| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2023/0585/З/Т |
| Дугаар | 128/ШШ2025/0017 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК /РД:/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: “Т” ХХК /РД:/,
Гуравдагч этгээд: “Я” ХХК /РД:/,
Гуравдагч этгээд: “Э” ХХК /РД:/,
Гуравдагч этгээд: “Т” ХХК //,
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, М.Н, С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц, Б.Б/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.З, гуравдагч этгээд “Т” ХХК, “Я*******” ХХК, “Э” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, гуравдагч этгээд “Я*******” ХХК, “Т” ХХК, “Т” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Э, Ө.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох,
1.2.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын 6, 13, 15, 19 дүгээр хэсэгт заасан “Т” ХХК, “Э” ХХК, “Я” ХХК, “Т” ХХК-д холбогдох хэсгээс “Б” ХХК-ийн 25 га газартай давхардаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар[1] дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 га газрыг 12 жилийн хугацаатайгаар “Т” ХХК-д орон сууцны цогцолбор, худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг сэргээн олгосон.
2.2.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар[2] “Т” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн , 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай “өөрийн эзэмшил газрын зарим хэсгийг охин компаниудад шилжүүлэх” тухай хүсэлтийг үндэслэн 140 га газрыг 15 аж ахуйн нэгжид хуваан эзэмшүүлсэн байна.
2.3.Анх нэхэмжлэгч “Б” ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон.
2.4.Нэхэмжлэгчээс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагад бүрдүүлбэр хангуулан дахин ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн , 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн , 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн , 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн , 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгосон бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр захирамжаар[3] “Нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий уг захиргааны хэргийг “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэгтгэсэн.
2.6.“Б” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр[4] “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
2.7.Түүнчлэн нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа[5] “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсэг нь бүхэлдээ дам байдлаар, хавсралтын 6, 13, 15, 19 дүгээр хэсэг нь шууд манай компанийн хууль ёсны эрх ашгийг хохироож байгаа тул уг захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.
2.8.Мөн нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр[6] “Б” ХХК-д 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр, 2013 оны 10 дугаар сарын -ны өдрийн дугаар, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжуудаар зохих журмын дагуу олгосон дүүргийн 10 дугаар хороо /одоогийн 8 дугаар хороо/-ны нутаг дэвсгэр дэх Н, Т замын уулзварын зүүн урд байршилтай 25 га газрыг сэргээн эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтыг үндэслэн хүлээн авахаас татгалзсан бөгөөд уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тогтоолоор хүчингүй болгосон, улмаар анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр дээрх даалгах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг буцаасан ба дахин шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.
2.9.Нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр[7] “Нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор өөрчилсөн.
2.10.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага” бүхий захиргааны хэргийг Нийслэлийн Засаг даргад холбогдох “ оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамж, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжуудын холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргээс тусгаарласан.
2.11.Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж, зарим нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарласан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жгийн эцэслэн тодруулсан “Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын 6, 13, 15, 19 дүгээр хэсэгт заасан “Т” ХХК, “Э” ХХК, “Я” ХХК, “Т” ХХК-д холбогдох хэсгээс “Б” ХХК-ийн 25 га газартай давхардаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, М.Н нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...1.Газар эзэмших эрхийн тухай “Б” ХХК-ийн зүгээс Нийслэлийн засаг даргын оны 8 сарын 20-ны өдрийн захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2021 оны 7 сарын 22-ны өдрийн тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан билээ. Тиймээс талуудын мэтгэлцээн нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд анх газар олгосон үйл баримтын талаар бус харин дээрх хоёр актын хууль зүйн үндэслэлийн хүрээнд явагдаж шүүх ч энэ хүрээнд дүгнэлт хийж шийдвэр гаргах учиртай. Гэвч өнгөрсөн олон удаагийн шүүх хурлын явцаас дүгнэхэд “Б” ХХК болон гуравдагч этгээд Т ХХК-иудын газар эзэмших эрх анхнаасаа давхацсан уу гэдэг асуудал агуулгын хувьд үргэлж хөндөгдөж байдаг. “Б” ХХК-ийн газар эзэмших эрх, түүний байршлын асуудал онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн ч талуудын маргаан, мэтгэлцээний сэдэв үргэлж түүнээс өмнөх асуудал руу чиглэсээр иржээ. Тиймээс Н болон Т замын уулзварын зүүн урд талд байрлах 25 га газрын хууль ёсны эзэмшигч нь “Б” ХХК мөн болох тухай тайлбарыг юун түрүүнд хийх нь зүйтэй гэж үзлээ.
1.Маргаан бүхий 25 га газрын хууль ёсны эзэмшигч нь “Б” ХХК гэдэг нь хангалттай тогтоогдоно. Засгийн газрын 2005 оны 6 сарын 27-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотыг он хүртэл хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан байдаг. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 12 сарын 20-ны өдрийн тогтоолоор Н урд талд "орон сууц"-ны хорооллын зориулалтаар газар олгох төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд туссан “байршилд”, төлөвлөгөөнд туссан “зориулалт”-ын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 сарын 23-ны өдрийн тоот захирамжаар 25 га газрыг “Б” ХХК-д эзэмшүүлсэн байдаг. Харин 2005 онд гарсан Засгийн газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрүүдээр орон сууцны хороолол төлөвлөгдсөн байршил дээр 2006 онд “Т” ХХК-д “морин спорт”-ын зориулалтаар газар эзэмшүүлэх боломжгүй гэдэг нь илэрхий үйл явдал юм. “Т” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон захирамж нь дээрх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газраас ангид байхаас гадна ер нь ямар төлөвлөгөө, шийдвэрт үндэслэсэн бэ гэдэг нь ч тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үед морин спортын зориулалтаар газар олгох тухай ямар нэг төлөвлөгөө батлагдаагүй юм. Дээр дурдсан “Б” ХХК-д газар эзэмшүүлэх захирамжид Т замын уулзварын зүүн урд гэж газрын байршлыг маш тодорхой зааж өгсөн. Мөн “Б” ХХК-ийн 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан Хамтран ажиллах гэрээний Нэгдүгээр зүйлд “ дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр дэх Н, Т замын уулзварын зүүн урд талд” орон сууцны хороолол барих тухай маш тодорхой заасан байдаг. Харин “Т” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжид ийм тодорхой байршлыг заагаагүй. 2006 онд “Т” ХХК-д газар олгох захирамж гарах үед түүнийг гаргасан Нийслэлийн Засаг дарга, газар эзэмшигч “Т” ХХК-ийн аль аль нь Т уулзварын зүүн урд талд газар эзэмшүүлж байгаа гэх хүлээлт, ойлголт байгаагүй нь илэрхий байдаг. Эсрэгээрээ тухайн цаг үед Нийслэлийн засаг даргын захирамж төдийгүй тэдэнтэй байгуулсан гэрээнд ч “Б” ХХК-ийн газрын байршлыг маш тодорхой заасан байсан тул бид тухайн газарт орон сууцны хороолол барихаар төлөвлөж, хөрөнгө босгох ажиллагааг эхлүүлсэн.
Нарийвчилсан байршил (хороо)-ын тухайд “Б” ХХК-д Нийслэлийн Засаг дарга дүүргийн 10-р хороонд газар эзэмшүүлсэн бол “Т” ХХК- д 6, 7-р хороонд эзэмшүүлсэн. “Б” ХХК нь өнөөдөр дүүргийн 6, 7-р хороонд бус харин захирамжид заасан буюу дүүргийн 10-р хороо (одоогийн 8-р хороо)-ны нутаг дэвсгэрт байрлах 25 га газар эзэмших эрхээ хамгаалах асуудлыг тавьж байна.
Байршлын давхцал (кадастр)-ын тухайд “Б” ХХК-д 2007 онд газар эзэмшүүлсэн тоот захирамж гарах үед “Т” ХХК-д тухайн байрлалд газар эзэмшүүлсэн кадастрын зураг байхгүй, газрын мэдээллийн санд ямар ч бүртгэл байхгүй байсан. Өөрөөр хэлбэл хоёр компанид эзэмшүүлсэн газрын байршлыг тогтоосон албан ёсны шийдвэр “Б” ХХК дээр (Т замын уулзварын зүүн урд) түрүүлж 2007 онд гарсан юм. Харин түүнээс хойш нэг жилийн дараа буюу 2008 онд “Б” ХХК-ийн эзэмшлийн газарт давхцуулан “Т” ХХК кадастрын зураг хийлгүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. дүүргийн 10-р хороонд олгогдсон манай компанийн эзэмшлийн газартай дүүргийн 6, 7-р хороонд олгогдсон газар давхцах бодит боломж огт байхгүй. “Б” ХХК өнөөдөр гагцхүү тухайн үеийн захирамжид заасан байршилдаа 25 га газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхийг хүсэж байна.
Байршлын давхцалын маргаан тухайд “Т” ХХК нь манай компанийн эзэмшлийн газарт давхцуулан кадастрын зураг хийлгэснээр уг асуудал 2012 онд хөндөгдсөн байдаг. Энэ тухай мэдсэн даруй “Б” ХХК тухайн 25 га газрыг хууль ёсны дагуу эзэмших боломжоор хангаж өгөхийг даалгуулах шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд гаргаж байсан. Энэ үед хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тул бид нэхэмжлэлээсээ татгалзаж үүнийг 2013 оны 9 сарын 17-ны өдрийн тоот шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл “Б” ХХК тухайн газрыг эзэмшиж буй гэдгийг хариуцагч 2013 онд хүлээн зөвшөөрсөн. Гэрчилгээ, гэрээг Газрын тухай хуулийн 27.1-т заасны дагуу “газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг.” “Б” ХХК-ийн хувьд 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж 2007 оны 11 сарын 27-ны өдөр газар эзэмших гэрчилгээ авсан байдаг. Харин “Т” ХХК-ийн хувьд сүүлд буюу 2007 оны 12 сарын 23-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулжээ. Эндээс “Б” ХХК-ийн газар эзэмших эрх түрүүлж үүссэн нь маш тодорхой харагддаг.
Газрын төлбөр тухайд Газрын төлбөрийн тухай хуулийн 6.1.3-т зааснаар газрын төлбөрийг нэг га газрын суурь үнэлгээний хувиар тогтоодог. Тус хуулийн 5.2.1-т зааснаар газрын суурь үнэлгээг тогтооход газрын зэрэглэл, “байршил”-ыг харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл талуудын төлсөн газрын төлбөрийн хэмжээ нь тэдгээрийн эзэмшиж буй газрын байршлыг тодорхойлоход шууд нөлөөлөхөөр байна. “Б” ХХК-ийн хувьд 1 м.кв газрын төлбөрийг 132 төгрөгөөр тооцож төлж байсан бол “Т” ХХК-ийн хувьд 88 төгрөгөөр тооцож төлж байсан. Эндээс “Т” ХХК нь дүүргийн 10-р хороо (одоогийн 8-р хороо)-ны нутаг дэвсгэр буюу Т уулзварын замын зүүн талд газар эзэмшиж байгаагүйг харж болно. Дуудлага худалдааны анхны үнэ “Б” ХХК Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн нэхэмжлэх (тус нэхэмжлэх нь газрын байршилд үндэслэсэн)-д үндэслэн дуудлага худалдааны үнийг төлсөн. Харин “Т” ХХК энэхүү төлбөрийг төлсөн гэх баримт байдаггүй. Дуудлага худалдааны үнэ төлсөн гэдгээ “Т” ХХК нотлохоос татгалзаж байгаа нь маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшдэггүй гэдгийн тод илрэл мөн.
Одоо маргаж буй Н болон Т замын уулзварын зүүн урд талын 25 га газрыг Нийслэлийн Засаг даргаас “Б” ХХК-д хууль ёсны дагуу эзэмшүүлсэн гэдэг нь дээрх байдлаар дэндүү илэрхий баримттай үйл явдал юм. Үүнийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд төдийгүй тухайн үед газар эзэмшүүлэх эрх олгосон нийслэлийн удирдлагууд маш сайн мэддэг. Харин гуравдагч этгээдийн зүгээс дээр дурдсан найман баримтын нэгийг нь ч үгүйсгэж чаддаггүй, үгүйсгэх ч боломж тэдэнд байхгүй юм.
2. оны шүүхийн шийдвэрийн тухайд дээр дурдсанчлан дүүргийн 6, 7-р хороонд олгогдсон “Т” ХХК-ийн эзэмшлийн газрыг дүүргийн 10-р хороонд олгогдсон “Б” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан кадастрын зураг хийлгэсний улмаас маргаан үүсэж эхэлсэн. Улмаар “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзах, барилга барих зөвшөөрлийг олгохгүй байх үйлдлийг нийслэлийн харьяа газрууд гаргаж байсан. Тиймээс “Б” ХХК-ийн зүгээс Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцаан газарт холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн оны 4 сарын 21-ний өдрийн тоот магадлал, Улсын дээд шүүхийн оны 6 сарын 22-ны өдрийн тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. тоот магадлалын “Тогтоох” хэсэгт тус “компанид нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатай саад учруулж, гэрээний хугацааг сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоон гэрээг сунгахыг хариуцагчид даалгасугай” гэж заасан байдаг. Уг магадлалыг Улсын дээд шүүх оны тоот тогтоолоор хэвээр үлдээсэн.
Дээрх байдлаар тоот магадлал нь Н болон Т замын уулзварын зүүн урд талд “Б” ХХК-д 25 га газар эзэмшүүлсэн гэх үйл баримтыг нотолсон. Учир нь магадлалын “тогтоох” хэсгээр дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож сунгахыг даалгасан. Тэрхүү магадлалд дурдагдсан дугаар захирамжаар “Б” ХХК-д 25 га газрыг эзэмшүүлж тус захирамжийн дагуу гэрээ байгуулж, кадастрын зургийг Н болон Т замын уулзварын зүүн урд хийлгэсэн. Өөрөөр хэлбэл тоот магадлалаар Н болон Т замын уулзварын зүүн урд талд эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг сунгахыг хариуцагчид даалгасан юм. Дээрх магадлалын тогтоох хэсэгт заасан “ дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын гэрээний хугацааг сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоон гэрээн сунгахыг хариуцагчид даалгасугай” гэх өгүүлбэр бол “Б” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбоотой маргааны талаарх эцсийн шийдвэр мөн. Үүнийг хүчингүй болгосон, өөрчилсөн ямар нэг шүүхийн шийдвэр одоог хүртэл гараагүй. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрх, байршил зэрэгтэй холбоотой “Б” ХХК болон “Т” ХХК-иудын маргаан дээрх байдлаар дуусгавар болсон. Газар эзэмших эрх, газрын байршлын талаар дээрх шүүхийн шийдвэрийг давж мэтгэлцэх хууль зүйн боломж өнөөдөр талуудад байхгүй. тоот магадлалын “хянавал” хэсэгт дурдагдсан кадастрыг давхцуулан бүртгэсэн гэх агуулгатай дүгнэлт нь магадлалын “тогтоох” хэсгийг үгүйсгэх үндэслэл огт болохгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн хянавал (үндэслэх) хэсэгт хийсэн шүүхийн дүгнэлт (анализ) нь үүрэг хүлээлгэсэн “тогтоох” хэсэгтээ захирагддагаас түүнээс давуу хүчин чадалтай байдаггүй. Энэ ч утгаараа шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудаст шүүхийн шийдвэрийн үндэслэх (хянавал) хэсэг бус гагцхүү “тогтоох” хэсэг бичигдэж тогтоох хэсгийн агуулгаар л шүүхийн шийдвэр хэрэгждэг. Шүүхийн шийдвэр биелэгдэх арга, журам нь түүний “тогтоох” хэсгээр тодорхойлогддог гэдгийг Улсын дээд шүүх ч мөн тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл тоот магадлалын гурав дахь хэсэгт заасан шийдвэрийг биелүүлэх арга журам нь магадлалын хянавал хэсэгт бус гагцхүү "тогтоох" хэсгийн заалтыг биелүүлэх агуулгатай юм. Дээрх магадлалын хянавал хэсэгт дурдсан газрын кадастрыг давхцуулан бүртгэсэн гэх агуулга нь оны Авлигатай тэмцэх газраас томилсон шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн. Тус дүгнэлтэд “Б” ХХК-д Т замын зүүн талд газар эзэмшүүлэх үед буюу 2007 онд “Т” ХХК-ийн эзэмшил газар кадастрын санд бүртгэгдээгүй байсан гэдгийг нотолсон. Энэ нь газрын байршлын давхцалын талаар дүгнэлтийг хийхэд чухал ач холбогдолтой баримт юм. оны шүүхийн шийдвэрийг товч дүгнэвэл “Б” ХХК-ийн газар эзэмшил, байршилтай холбоотой бүх маргаан нь тоот магадлалын “тус компанид нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатай саад учруулж, гэрээний хугацааг сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоон гэрээн сунгахыг хариуцагчид даалгасугай” гэсэн өгүүлбэрээр бүрэн дуусгавар болжээ. Ийнхүү нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг шүүх өнөөдөр дахиж авч үзэх буюу түүнд зааснаас өөрөөр шийдвэр гаргах эрх зүйн боломж байхгүй юм.
3. оны шүүхийн шийдвэрийн үр дагаврын тухайд аливаа маргаан нэгэн цэгт очиж эцэслэгдэх учиртай. Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсанаар эхэлсэн маргаан (процесс) нь шүүхийн шийдвэр гарч тэрхүү шийдвэр нь биелэгдсэнээр эцэс болдог. Нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийн хувьд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас түүнийг дахин хянуулах нэг хуулийн боломж бий. Харин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувьд түүнийг шүүхээр (иргэний хэргийн шүүх) хянуулах мөн биелэгдсэн шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн хоёр боломж хуулиар олгогдсон байдаг. Эдгээрээс бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсанаар тухайн маргаан эцэслэгдэж Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан зөрчигдсөн эрх сэргэх тогтолцоог манай улс бүрдүүлсэн. Энэхүү тогтолцооноос гажвал эцэс төгсгөлгүй маргааны эхлэл тавигдаж зөрчигдсөн эрхийг хамгаалах шүүхийн мөн чанар үгүйсгэгдэнэ. Манай тохиолдолд тоот магадлал болон тоот тогтоол гарснаар маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Эдгээр шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй учир түүнийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байдаг. Ийнхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд Нийслэлийн засаг даргаас 2018 оны 9 сарын 20-ны өдөр тоот захирамж гаргаж “Б” ХХК-д 25 га газрыг эзэмшүүлсэн. Тус захирамж нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд гарсан гэдгийг захирамжийн үндэслэх хэсгээс төвөггүй харж болно. Хэрвээ тоот захирамж шүүхийн шийдвэрт нийцээгүй гэж үзсэн бол хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар холбогдох шүүх (иргэний хэргийн шүүх)-д нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Гэтэл уг асуудлыг талуудын аль аль нь хөндөж тавиагүй. Ингэснээр “Б” ХХК, Нийслэлийн засаг дарга, “Т” ХХК-иудын хооронд үүссэн 25 га газрын эзэмшил, байршилтай холбоотой маргаан бүрэн дууссан юм. Өөрөөр хэлбэл “ дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатай саад учруулж, гэрээний хугацааг сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоон гэрээн сунгахыг хариуцагчид даалгасугай” гэсэн шүүхийн шийдвэр тоот захирамжаар эцэслэн биелэгдэж дууссан. Тухайн асуудлаар цаашид маргаан хийх боломж талуудын аль алинд хуулиар олгогдоогүй. Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд шууд ач холбогдол бүхий үйл явдал, нотлох баримт, хууль зүйн үндэслэлийн талаар дор авч үзье.
Одоогийн маргааны эхлэлийн тухайд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тоот захирамж шүүхийн шийдвэрт нийцээгүй буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус байсан тухай нэхэмжлэлийг “Т” ХХК иргэний хэргийн шүүхэд хуульд заасан хугацаанд гаргаагүй. Харин үүний оронд тус компани тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд 2019 онд гаргасан. Энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай байсан. Харамсалтай нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн. Түүгээр зогсохгүй эрх нь хөндөгдөж буй “Б” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 сарын 7-ны өдрийн 0 тоот тогтоолоор баталсан.Дээрх байдлаар тоот тогтоол гарснаар одоогийн маргааны эхлэл тавигдсан байдаг. Маргаан бүхий захиргааны акт гарсан нь дээрх байдлаар хууль зөрчсөн тоот тогтоолыг албадан биелүүлэх ажиллагааны хүрээнд оны 8 сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын орлогчийн тоот захирамжийг гаргасан. Эндээс тоот тогтоол гараагүй бол өнөөдрийн маргаан үүсэхгүй байсан гэдгийг тодорхой харж болно. Өөрөөр хэлбэл өнөөдрийн захиргааны хэргийн маргаан 2006, 2007 оны газар эзэмших эрх, түүний давхцалтай холбоотой мэт боловч шууд утгаараа тоот тогтоолоос эхлэлтэй юм. тоот тогтоол хүчингүй болж “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэл бүрдсэн нь дээрх маргааны эхлэл болсон тоот тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгох хүсэлтийг бид шүүхэд 2021 онд гаргасан. Шүүх бидний хүсэлтийг хүлээн авч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 сарын 9-ний өдрийн 00 тоот тогтоолоор тоот тогтоолыг хүчингүй болгосон. Энэхүү 00 тоот тогтоолыг шүүх бүрэлдэхүүн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тоот тогтоолоор өөрөө хүчингүй болгосон боловч давж заалдах шатны шүүхээс тус 00 тоот тогтоолыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл 00 тогтоол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Ийнхүү тоот тогтоолыг хүчингүй болгосон дээрх үйл баримт нь маргаан бүхий тоот захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож түүнийг үндэслэн гарсан Нийслэлийн засаг даргын 2021 оны 7 сарын 22-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3-т захиргааны актад түүнийг гаргах “бодит нөхцөл байдал” болон “хууль зүйн үндэслэл”-ийг заах шаардлага тавигддаг. Эндээс ямар бодит нөхцөл байдал үүсээд ямар хууль зүйн үндэслэл бүрдээд маргаан бүхий тоот захирамжийг хариуцагч гаргасан бэ гэдэг асуулт үүснэ. Өнөөдрийн захиргааны хэргийн үндсэн асуудал энэ хүрээнд яригдах учиртай. Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд тоот захирамжийг хариуцагч гаргасан цорын ганц хууль зүйн үндэслэл нь тогтоол байсан гэдэг нь илэрхий байна. 2019 оны 11 сарын 15-ны өдөр тоот тогтоолыг албадан биелүүлэх гүйцэтгэх хуудсыг шүүгч олгосноор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж түүний үр дүнд тоот захирамж гарсан байдаг. тоот тогтоол гараагүй бол болон тоот захирамжуудын аль алиныг нь гаргах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байсан гэдэг нь ойлгомжтой асуудал юм. тоот захирамжийг гаргах бодит нөхцөл нь мөн л нөгөөх 0 тоот тогтоолтой шууд холбогдоно. Учир нь тоот тогтоолын дагуу “Б” ХХК-д газар эзэмших эрх олгосон тоот захирамж хүчингүй болсон. Ийнхүү манай компанид олгосон 25 га газрыг эзэмших эрх хүчингүй болгосон учраас л түүнийг тоот захирамжийн дагуу “Т” ХХК-д эзэмшүүлэх бодит нөхцөл бүрдсэн юм. Харин 2021 онд 00 тоот тогтоолын дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас маргаан бүхий захиргааны актуудыг гаргах бодит болон хууль зүйн үндэслэлийг бүрдүүлсэн тоот тогтоол хүчингүй болсон. Энэхүү үйл баримттай маргах боломж огт үгүй. Нэгэнт тоот тогтоол хүчингүй болсон учир одоо болон тоот захирамжуудыг үндэслэлтэй гэж үзэх боломж байхгүй юм. тоот тогтоол хүчингүй болсон гэх факт нь хэлбэрийн төдий зүйл биш гэдгийг төгсгөлд нь дурдахыг хүсэж байна. Учир нь тоот тогтоолоор "гуравдагч этгээдийг татан оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хуульд заасан эрхийг нь эдлүүлсэн гэж үзэх боломжгүй" гэж үзээд тоот тогтоолыг хүчингүй болгосон. Гуравдагч этгээд татагдан ороод нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах болон бусад асуудлыг шүүх эцэслэн хэлэлцэх учиртай болохыг тогтоолд тодорхой заасан. Өөрөөр тоот тогтоол хүчингүй болсноор “Т” ХХК-д газар эзэмших эрх олгосон бусад бүх нөхцөл үгүй болсон юм. 0 тоот тогтоолыг дурдахгүйгээр болон тоот захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломж огт байхгүй байна. Тиймээс 0 тоот тогтоол хүчингүй болсон гэх үйл баримт нь Б ХХК- ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах шууд үндэслэл болж байна.
тоот захирамжийн тухайд 00 тоот тогтоолоор тогтоолыг хүчингүй болгож “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэргийг дахин ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр болсон. Улмаар “ дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга зөвшөөрснийг 2021 оны 7 сарын 29-ний өдрийн 0 тоот захирамжаар шүүгч баталгаажуулсан. Хэлбэрийн хувьд тогтоол болон тоот захирамж нь тоот тогтоолыг хүчингүй болгосноороо ижил мэт харагдавч хууль зүйн хувьд эрс өөр агуулгыг илэрхийлж байна. Учир нь тоот захирамжийг гаргахад шүүгч “Энэхүү захирамж нь хэргийн оролцогч өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гаргасан.... ... захирамжуудтай маргахад саад болохгүй болохыг нь дурдах нь зүйтэй байна” гэж заасан. Эндээс дугаар тогтоол нь тоот захирамжийг гаргах үндэслэл болсон бол тоот захирамж нь эсрэгээрээ захирамжийг маргахад саад болохгүйг дурдсаныг харж болно. тоот захирамжийг гаргахдаа шүүгч “Засаг даргын дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлж нийслэлийн Засаг даргын дугаар захирамжаар дугаар захирамжийг хүчингүй болгосон” гэсэн дүгнэлтийг хийсний үндсэн дээр хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Өөрөөр хэлбэл нэгэнт тоот захирамж нь тоот захирамжаар нэгэнт хүчингүй болсон тул хариуцагчийн зөвшөөрлийг батлахад саад болох зүйлгүй гэж үзсэн. Түүнээс 0 тоот шүүгчийн захирамж нь тоот захирамжийг хууль бус байсан гэх агуулгаар гараагүй болно. тоот захирамжийг хүчингүй болгох тухай “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас цөөнгүй удаа татгалзсаны эцэст 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байдаг. Ийнхүү захиргааны хэрэг үүсгэхийн өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тоот шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-т заасны баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Ингэхдээ “ дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, биелүүлсний баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “Б” ХХК-ийн хувьд ... 0 тогтоолоор үүссэн нөхцөл байдал дахин үүсчээ” гэж үзсэн. Харин “Б” ХХК-ийн гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 сарын 3-ны өдөр тоот тогтоолоор тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Уг давж заалдах шатны шүүхийн тогтоолд “... дүгээр захирамжаар нийслэлийн Засаг даргын дугаар захирамжийг эс зөвшөөрч маргах эрхийг хязгаарлаагүй байхад анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 0 тоот захирамж гарснаар 0 тогтоолтой ижил нөхцөл байдал үүссэн гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үгүйсгэсэн. Дүгнэж үзвэл тоот тогтоол болон тоот шүүгчийн захирамжууд нь зорилго, агуулга, эрх зүйн үр дагаврын хувьд эрс ялгаатай юм. Тиймээс 0 тоот шүүгчийн захирамж гарсан гэх үйл баримт нь Б ХХК-ийн нэхэмжлэл гаргахад саад болохгүйгээс гадна болон тоот захирамжуудыг зөвтгөх үндэслэл огт болохгүй юм.
тоот захирамжийн тухайд тоот захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсэг нь тоот захирамжаар олгогдсон газрыг бусдад хуваан олгоход ч чиглэдэг. Нэгэнт тоот захирамжаар “Т” ХХК газар эзэмших эрхгүй байх тул тухайн газрыг бусдад дамжуулан олгосон тоот захирамж хүчингүй байх нь гарцаагүй.
