| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00044/И |
| Дугаар | 314/ШШ2025/00140 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 314/ШШ2025/00140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******сумын ****дүгээр баг бүдүүний гудамж, **** тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 56 настай, ******* хүсэлттэй,
Өвөрхангай аймгийн *****сумын ******жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******дугаартай тушаалд *****гэж бичигдсэнийг *****мөн болохыг, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.*****, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. С.*****нь Өвөрхангай аймгийн *******сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн *****дугаартай тушаалд ******гэж бичигдсэнийг *****мөн болохыг, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Хүсэлт гаргагч С.******шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн *******сумын Ерөнхий боловсролын сургуульд ******гаран жил тогоочоор ажилласан. Тэгээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл нэрийн зөрчилтэй болоод тэтгэвэрт орж чадахгүйд хүрээд байна. Тийм болохоор Өвөрхангай аймгийн *******сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 39 дугаартай тушаалд *********гэж бичигдсэнийг ******мөн болохыг, мөн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан гэв.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, ********* хүснэгтүүд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхээс Ч.****, Д.*****нараас гэрчийн мэдүүлэг авсан.
5. Шүүх Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.*****2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн***** тоот албан бичиг, ХААТР маягтуудын нотлох баримтаар гаргуулсан.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. С.Должин нь Өвөрхангай аймгийн ************сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 39 дугаартай тушаалд *****гэж бичигдсэнийг *******мөн болохыг, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч С.*****дараах үндэслэлээр шаардах эрхээ ...хөдөлмөрийн дэвтэрт нэр зөрүүтэй... гэж тодорхойлон тайлбарлаж байна.
3. Хүсэлт гаргагч нь Өвөрхангай аймгийн *******сумын ерөнхий боловсролын сургуульд ***********маягтууд зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч С.********олгосон Өвөрхангай аймгийн *****сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *****дугаартай тушаал болон №******нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн ******сумын ерөнхий боловсролын сургуулийн ажлын цагийн тооцооны 2 хуудас баримт, 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн хүснэгтүүдэд түүний овог нэрийг *********гэж тус тус бичигдсэн байна
Хэдийгээр дээрхи баримтуудад хүсэлт гаргагчийн нэрийг буруу бичсэн боловч түүний БНМАУ-ын хүн амын регистрийн карт /ХААТР-1/-д бичигдсэн ажилд орсон онтой тохирсон, хүсэлт гаргагчийн овог регистрийн дугаартай таарч байх тул дээрх баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.
5. Иймд хүсэлт гаргагч С.************************эг зэргээр тус тус нотлогдох тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар * Өвөрхангай аймгийн * сумын 10 жилийн дунд сургуули*****йн захирлын 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 39 дугаартай тушаалд ******гэж бичигдсэнийг *******мөн болохыг, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА