гуйлгачингийнд ирсэн юм гэж хэлээд маргалдсан. Г босож ирээд Г цохиод авсан. Зөрүүлээд Г баруун мөр хэсэгт цохисон. Гэхдээ шүргээд өнгөрсөн. Тэр үед Ө нь Г гэрээс чирээд аваад гарсан. Гадаа зодолдож байгаа мэт дуу чимээ гарсан. З гэрээс гараад араас нь би гарах үед Ө нь Г өшиглөсөн. Г зүүн нүд хавдсан байсан. З тэр 2-ыг салгасан. Г надаас гэрт хүргэж өгөхийг гуйсан. Би Г гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Г “...Тэр үед манай эхнэр хоол хийж байсан. Г нь манай эхнэр болох З гичий жингэр гуйлгачин гэж дуудаад би эхнэрээ өмөөрөөд чи яах гэж гуйлгачин айлд ирсэн юм гэж хэлтэл Г босож ирээд намайг нэг удаа баруун хацар хэсэгт зүүн гараараа нэг удаа цохисон. Миний хамраас цус гарсан. Би зөрүүлээд Г зүүн эгэм хэсэг рүү нэг удаа баруун гараараа нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Намайг цохисны дараа Ө нь Г чи яахаараа хүнийг өвчин зовлонтой байх үед хүн лүү агсраад хэл амаар доромжлоод байгаа юм гэж хэлээд манай гэрээс авч гарсан. Гадаа зодолдоод байгаа мэт дуу чимээ гарсан. Манай эхнэр З гэрээс гараад тэд нарыг салгасан. Р тухайн үед унтаж байсан” гэх мэдүүлэг, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэрэг учрал болсон гэх иргэн Э.Г гэрт яллагдагч А.Ө, хохирогч Э.Г, иргэн Р нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн, ирэхэд Э.Ганзоригийн гэрт эхнэр Б.З, тэдний малчин Ц.А нар байсан, гэрийн эзэн Э.Г нь А.Ө, Э.Г, Р нарын авчирсан 2,5 литрийн савлагаатай пивоноос уусан, эхнэр Б.З, малчин Ц.А нар нь уг пивоноос уугаагүй, пиво ууж байх үед хохирогч Э.Г нь Э.Г эхнэр Б.З “гичий жингэр гуйлгачин” гэх зэргээр хэл амаар доромжилсны улмаас нөхөр Э.Г нь эхнэрээ өмөөрч Э.Г зүүн эгэм хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохисон, энэ үед А.Ө нь Э.Г, Б.З нарыг өмөөрч “... чи яахаараа хүнийг өвчин зовлонтой байх үед хүн лүү агсраад хэл амаар доромжлоод байгаа юм” гэж хэлээд Э.Г гэрээс авч гарсан, гэрийн гадаа А.Ө, Э.Г нар нь зодолдох чимээ гарсан, Ц.А, Б.З нарыг гэрээс гарахад Ө нь Г өшиглөсөн, Г зүүн нүд хавдсан байдалтай байсан, З зодооныг салгасан, Ц.А нь хохирогч Э.Г гэрт нь хүргэж өгсөн үйл баримт тогтоогдож байна. Дээрх үйл баримтад дүгнэлт хийхэд яллагдагч А.Ө нь хохирогч Э.Г зодож гэмтэл учруулах үед Р нь унтаж байсан, тухайн хэрэгт үйлдлээрээ нэгдэж оролцоогүй байна. Харин хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Ө нь Рг чи намайг Гг зодоод өг гэж хэлсэн биз дээ” гэж ярьсан гэх асуудал бусад нотлох баримтаар тогтоогдохгүй, харин хэргийн нөхцөл байдлаас А.Ө нь Э.Г, Б.З нарыг хохирогч Э.Г өмөөрсний улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг хэлдэг. Уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Гэтэл энэ хэрэгт Б.Р нь А.Ө хамтран оролцсон санаатай, идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй учраас түүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгах шаардлагагүй, мөн түүнийг мэдүүлэг авах зорилгоор дуудсан боловч хаа байгаа газар нь тогтоогдохгүй байсан учраас мэдүүлэг аваагүй нь хууль зөрчсөн зөрчил болохгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчиж хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/613 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү...гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ганзоригийн гэрт А.Ө нь хохирогч Г таарамжгүй харилцааны улмаас тохиолдлын шинжтэй гэрч З зовлонтой нөхцөл байдалтай байхад нь таарамжгүй харилцаа үүсгэлээ гэсэн шалтгаанаар Г гэрээс авч гарч гэрийн гадна зодолдсон үйл баримтыг гэрч нарын зүгээс шинжлэн судалсан нотлох баримтуудад дурдсанаар гадаа зодож байсан нь нотлогддог. Мөн Г мэдүүлгээр ч гэсэн гэрээс авч гараад Г зодсон гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан энэ үйл баримтуудаар яллагдагч А.Ө хувьд хохирогч Г зодсон үйл баримтаар тогтоогддог. Хохирогчийн өмгөөлөгч Т дурдсан баримтуудаас үзэхэд хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хэлж чадсангүй гэж үзэж байна. Яагаад гэхээр хавтаст хэрэгт авагдаагүй үйл баримтыг хэргийг хэт сэргээн дүрсэлж ярьж байна. Мөн гэрч Эрдэнэцэцэгийн мэдүүлэгт дурдсан байдаг. Гэрч Э нь хохирогч Гантөмөрийн ээж байдаг. Мөн Гаг нь эхнэр З хамт ирээд манай хүүг хэн зодсон бэ гэж асуухад Ө, Р хоёр хоорондоо зодолдоод байсан гэдэг мэдүүлэг нь өөрөө мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй учраас нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өмгөөлөгч яриандаа дурдсан учраас тодруулах нь зүйтэй байна. Ийм учраас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр санаатай хүндэвтэр гэмтэл учруулах хэрэг гарсан байна. Энэ гэмт хэргийн хамтран оролцсон болон бүлэглэсэн үйлдэл тогтоогдоогүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Р үйлдлээрээ нэгдсэн нөхцөл тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд хэргийн бодит байдлыг тогтоосон. Нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/613 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү. Энэ хэрэг анхнаасаа төлөвлөгөөтэй явагдсан хэрэг. Захиалгатай байж болох хэрэг сайн шалгах хэрэгтэй дутуу шалгасан ... гэв.