Мөн тус газар эзэмших эрхийг “Т” ХХК бусдад шилжүүлэхдээ холбогдох татварыг төлөөгүй хууль зөрчсөн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10.1.2-т заасны дагуу төрийн байгууллагаас олгосон эрхийг шилжүүлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх ёстой. Газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлсэн эсэхээс үл хамааран дуудлага худалдааны анхны үнээр тооцож татвар ногдуулдаг (Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын 2.1). Ийнхүү татвар төлсөн байх нь газар эзэмших эрх шилжих урьдчилсан нөхцөл юм (Газрын тухай хуулийн 38.2.3). Гэтэл хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу холбогдох татварыг төлөөгүй байхад хариуцагч тоот захирамж гаргасан нь хууль бус байна. Т ХХК болон гуравдагч этгээдүүдийн хувьцаа эзэмшигч нь нэг хүн байх нь газар эзэмших эрх шилжүүлэх орлогын албан татвар төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Татварыг гагцхүү Улсын Их Хурал хуулиар өөрчилж, чөлөөлдөг (Татварын ерөнхий хуулийн 4.1) ба хувьцаа эзэмшигч нь ижил байх үед дээрх татвараас чөлөөлөх тухай хууль байдаггүй. Иймд дээрх тайлбар, үндэслэлийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэхүү маргаан дээр 17 жил нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр явж байгаа. Энэ хугацаанд асуудал бол байнга үнэнд гүйцэгдэж явж байгаа. Үнэн өдөр ирэх тусам тодорхой болж байна. Гагцхүү өнөөдөр Монголын албан тушаалтнуудын авлигал, газрын наймаа хийдэг хүмүүсийн ажиллагаа өнөөдрийн хувьд хүчтэй байгаа учраас энэ асуудал үргэлжилж байна. Түүнээс биш үнэн бол байнга ялж явж байгаа гэдгийг нэгдүгээрт хэлье. Хоёрдугаарт “Б” ХХК нь хууль зүйн хувьд ийм хууль зөрччихье гээд гараад ирэх юм байхгүй. Анх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 12 сарын 20-ны өдрийн гэдэг тогтоол гараад энэ тогтоолоороо, дүүргийн нутаг дэвсгэрт Яармаг, Н урд талд, 140 га газар. Дараа нь 2006 оны 05 сарын 05-ны өдрийн ******* тоот тогтоол гарсан. Уг тогтоолд дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт морин тойруулга спорт, амралтын зориулалттай 70 га газар гэдэг нь М замын баруун талд олгож байсан газар. 2007 онд “Б” ХХК-д газар олгосон захирамж нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төлөвлөгөөний дагуу гарсан. “Т” ХХК-ийн дүүргийн 6, 7 дугаар хороонд морин спортын зориулалтаар анх олгосон 140 га газар дээр ямар ч төлөвлөлт байхгүй. Харин сүүлд байршлыг нь өөрчилж захирамж гаргахдаа давхцуулж гаргасан газар юм. Энэ нь бидний хэлээд байгаа 4 компанийн газартай давхцуулаад олгочихсон газар. Өнөөдөр хэрвээ маргаан бүхий хоёр захирамжийг хууль ёсны гэж үзэх юм бол, “Б” ХХК-ийн 25 га газаргүй болчихно. 3.0.000.000 төгрөгийг төлчхөөд 25 га газрынхаа шаардлагад тохирохгүй байна гэж үзэж болохгүй. 25 га газрыг “Б” ХХК-ийх мөн байна гээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа хийгээд тогтоол гараад шийдчихсэн, хүчинтэй байгаа. Үүнтэй хэн ч маргаагүй. “Т” ХХК-д 140 га газар олгосон бүх шийдвэрүүд нь хүчингүй болчихсон. Өнөөдөр нэг хүчинтэй байгаа захирамж нь 15 хуваасан захирамж байгаа. Гагцхүү “Б” ХХК-ийн эзэмшлийн 25 га газар луу битгий орооч. Цаана нь 100 гаруй га газар байна шүү дээ. Өнөөдөр Монгол Улсад 0,7 га газраа авч чадахгүй иргэд олон байхад энэ компани 140 га газар авчхаад дээр нь 71.000.000 төгрөгийн нөхөн олговор авах шийдвэр гарчхаад байгаа. Тухайн үед Ж.Б байгаагүй. Тэр талбай дээр дүүрэн барилга баригдаад дуусаж байгаа, бүгд авлигал. 17 жил бид үүний эсрэг тэмцэж байна шүү дээ. Ямар сайндаа дээд шүүхийн шийдвэрийн “урд” нь гэдэг үгийг хасчхаж байгаа юм. Сүүлдээ энэ асуудал чинь шүүгч нар, “Б” ХХК-ийн нарын маргаан болж хувирсан. Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ гэдэг зарчмаар өнөөдөр бид гүйцэж явна. “Б” ХХК анхны 25 га газар дээр Т замын уулзварын зүүн урд талд тодорхой болчихсоныг би давтан хэлэх шаардлагагүй. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй, ямар ч нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн 25 га, гуравдагч этгээдийн 140 га газруудыг давхцуулахгүйгээр олгох ёстой. Гэтэл нэг удаа давхцуулчхаад, нэг удаа хасаж хаячхаад өчнөөн олон жил маргаад явж байна шүү дээ. Одоо 25 га газрыг нь давхцуулаад 4 хуваагаад хаячихаар хохирно. 3.0.000.000 төгрөг гэдэг чинь тэр үеийн мөнгөөр маш их мөнгө. Сүүлд Авлигатай тэмцэх газар энэ газарт үнэлгээ хийхдээ 32.000.000.000 төгрөгийн үнэлгээ хийсэн. Энэ бол асар их мөнгөний, газрын асуудал байгаа учраас би шүүхэд хандаж явж байгаа. Энэ асуудлыг Засаг дарга өөрөө шийдэх ёстой” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай тогтоол гарснаас хойш болсон процесс руугаа анхаарах юм бол илүү ойлгомжтой болох байх гэж бодож байна. “Б” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын -ны өдрийн захирамжийн дагуу газрын гэрчилгээтэй байсан. Үүнтэй холбоотой газрын гэрээний хугацаа сунгахгүй асуудлыг алгассаныг хуулиар зөвшөөрөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 3 шатны шүүхээр хууль бус эс үйлдэхүй гаргасан байна гэж үзээд газрын гэрээний хугацааг сунгахаар шийдвэрлэсэн. Ингэж сунгахаар шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэл хэсэг дээр 2013 оны 10 дугаар сарын -ны өдрийн дугаартай захирамжийг тодорхой дурдсан. Газрын байршил нь ч маш тодорхой байсан. Өөрөөр хэлэх юм бол Төв аймаг явах замд Нны зүүн урд гэж байсан. Тухайн байршил дээр нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай захирамжтай холбоотой асуудал дээр захиргааны шүүхийн шийдвэр, гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болчихсон тогтоол хүчин төгөлдөр байсаар байтал захиргааны хэрэг үүсгээд, цаашлаад хариуцагч нар нь хүртэл нэхэмжлэгчийн газрын гэрчилгээ хүчин төгөлдөр байсаар байтал эрх нь зөрчигдөхгүй байна гээд хариуцагчийн зөвшөөрлийг баталсан нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн тоот тогтоол гаргасан. Үүнийг үндэслээд нийслэлийн Засаг даргын дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлэх юм бол Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлсэн захирамжийг хүчингүй болгосон, дараагийн акт нь Нийслэлийн Засаг даргын дугаартай захирамж байсан. Тэгэхээр дугаартай захирамжийн үндэслэл болгож байсан шүүгчийн 2019 оны 8 сарын 7-ны өдрийн тоот тогтоол өнөөдөр хүчингүй болсон гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ хавтаст хэрэг дотор байгаа өмнөх төсөл сонгон шалгаруулалт гээд “Б” ХХК нь 2007 онд нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллахаар болсон байдаг. Энэ процессыг 2013 онд нийслэлийн Засаг даргаас ингэж төртэй хамтарна гэж байхгүй. Газар гэдэг чинь өөрийн гэсэн үнэлгээтэй, тэр үнийг нь төлөөд ав гэдэг шаардлага тавьсан. Үүнийг захирамж дээр маш тодорхой тусгасан. Ингээд нэхэмжлэхийн нь дагуу мөнгийг нь шилжүүлсэн учраас нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын -ны өдрийн дугаартай захирамж гарсан. Анх эзэмшүүлсэн байршил 6, 7 дугаар хороо тусдаа юу гээд асуухад 10 дугаар хороо 8 дугаар хороо гээд хорооны нэр өөрчлөгдсөнийг хүртэл хороо нь газраа тэврээд явж байсан юм шиг байдлаар тайлбарлах гэж оролдож байна. Байгаа газраа анх эзэмшүүлсэн, эсвэл тэр 7 дугаар хороондоо газар нь байдаг бол тэндээ авах эрх нь нээлттэй байгаа. Тэгэхээр эцэслээд шүүхээр шийдчихсэн асуудлыг биелүүлсэн, биелүүлсэн тэр асуудлынхаа хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж шүүхээс хүсэж байна.” гэв.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх Нийслэлийн Засаг даргын 2006 оны захирамжаар “Т” ХХК-д 140 га газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг. 2006 оноос хойш 2007 онд “Б” ХХК-д дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонсголонгийн дөрвөн замын уулзварын зүүн урд байрлах 25 га газрыг орон сууц, үйлчилгээний цогцолбор барих барилгын зориулалтаар давхцуулан олгосноор дээрх хэрэг маргаан үүссэн. Үүнд тухайн байршлыг шүүхийн шийдвэр гаргахад анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Үүнтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын 2013 оны дугаартай захирамжаар “Б” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ газрын байршил хэмжээг нарийвчлан тогтоосон болон кадастрын байршил хэмжээг нарийвчлан тогтоосон зураг хийлгээгүй, кадастрын зураг хийлгэж нэгж талбарын заагийн газарт эргэлтийн цэгийг тогтоогоогүй давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсгийг зөрчсөн учраас “Б” ХХК-ийн 2008 онд хийгдсэн кадастрын зургийг үндэслэн мэдээллийн санд өөрчлөлт оруулсан нь хууль ёсоор эзэмшиж байсан “Т” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн гэдэг үндэслэлээр онд Улсын дээд шүүх дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Тухайн дугаар тогтоолын тогтоох хэсэг дээр тухайн компанийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанид 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил нь ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх эсэх эсвэл “Т” ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулахгүйгээр олгохоор эцэслэн шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргаас оны дугаар захирамжаар “Т” ХХК-ийн 140 га газар эзэмших эрхийг сэргээсэн. Түүнчлэн нэхэмжлэгч талаас тухайн дугаар захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэгч талаас татвар төлсөн эсэх дээр маргах эрх байхгүй. Энэ талаар Татварын ерөнхий газрын татварын мэргэжилтний санал дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Энэ асуудал нь оны Улсын дээд шүүхийн дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудал юм. Өөрөөр хэлбэл энэ маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа дөрвөн компанийн 140 га газартай давхцуулалгүйгээр газар эзэмшүүлэх эрхийг сунга гэсэн асуудлыг тавьж байгаа. Тэгэхээр нийслэлийн Засаг даргын зүгээс энэхүү тогтоолыг биелүүлээд “Т” ХХК-ийн газартай давхцуулахгүйгээр олгох асуудал яригддаг. Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлээд 2021 оны дугаартай Засаг даргын захирамж гарсан. Энэхүү захирамж гарахаас өмнө ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Ажлын хэсэг хуралдаад хаана, ямар газар олгох боломжтой шүүхийн шийдвэр хэрхэн биелүүлэх талаар хэлэлцсэн энэхүү хуралдаанд нэхэмжлэгч “Б” компанийн итгэмжилсэн төлөөлөгч оролцсон байдаг. Ажлын хэсгээс дүгнэлт гаргаад тухайн үед олгосон байршил буюу дүүргийн аравдугаар хороо одоогийн хорин нэгдүгээр хороонд 25 га газрыг эзэмшүүлэх захирамж гарсан байдаг. Ингэснээр тухайн шийдвэр нь л биелэгдээд явсан. Гэтэл нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг дарга 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээр шийдэгдчихсэн. Шүүх шийдвэрлэхдээ “Б” ХХК-ийн газартай давхцалтай гэдэг утгаар бус тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн хүсэл зоригийг анхаараагүй, Газрын тухай хуульд заасан зөвшөөрөл өгөөд хангаагүй гэдэг агуулгаар уг захирамжийг хүчингүй болгосон. Үүний үр дагавар нь өнөөдөр тухайн дугаартай захирамжийг хүчингүй болгосон учраас дахин 25 га газраа эзэмших хүсэлт гаргах эрх нь нээлттэй байгаа. Гэтэл энэхүү эрхээ хэрэгжүүлэлгүйгээр гуравдагч этгээдэд газар олгосон энэ захирамж, актуудтай маргаад яваад байгаа. Тэгэхээр хүсэл зоригоо илэрхийлээд дахиад хүсэлтээ гаргаад, энэ хүсэлтийнх нь дагуу дахин захиргааны акт гарах юм уу, гарахгүй юм уу гарахгүй бол даалгах юм уу, гарах бол зөвшөөрөх юм уу, үгүй юм уу гэдэг энэ процесс үр дагавар цаашаа үргэлжлээд явах ёстой болохоос биш нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад маргаан бүхий хоёр захирамжийг хүчингүй болгуулж, хууль бусад тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Хоёрдугаарт Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай тогтоолоор газрын байршлыг тодорхой заасан. Гуравдагч этгээд нь 2005 онд үүсгэн байгуулагдаж 2006 онд газар олгох эрхээ авсан хуулийн этгээд, нэхэмжлэгч хуулийн этгээд 2007 онд үүсгэн байгуулагдсан. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд аль хэдийн газар эзэмших эрхээ авчихсан байхад нэг жилийн дараа буюу 2007 онд үүсгэн байгуулагдсан. Тэгэхээр 2006 онд гуравдагч этгээд үүсгэн байгуулагдаагүй компани газар эзэмших боломжгүй. Байгуулагдаагүй компанийн эзэмшсэн газар нь өөрөө давхцах ямар ч бодит боломж, бололцоо байхгүй. Өнөөдрийг хүртэл явсан нэхэмжлэлийн үндэслэл дээр бидний 25 га газрыг “Т” ХХК-д өгсөн гэдэг асуудлыг яриад байна. Үүнийг агуулгаар нь үзэхэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан энэхүү хоёр хуулийн этгээдийн хооронд газар давхцах ямар ч хууль зүйн ойлголт байхгүй. Гуравдугаарт манайх газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан гэдэг асуудал яригддаг. Гэтэл оны дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолоор дүгнэгдсэн нэг асуудал нь тухайн үедээ нэхэмжлэгч “Б” ХХК газрын кадастр хийлгээгүй юм байна. Энэ нь өөрөө Газрын тухай хуулиа зөрчсөн байна гэдэг дүгнэлт хийгдсэн. Тэгэхээр мэдээллийн санд “Б” ХХК-ийн газар эзэмших эрх нь баталгаажиж явсан зүйл байдаггүй. Үүнтэй холбоотой кадастрын зурагт өөрчлөлт орчихлоо больё гэдэг асуудлаар нэхэмжлэл гаргаад шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг нь анхан болон давж заалдах, хяналтын шатын шүүхэд кадастрын зурагт өөрчлөлт оруулсан хууль бус үйлдэлтэй холбоотой хэсгийг нь хэрэгсэхгүй болгоод шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд кадастрын зураг өөрчлөгдсөн гэдэг ойлголт энэ гурван шатны шүүхийн шийдвэрээр огт яригдахгүй. Иймд нэхэмжлэгч талд түрүүлж олгогдсон гэдэг нь үндэслэлгүй байна. Дөрөвдүгээрт “Б*******” ХХК-ийн 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай захирамжаар анх газар эзэмшихдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч эзэмшиж байсан. Дараагаар нь газрыг 2013 онд салгасан. Тэгэхээр ганцаараа газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх болсон он цаг хугацаа нь 2013 оноос эхлэлтэй. Гэтэл хамгийн анх гуравдагч этгээдэд газар олгосон захирамж 2006 оны захирамж учраас үүн дээр мөн адил газрын давхцал болоод нэхэмжлэгчийн эрх ашгийн асуудал яригдахгүй. Тавдугаарт Улсын дээд шүүхийн оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоол нь газрын байршлуудыг нь тодорхойлж, тогтоож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байдаг. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх хамгийн түрүүнд гуравдагч этгээд “Т” ХХК-д үүссэн болохыг тогтоосон үүний дараагаар “Б*******” ХХК-д олгогдсон болох нь тогтоогдсон үйл баримт байгаа учраас захиргааны процессын хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох ийм асуудал яригдахгүй. Нэхэмжлэгч талын зүгээс татварын асуудлыг ярьж байна. Нэгэнт тухайн үед газар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар хэсэгчлээд шилжүүлж байгаа процесс нь эцсийн эзэмшигч хоорондын асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бүх хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгч нь Ж.Б гэдэг иргэн байдаг. Эцсийн өмчлөгч өөрийнхөө харилцан хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн хооронд газрыг шилжүүлсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 38 дугаар зүйл, 39 дүгээр зүйлд заасны дагуу эрх борлуулсан гэж үзэх ийм хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд маргаан бүхий захирамж нь хууль ёсны дагуу гарсан бид татварын асуудлаар огт маргаагүй. Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх ёстой болохоос биш нэхэмжлэгчийн хийсэн тайлбар бүр дээр дүгнэлт өгөх, шийдвэрлэх ийм хууль зүйн үндэслэл байхгүй учраас энэ татварын асуудал нь огт үндэслэлгүй. Энэхүү маргааныг шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх гээд байгаа нь тодорхойгүй. Өнөөдрийн байдлаар энэхүү 25 га газрыг манайд эзэмшүүлж өгөхийг даалгая гэдэг ийм нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй. Маргаан бүхий хоёр акт хүчингүй болсноороо нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэх ойлголт байхгүй. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тогтоолтой холбоотой асуудлыг мөн яриад байгаа тус тогтоолыг тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тогтоолоор хүчингүй болгосон, дугаар тогтоолыг мөн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тоот тогтоолоор дахин хүчингүй болгосон. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэгэнт бид маргаж байгаа акт маань байхгүй болчихсон учраас бид одоо энэ дээр маргаад байх зүйл байхгүй учраас хариуцагчийн зөвшөөрлийг баталж байгааг дэмжиж байна” гэдэг. Улсын дээд шүүхийн оны дугаартай тогтоолыг биелүүлж энэхүү маргаан бүхий актууд гарсан учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгчийн зөрчигдөөд байгаа эрх хууль ёсны ашиг сонирхол энд байхгүй. Энэхүү асуудал нь удаа дараагийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээрээ шийдэгдсэн асуудал. Нэхэмжлэгчээс гаргасан асуудлыг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн оны дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянасан Улсын дээд шүүхийн дугаартай тогтоол байгаа. Эдгээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн үйл баримтыг дахин нотлохгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээрээ нэхэмжлэгчийн сэргээд байх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах эсвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.6.Гуравдагч этгээд “Т” ХХК, “Я*******” ХХК, “Э” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны актыг хүчингүй болгуулж, хууль бус байсан болохыг тогтоолгох гэж байгаа. Энэхүү хоёр захиргааны актыг хууль бус байсан болсныг тогтоогоод хүчингүй болгосноор “Б” ХХК-ийн газар эзэмших эрх сэргэх үү гэдэг асуудал байгаа. Гэтэл үүнтэй холбогдуулан хавтаст хэрэгт хуулийн хүчин төгөлдөр болсон 9 шийдвэр байна. “Т” ХХК нь 2006 оноос хойш газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, зориулалт өөрчилсөн шүүхийн шийдвэртэй холбоотой нийт 6 газар эзэмших эрхийн гэрчилгээ байна. Энэхүү шийдвэрүүдтэй “Б” ХХК нь маргадаг. Эдгээр шийдвэрүүдээр “Б” ХХК-д 25 га газрыг одоо маргаад байгаа газар дээр нь олгох зүйтэй байна гэдэг нэг ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Харин оны Улсын дээд шүүхийн дугаар тогтоолоор энэ хоёрын газрыг нь давхцуулахгүйгээр олгоорой гээд хариуцагч буюу Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Энэхүү нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр “Б” ХХК-ийн газар эзэмших эрх нь сэргэхгүй. Манай зүгээс шүүхэд хариу тайлбараа хүснэгтэлчихсэн байдлаар өгсөн. 2013 онд нэхэмжлэл гаргахдаа бүрдүүлж явж байсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, хувийн компаниар хийлгүүлсэн кадастрын зураг, Засаг даргын захирамжууд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан 2006 оны дугаар тогтоолоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө баталсан энэ нотлох баримтууд бид нарын өмнө шийдчихсэн хэрэгт ч байна одоо шийдвэрлэх гэж байгаа хэрэг дотор ч байна. Нотлох баримтууд нь давхцаад хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал байна гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай захирамжаар “Т” ХХК болон бусад 14 компанид газар эзэмших эрхийг арилжиж орлого олоод байгаа зүйл биш. Олон жилийн маргаанаас үүдэж 140 га газраа ашиглах, төсөл хэрэгжүүлэх боломжгүй байгаад байна. Тийм учраас төсөл хэрэгжүүлэх ажлынхаа хүрээнд зориулалтыг нь өөрчлөөд өөрийнхөө үүсгэн байгуулсан хувьцаа эзэмшдэг компаниуддаа шилжүүлсэн асуудал юм. Ингэж шилжүүлсэн асуудал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 38 дугаарт зүйлд зааснаар татвар ноогдох орлогод хамаарахгүй. Тэгэхээр үүнтэй холбогдуулан кадастрын байршлыг нь давхцуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
3.7.Гуравдагч этгээд “Я*******” ХХК, “Т” ХХК, “Т” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б: “Манай эзэмшиж байгаа 140 га газрын анх олгосон газрын байршлын хувьд Яармагийн дэнж буюу морь барианы газар анх олгосон. Зориулалт нь дэд бүтэц байхгүй, морин спортын зориулалтаар олсон байдаг. Нэхэмжлэгч компанийн хувьд Б цогцолбор хороолол барих зориулалтаар 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу дэд бүтэцтэй газарт замын баруун талд газар олгоно гэж төлөвлөсөн байдаг. Манайх мэдээллийн санд албан ёсоор бүртгэлтэй 140 га газар байгаа. “Б” ХХК-ийн хувьд 2008 онд кадастрын зургаа хувийн компаниар хийлгэж, өнөөдрийг хүртэл маргаж байгаа. Гэхдээ “Б” ХХК-ийн хувьд энэхүү газрын маргааныг 2013 оноос эхлүүлсэн үүнээс өмнө тус компани юу хийж байсан бэ гэдэг асуудал гарч ирнэ. Манай компанийн хувьд тухайн газартаа аж ахуйн хашаа бариад цахилгааны дэд бүтцэд 20.000.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Мөн дээр нь тухайн газрыг 15 хуваасан гэж яриад байгаа шалтгаан нь энэ 140 га газар дээр олон төрлийн зориулалтын бүтээн байгуулалт хийх шаардлага гараад аж ахуй нэгжүүдээ үүсгээд, зориулалтынхан дагуу захирамж гаргуулсан. Хамгийн том хэмжээтэй газар нь 35 га газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай болгосон. Түүн дээр бүтээн байгуулалт хийгдээд явж байгаа. Бид 13 жил маргаж байгаа. Бид тухайн газраа зориулалтын дагуу ашиглахыг зорьсон энэхүү шүүх танхимд хамгийн их эрх нь зөрчигдөөд байгаа байгууллага бол “Т” ХХК” гэв.