 

Яллагдагч А.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг зодсон гэж яриад байна. Р утсаа айлаас авна гээд мотоцикльтой явж байсан. Тэгсэн хохирогч гэх Г биднийг дуудсан. Яваад очтол халамцуу байсан. Гэтэл Г гурвуулаа Гд очъё гэсэн. Тэгсэн Р надад пиво байгаа. Гурвуулаа энэ пивийг Г очиж ууя гэсэн. Тэгэхээр нь би саяхан З ахын эмээ нь өнгөрсөн ажил явдалтай байхад нь очоод яах юм бэ гэхэд намайг та аав, ээжтэйгээ явчих 2 дүү нь очиж амарлаа гэсэн. Би тэр үед нээх архи согтууруулах ундааны зүйл уугаагүй байсан. Тэгсэн Г заавал Г очно гээд мотоцикль бариад явсан. Очих замдаа мотоциклоосоо унаад хөл хөл гээд байсан. Бид хоёрын ч гэсэн тохоо халцарсан байсан. Тэгээд мотоциклоо бариад гурвуулаа Г очсон. Очтол З ах сэрээд эхнэр нь хоол хийсэн. Тэгсэн Г нь Г шаагаад авсан. Тэгээд бид салгасан. Эхэлж Г Г нүд рүү нь цохисон. Одоо өмгөөлөгч нь хөл гар нь хугарсан гэж ярьж байна. Ийм гэмтэл учруулаагүй Г Г нүд рүү нэг цохисон. Тэгээд Г над руу дайраад байхаар нь нэг удаа өшиглөсөн. Намайг Р нийлж бүлэглэж зодсон гэлээ. Гэтэл тийм зүйл болоогүй мотоциклоос унахдаа хөлөө гэмтээсэн ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

 Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч А.Ө нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд Архангай аймгийн Ө сумын Я багийн Д гэх газарт иргэн Э.Г гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Г.Г зодож, эрүүл мэндэд нь баруун тойг ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд зүүн 6 дугаар шүдний эмтрэл, баруун өвдөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулайн хуйх, баруун нүдний зовхи, хацар, хамар, зүүн шагайн үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх...              Яллагдагч А.Ө холбогдох 2312000000181 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ...гэж хуульчилжээ.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Р нь хэрэг болсон гэх цаг хугацаанд А.Ө хамт явж байсан ба дээрх хуульд заасан шаардлагыг хангасан хүн тул түүнээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл хохирогч мотоциклоос унасан эсэх, унасан бол түүнд гэмтэл үүссэн эсэх, Р хохирогч хоёрын хооронд маргаан болсон эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байх тул түүнээс мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байна.

 

Түүнчлэн хэрэгт гэрчүүд мэдүүлэг өгөхдөө хохирогч Г.Гг гэрч Э.Г цохисон талаар мэдүүлдэг бөгөөд хохирогчийг Э.Г цохисон эсэх, учирсан гэмтлүүд Э.Г үйлдлийн улмаас үүссэн эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг хийх нь хэрэгт ач холбогдолтой байх тул дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоох нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал болох дээрх нөхцөл байдлыг шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

 

              Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/613 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

    

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/613 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                             ШҮҮГЧИД                                     Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Л.НЯМДОРЖ