3.8.Гуравдагч этгээдийн “Т” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тогтоолыг биелүүлэх зорилгоор 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дугаартай захирамж гарсан. Тухайн захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тоот тогтоолоор батлагдсан Б хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор гээд тус газарт нь газар олгож байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Б” ХХК-тай хамтарч үүнийг гаргахдаа байршлын үг, өгүүлбэрээрээ зөв явж байгаад зүүн гэдэг буруу үг оруулаад төөрөгдүүлсэн. Улсын дээд шүүхийн оны 06 дугаар сарын 22-ны өдөр дугаар тогтоолоор маш тодорхой засаж өгсөн. Яармагийн замын зүүн биш анх батлагдсан ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэсэгт гэж маш тодорхой зааж өгч байсан. Үүнийг маш тодорхой хэлж өгч байхад үгүй зүүн гээд нэхэмжлэгчийн зүгээс маргаад байгаа. 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Т” ХХК нь тухайн дүүргийн газрын кадастрын мэдээллийн санд орчихсон, газрын зурагтай. “Б” ХХК нь 2008 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр нэгж талбарын дугааргүй, кадастрын компаниар эргэлтийн цэгүүдийг нь зуруулаад хийчихсэн. Үүнийгээ Монголын Улсын газар нутгийн мэдээллийн нэгдсэн санд оруулаагүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт нэгж талбар бүхэн эрхийн гэрчилгээтэй байна гээд заачихсан. Гэтэл нэгж талбарын мэдээллийн санд ороогүй, гэхдээ кадастрын зураг хувийн компаниар хүний газар дээр хийлгэчхээд яваад байсан байдаг. Энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр дээр бичигдсэн байдаг. Нийслэлийн Засаг даргаас хамтарч газар эзэмших нь буруу юм байна гээд “Б” ХХК-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлсэн хэсэг дээр газар эзэмших эрхийг нь шилжүүлж өгсөн. 2013 оны 10 дугаар сарын -ны өдрийн дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжид бусдын эзэмшил газар дээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж “Т” ХХК-ийн эзэмшиж байсан 140 га дотор “Б” ХХК-ийн 25 га газрыг эзэмшүүлэх захирамж гаргасан. “Т” ХХК нь манай газар дээр давхцуулж газар олгосон байна гэж гомдол гаргасны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг дүгнэлт хийсэн. Ерөнхий төлөвлөгөө гарсны дагуу “Б” ХХК-г тухайн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэсэг дээр нь газар эзэмшүүлэх ёстой юм байна. Тэгэх боломжгүй бол өөр газар санал болгоё, энэхүү зургийг давхцуулж, хүний газар дээр газар олгосон хүмүүст хариуцлага тооцъё гэж энэхүү асуудлыг шийдвэрлэсэн. Ингэж явсны дагуу “Б” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн оны 02 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай магадлалаар 2007 оны анхны эзэмшүүлсэн хэсэг болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэсэгт нь эсхүл “Т” ХХК-ийн 140 га газартай давхцуулахгүй газар олго гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Үүнийг Улсын дээд шүүхийн оны 06 дугаар сарын 22-ны өдөр тогтоолоор хэвээр үлдээсэн. Бидний гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн тогтоогдсонгүй гэж үзэж байгаа бол талуудыг мэтгэлцүүлээд эцэслээд шийдвэрлэх үед тогтоогдож байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл гэж үзнэ. Энэ талаар маргах эрх “Б” ХХК-д байхгүй. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт хүчин төгөлдөр гурван шатны шүүхийн шийдвэрээр дүгнэсэн асуудлыг дахин дүгнэх гэж энэ талаар тайлбар гаргаж маргаж байгаа нь үндэслэлгүй энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч мөн адил дурдсан. Хууль бус байсан болохыг тогтоолгох тэгэхээр захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны акт, захиргааны үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой гэтэл нэхэмжлэгчид зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй ашиг сонирхол гэж байхгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .3.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлын эсрэг чиглэгдсэн ямар нэгэн захиргааны үйл ажиллагаа байхгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .3.1, .3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлд нь эцэслэж хэлэлцэхэд учир дутагдалтай учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 54.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа гэж үзээд энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжтой байна” гэв.
3.9.Гуравдагч этгээдийн “Т” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг 7 удаа өөрчилсөн. Хамгийн сүүлд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагад өөрчлөлт оруулах тухай 6 дугаар хавтас хэргийн 79-80 дугаар хуудсанд байдаг. Үүнээс үзэхэд оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тоот захирамж хууль бус байсныг тогтоолгох, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагууд нь хэвээр байгаа. Нэг нь хууль бус байсныг тогтоолгох, хүчингүй болгуулах ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан хэдий ч төдийлөн ойлгомжтой биш байсан. Учир нь нэхэмжлэгч талын хөндөгдөж зөрчигдсөн ямар эрх нь сэргэх гээд байгаа гэдэг зүйл нь ойлгомжгүй. Яг энэ асуудлаар хариуцагчийн өмгөөлөгч тодорхой хэлсэн. Хоёрдугаарт энэхүү маргаан 13-17 жил маргаж байгаа гэдэг зүйл яригдаад байгаа. Тэгэхээр бид үйл баримтаар хэрхэн нотлогдож байна гэдэг асуудлыг авч үзэх ёстой. 2006 онд “Т” ХХК газар эзэмшиж байсан. 2007 онд “Б” ХХК газар эзэмших эрхтэй болсон. Бид Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар давхцал байхгүй. Мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим байгаа, тэгш эрх, шударга ёс, хууль ёсыг удирдлага болгож төрийн зүгээс зохицуулдаг. Энэ зарчим болон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар эхлээд газар авчихсан хүний газар дээр дараагийн хүний газар байх ямар ч боломжгүй. Гэтэл яг ийм нөхцөл байдал үүссэн мэтээр нэхэмжлэгч тал үзээд байна. Шүүхээс тогтоогдсон хэрэгт авагдсан нотлох баримтаар ч тогтоогдсон энэ асуудал дээр дахин дүгнэлт хийх шаардлагагүй. Энэхүү асуудалтай холбоотой Улсын Дээд шүүхийн оны 06 дугаар сарын 22-ны өдөр дугаартай тогтоолын 8 дугаар хуудас дээр энэ асуудлаар маш тодорхой дүгнэлт хийсэн. Түүнээс гадна Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай магадлалын 11, 12, 14 дүгээр талуудад мөн дүгнэлт хийсэн. Энэхүү магадлалыг Улсын дээд шүүх баталчихсан. Тийм учраас үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч хараасай гэж хүсэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг биелүүлж гарсан нийслэлийн Засаг даргын дүгээр захирамжийг үзэхээр энд маш тодорхой зүйл заасан байгаа нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны дугаар тогтоолоор батлагдсан Б хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө байгаа. Энэхүү хороолол хаана байрлаж байгааг бид бүгд мэдэж байгаа. Төв аймаг явах замын баруун талд эд нар л бариагүй болохоос холбогдох субъектүүд нь барьчихсан. Түүнээс гадна өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын ярьж байгаа зүйлээс дүгнэж үзэхэд хууль зүйн ямар ч үндэслэлгүй, хуулийн нэг ч зүйл заалтыг барьж тайлбарлахгүй байна. 17 жил маргаж байгаа, авлигын хэрэг нь шалгагдаж байгаа гэдэг зүйл ярьсан. Улсын дээд шүүхийн тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Засаг даргын захирамжууд нь бидний эдгээр эрх ашгийг хөндсөн учраас ийм эрх ашиг хөндөгдлөө гэдэг зүйлийг ярьсангүй эдгээрээс өмгөөлөгч миний хувьд ямар дүгнэлт хийж байна гэхээр ийм хууль бус аргаар шал өөр зүйл ярьж шүүхэд нөлөөлөх орлогод хийж байна гэж харж байна. Хуулийн дагуу энэхүү 25 га газрыг эзэмших ёстой гэдгийг нотолж ярьсан зүйл огт байсангүй. Түүнээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлд нотлох баримт гэж юу бэ гэдгийг тодорхой заачихсан. Шинжээчийн дүгнэлтийн тухай асуудал яригддаг. Шүүхийн практикаас үзэхэд зөвхөн шүүхийн шийдвэр дээр тухайн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг. Өнөөдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд гэмт хэргийн шинжтэй биш байна гээд хаачихсан түүнд нь шинжээчийн дүгнэлт гаргачихсан зүйлийг нотлох баримт гэж үзэхгүй. Захиргааны шүүхийн журмаар гаргасан шинжээчийн дүгнэлт мөн биш байна. Яг энэ асуудлаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү гэдэг асуудлаар Улсын Дээд шүүхийн 2023 оны дугаар тогтоолын дээр маш тодорхой тайлбарласан. Дараах байдлаар ойлгож тайлбарлана гээд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон захиргааны үйл ажиллагаа тухайн этгээдэд чиглэгдээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий тодорхой бол уг этгээд тухайн асуудлаар маргах эрхгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж заачихсан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь хөндөгдөж, сэргэх эсэх нь тодорхойгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд нотлох баримтыг үнэлэх тухай асуудлыг тодорхой заасан. Ямар нэгэн байдлаар шүүхэд нөлөөлөх асуудлыг таслан зогсоож хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан “Нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын 6, 13, 15, 19 дүгээр хэсэгт заасан “Т” ХХК, “Э” ХХК, “Я” ХХК, “Т” ХХК-д холбогдох хэсгээс “Б” ХХК-ийн 25 га газартай давхардаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбогдуулан:
1.1.Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр захирамжаар[8] дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Н, Т замын уулзварын зүүн урд талд байршуулан 25 га газрыг эзэмшүүлэхээр олгосон,
1.2.2013 оны 10 дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар[9] “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг нийслэлийн төсөвт бүрэн хэмжээгээр төлсөн” үндэслэлээр 25 га газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 2 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,
1.3.2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар[10] Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны оны дугаар тогтоолыг үндэслэн дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Н болон Т чиглэлийн замын уулзварын зүүн урд талд байрлах 25 га газрын газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, “Т” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 115 га болгон өөрчилсөн,
1.4.2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр захирамжаар “Б” ХХК-ийн 25 га газрын байршлыг дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хугацааг 15 жилээр тогтоосон шийдвэрүүд гарсан байна.
2.Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбогдуулан:
2.1.Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140 га газрыг 5 жилийн хугацаагаар морин спортын зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон,
2.2.2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар газрын зориулалтыг орон сууцны цогцолбор, худалдаа үйлчилгээ гэж өөрчилж, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,
2.3.2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан,
2.4.2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасантай холбогдуулан “Т” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 115 га болгон өөрчилсөн,
2.5. оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар[11] дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 га газрыг 12 жилийн хугацаатайгаар “Т” ХХК-д орон сууцны цогцолбор, худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг сэргээн олгосон,
2.6.2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар[12] “Т” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн , 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай “өөрийн эзэмшил газрын зарим хэсгийг охин компаниудад шилжүүлэх” тухай хүсэлтийг үндэслэн 140 га газрыг 15 аж ахуй нэгжид хуваан эзэмшүүлсэн шийдвэрүүд гарсан байна.
3.Гуравдагч этгээд “Т” ХХК-д 2006 онд, нэхэмжлэгч “Б” ХХК-д 2007 онд анх газар эзэмших эрх үүссэн, эзэмшил газрын байршил болон нэхэмжлэгч, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн эзэмшил газар хэрхэн, яаж давхацсан талаарх үйл баримтыг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай магадлал, тус магадлалыг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.
3.1.Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр магадлалын Хянавал хэсэгт “...2007 онд “Б” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Засаг даргын захирамжийн хүрээнд хариуцагчаас газрын байрлал хэмжээг нарийвчлан тогтоосон зураг хийлгээгүй, кадастрын зураглал хийлгэх нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актыг баталгаажуулаагүй байсан, 2013 оны дугаар захирамжаар тус компанид дүүргийн 8 дугаар хороонд 25.0 га газрыг орон сууц, үйлчилгээний цогцолбор барих зориулалтаар 2 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхэд мөн л урьдын адил эдгээр ажиллагааг хийлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн аль 2008 онд хийлгэсэн кадастрын зургийг үндэслэн газрын кадастрын мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн хууль ёсоор эзэмшиж буй газартай давхцуулан нэгж талбарын дугаар үүсгэсэн..,
...цаг хугацааны хувьд гуравдагч этгээдэд одоогийн маргаан бүхий байршилд нийт 140 га газар эзэмших эрх нэхэмжлэгчээс түрүүлж үүссэн, мөн газрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбар нь түрүүлж бүртгэгдсэн байх тул харин ч гуравдагч этгээдийн эзэмшил газартай нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 25 га газрын байршлыг давхардуулан бүртгэсэн үйлдэл нь өөрөө хууль бус...” гэж дүгнэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг 1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, тус компанид нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатай саад учруулж, гэрээний хугацааг сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоон, гэрээг сунгахыг хариуцагчид даалгасугай гэж; 2 дахь заалтыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2006 оны дугаар захирамжаар “Т” ХХК-д дүүргийн 6, 7 дугаар хороонд газар олгогдсон байхад нийслэлийн Өмчийн харилцааны газраас зориудаар кадастрын мэдээллийн санд “Б” ХХК-ийн тус дүүргийн 10 дугаар хороонд олгогдсон газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах, “Б” ХХК-д хууль ёсоор эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг хууль бусад тооцож, газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг даалгах, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, “Б*******” ХХК-д хууль ёсны эзэмшлийн дүүргийн 8 дугаар хороо /хуучнаар 10 хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд хууль дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчилж шийдвэрлэжээ.
3.2.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолын Хянавал хэсэгт “...Маргаж буй байршилд нэхэмжлэгчид эрх үүсэхээс өмнө гуравдагч этгээд хууль ёсоор газар эзэмшиж байсан, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын холбогдох захирамжуудад заагдсан газрын байршил өөр байгааг нотлох баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв, ...“Б” ХХК нь өөрт заагдсан байршлаас өөр газарт буюу гуравдагч этгээдийн хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газартай давхцуулан маргаан үүсгэсэн...” гэж дүгнэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр магадлалыг хэвээр үлдээсэн байна.
3.3.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн магадлал, тогтоолоор нэгэнт тогтоогдсон “Б” ХХК-ийн маргаж буй газарт газар эзэмших эрх хэзээ анх үүссэн, нэхэмжлэгчийн 25 га болон гуравдагч этгээд “Т” ХХК-ийн 140 га газрын байршил, тэдгээрийн давхацсан үйл баримт, захиргааны үйл ажиллагаа, түүний хууль зүйн үндэслэлд шүүх дахин дүгнэлт өгөхгүй.
4.Нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журам, хугацааг шийдвэрийн тогтоох хэсэгт шүүх заахаар хуульчилсан, үүний дагуу дээр дурдсан шүүхийн шийдвэрт “Б” ХХК-д 2013 оны А/ дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн гэрээний хугацааг сунгахыг даалгасан” шийдвэрийг биелүүлэх арга журмыг “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа “тус компанид 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл гуравдагч этгээд “Т” ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх”-ийг заасан байна.
4.2.Хариуцагч захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Н болон Т чиглэлийн замын уулзварын зүүн урд байрлах 25 га газрын эзэмшигч “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгаж, “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасантай холбогдуулан “Т” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 115 га болгон өөрчилжээ.
4.3.Уг захирамжтай холбогдуулан “Т” ХХК-иас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанийн 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл “Т” ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасныг хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тогтоолоор[13] хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.4.Улмаар “Т “ХХК-ийн гаргасан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг үндэслэн анхан шатны шүүхийн 2019 оны дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн ******* сарын 15-ны өдрийн 83 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж[14], мөн өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас[15] бичигдсэн байна.
4.5.Нийслэлийн Засаг даргаас оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар маргаан бүхий захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Монгол Улсын Ерөнхий сайдын оны ******* дугаар захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дугаар тогтоолыг үндэслэн дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 га газрыг 12 жилийн хугацаатай “Т” ХХК-нд орон сууцны цогцолбор, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг сэргээн олгож, 2018 оны дугаар захирамжийг хүчингүй болгожээ.
4.6.“Б” ХХК-иас дээрх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тогтоолоор[16] “...Шүүх “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзэж “Б” ХХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан атлаа хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхийг гуравдагч этгээд зөвшөөрөөгүй байхад түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж дүгнэж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийг татан оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хууль заасан эрхийг нь эдлүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул тус шүүхийн тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн...” гэж дүгнэж, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” дугаар тогтоолыг хүчингүй болгон, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг дахин ердийн журмаар хянан шийдвэрлэхээр шийдвэрлэжээ.
4.7.Үүний дараа уг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар “Т” ХХК-иас хүсэлт гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгээр тогтоолоор “...“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд болох “Б” ХХК-иас оны 9 дүгээр сарын -ны өдөр гаргасан тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1/ШШ2019/0 дугаар шүүхийн тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасан үндэслэлээр хянуулахаар хүсэлтийг хүсэлтэд дурдаагүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4-т заасан үндэслэлээр тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1/ШШ2019/0 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон нь илт үндэслэлгүй болсон” гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсгийг баримтлан шүүх бүрэлдэхүүн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.
4.8.“Б” ХХК-иас дээрх тогтоолд гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “...шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлд тусгагдаагүй буюу гомдол гаргах боломжгүй тогтоолыг дээрх байдлаар хэргийн оролцогчдын хүсэлтээр хянаж, хүчингүй болгосон нь хуулийн... заалтад нийцэхгүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
4.9.Улмаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг анхан шатны журмаар дахин хянан шийдвэрлэхдээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай захирамжид “...нэхэмжлэгч/“Т” ХХК/-ийн шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөн биелүүлж, оны дугаар захирамжийг, “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанийн 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл “Т” ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөн биелүүлж 2021 оны дүгээр захирамжийг гаргасан байна. Энэхүү газар олгосон нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн , 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр захирамжтай гуравдагч этгээдийн зүгээс аль алинтай нь маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан, ...“Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас бүхэлд нь хүлээн зөвшөөрч захиргааны акт гаргасан байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь гуравдагч этгээд “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна, ...Энэхүү захирамж нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гаргасан хариуцагч Нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн , 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр захирамжтай маргахад саад болохгүй...” гэж дүгнэж, “Т” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанийн 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл “Т” ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэр хүчин төгөлдөр байна.
4.10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар гуравдагч этгээд “Т” ХХК-ийн эзэмшлийн 140 га газрыг 15 аж ахуйн нэгжид хуваан шилжүүлсэн бөгөөд оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгожээ.
5.Дээрх үйл баримт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны , оны , 2021 оны дугаартай нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “Т” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжууд, уг захирамжуудыг хянасан шүүхийн шийдвэрүүд зэргээс үзвэл хариуцагч нийслэлийн Засаг даргын эдгээр захирамжууд нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны оны дугаар тогтоолыг биелүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрүүд байна.
5.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тогтоолоор “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дугаартай тогтоол нь тухайн хэргийн гуравдагч этгээд “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, холбогдох хэргийг дахин ердийн журмаар хянан шийдвэрлэх”-ээр шийдвэрлэсэн хэдий ч энэ нь тухайн үед шүүхийн хүчин төгөлдөр байсан шийдвэрийг биелүүлж гарсан нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хууль бус байсан гэж үзэх үндэслэл болохгүй.
5.2.Учир нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны оны дугаартай тогтоолоор маргаан бүхий 25 га газрын байршил, эзэмшил, давхцалын асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ““Б” ХХК-д 2013 оны А/ дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн гэрээний хугацааг сунгахыг даалгасан” шийдвэр гаргасан, уг шийдвэрийг биелүүлэх арга журмыг шүүхийн шийдвэрт “гуравдагч этгээд “Т” ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар” гэж заасан байхад хариуцагч захиргааны байгууллага “Т” ХХК-ийн эзэмшил 140 га газраас 25 га газрыг хасаж, нэхэмжлэгч “Б” ХХК-д тухайн 25 га газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгах байдлаар биелүүлсэн нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журамтай нийцээгүй байна.
5.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй, энэ үүргээ шүүхийн шийдвэрт заасан шийдвэр гүйцэтгэх арга, журам, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн биелүүлэх учиртай.
5.4.Гэтэл хариуцагч нийслэлийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг тухайн шийдвэрт заасан арга, журмаас өөрөөр биелүүлсэн, улмаар “Т” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч, шүүхийн журмаар зөвтгөснийг хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлгүй.
5.5.Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг дарга Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны оны дугаар тогтоолыг биелүүлэхдээ шүүхийн шийдвэрт “маргаж буй байршилд “Б” ХХК эрх үүсэхээс өмнө “Т” ХХК-д хууль ёсоор газар эзэмших эрх үүссэн, тэдгээрийн холбогдох захирамжуудад заагдсан газрын байршил өөр болохыг эцэслэн дүгнэж, “Б” ХХК-д 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл гуравдагч этгээд “Т” ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр” биелүүлэхээр заасан арга, журмыг анхаарч үзэлгүй, “Т” ХХК-ийн эзэмшил 140 га газраас 25 га газрыг хасаж, “Б” ХХК-д эзэмшүүлэн эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нь маргааны гол шалтгаан болсон бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг буруу хэрэгжүүлсэн хууль бус шийдвэр байна.
5.6.Иймд нийслэлийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг буруу биелүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, зөвтгөсөн оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тоот захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”,
21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
6.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын 6, 13, 15, 19 дүгээр хэсэгт заасан “Т” ХХК, “Э” ХХК, “Я” ХХК, “Т” ХХК-д холбогдох хэсгээс “Б” ХХК-ийн 25 га газартай давхардаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
6.1.Нэхэмжлэгчээс энэхүү шаардлагын үндэслэлээ “хууль бус захиргааны актыг үндэслэн гарсан захиргааны акт мөн адил хууль бус байх бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд бүрдүүлбэл зохих баримт бичгийн бүрдлийг хангаагүй байхад газар эзэмших эрхийг 15 хуваан шилжүүлсэн нь хууль бус” гэж тайлбарлан маргадаг.
6.2.Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4, 5 дахь хэсэгт дүгнэсэнчлэн хариуцагч Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамж нь хуульд нийцсэн байх тул хууль бус захиргааны актыг үндэслэн газар эзэмших эрхийг бусдад хуваан шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
6.3.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд талууд хүсэлт гаргахаар хуульчилсан бөгөөд тухайн хүсэлтэд хавсаргах баримт бичгийн бүрдүүлбэрийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт, 38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт гэж тодорхойлон заажээ.
6.4.Гуравдагч этгээд “Т” ХХК эзэмшлийн 140 га газраа нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар “Я” ХХК, “Э” ХХК, , “Т” ХХК зэрэг 15 аж ахуйн нэгжид хуваан шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т заасан албан татвар, хураамжийг төлөөгүй болох нь шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бын гаргасан “эцсийн эзэмшигч “Т” ХХК нь өөрөө өөртөө шилжүүлж байгаа тохиолдолд татвар төлөх шаардлагагүй” гэх тайлбараар тогтоогддог.
6.5.Гэвч гуравдагч этгээд “Т” ХХК өөрийн хууль ёсны дагуу эзэмшиж буй 140 га газраа өөрийн охин компаниудад хуваан эзэмшүүлэх хүсэлт гаргасан, улмаар нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй байгаа энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т заасан албан татвар, хураамжийг төлөөгүй нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, түүнд чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй байх тул маргаж буй энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
7.Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “Б” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбоотой нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны оны дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн, иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлах боловч,
7.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай захирамжид “...Энэхүү захирамж нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гаргасан хариуцагч Нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ...дүгээр захирамжтай маргахад саад болохгүй...” гэж дүгнэсэн,
7.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн “нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тогтоолд ““Б” ХХК урьд нь дээрх шүүхийн 1/ШШ2019/0 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр байх үед гаргасан “Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/ШЗ2021/0 дугаар захирамж, түүнийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тогтоол гарчээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/ШТ2021/00 дугаар тогтоолоор дээрх 1/ШШ2019/0 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр заасан байна. Үүнээс үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/ШЗ2021/0 дугаар захирамж, түүнийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тогтоолоор шийдвэрлэсэн үеийн нөхцөл байдлаас өөрчлөгдөж, Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжаар биелүүлсэн гэх 1/ШШ2019/0 дугаар тогтоол хүчингүй болсон байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар тухайн үйл баримтыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, тогтоол байгаа гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй” гэж дүгнэж, шүүгчийн 2021 оны дугаар захирамжийг хүчингүй болгосон,
7.3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай захирамжаар “нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг дахин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тогтоолд ““Б” ХХК-аас нийслэлийн Засаг даргын дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байх энэ тохиолдолд дүгээр захирамжаар нийслэлийн Засаг даргын дугаар захирамжийг эс зөвшөөрч маргах эрхийг хязгаарлаагүй байхад анхан шатны шүүхийн шүүгч хүчингүй болгосон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй” гэж дүгнэж, шүүгчийн 2021 оны дүгээр захирамжийг хүчингүй болгосон тогтоолууд тухайн асуудлаар эцсийн шийдвэр байх тул шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.
8.Түүнчлэн захиргааны хэргийн шүүх “даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан “даалгах” шаардлагыг биелүүлж гаргасан захиргааны үйл ажиллагаа шүүхийн шийдвэрт заасан арга, журмаас өөрөөр хэрэгжсэний улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тохиолдолд тухайн шийдвэрийн эсрэг эрх нь хөндөгдөж буй этгээд шүүхэд нэхэмжлэл гарган маргах эрхтэй.
9.Өөрөөр хэлбэл, даалгах нэхэмжлэлийн шаардлагын зорилго нь захиргааны акт гаргуулахад оршдог тул захиргааны акт гаргахыг даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай маргах эрхийг өмнө нь шийдвэрлэсэн буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргааны үйл баримтыг дүгнэн тогтоосон нь хязгаарлах үндэслэл болохгүй.
10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор дүгнэгдсэн нөхцөл байдлыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын оны 07 дугаар сарын -ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэж, дахин нотлох боломжгүй.
11.Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн болохыг тэмдэглэж байна.
12.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тоот захирамж хууль тогтоомжид нийцсэн, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай захирамжийн улмаас нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, .3, .3.14 дэх заалтад заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалт, 38 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын 6, 13, 15, 19 дүгээр хэсэгт заасан “Т” ХХК, “Э” ХХК, “Я” ХХК, “Т” ХХК-д холбогдох хэсгээс “Б” ХХК-ийн 25 га газартай давхардаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
[1] 4 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал
[2] 2 дугаар хавтаст хэргийн -34 дэх тал
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 166 дахь тал
[4] 2 дугаар хавтаст хэргийн 104-107 дахь тал
[5] 3 дугаар хавтаст хэргийн 4-6 дахь тал
[6] 3 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал
[7] 3 дугаар хавтаст хэргийн 194-195 дахь тал
[8] 5 дугаар хавтаст хэргийн 1 дахь тал
[9] 5 дугаар хавтаст хэргийн 175-179 дэх тал
[10] 5 дугаар хавтаст хэргийн 104 дэх тал
[11] 4 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал
[12] 2 дугаар хавтаст хэргийн -34 дэх тал
[13] 5 дугаар хавтаст хэргийн 150 дахь тал
[14] 5 дугаар хавтаст хэргийн 159 дэх тал
[15] 5 дугаар хавтаст хэргийн 162 дахь тал
[16] 5 дугаар хавтаст хэргийн 164-171 дэх тал