| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00065/И |
| Дугаар | 304/ШШ2025/00113 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2025/00113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: И.Г*******ийн нэхэмжлэлтэй,
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай болохоо тогтоолгох тухай 304/2025/00065/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч И.Г*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч И.Г******* нь нөхөр Г.Э*******тэй хамтын амьдралтай болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие И.Г******* нь 2002 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Г*******гийн Э*******тэй гэр бүл болсон. 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүү Э.Ө*******, 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдөр охин Э.Х******* нар төрсөн. Бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байж байгаад 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн баталгаагаа авсан. Иймд 2002 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-2004 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Э*******ийн Ө*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-2009 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Э*******ийн Х*******ы төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/,
-Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/,
-2002 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуримын гэрэл зураг /хэргийн 8-р хуудас/
3.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн шүүх Г.М*******, И.Г******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч И.Г*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь 2002 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нөхөр Г.Э*******тэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч И.Г******* нь нөхөр Г.Э*******тэй 2002 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хуримаа хийн хамтран амьдрах болсон бөгөөд тэдний дундаас 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүү Э.Ө*******, 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдөр охин Э.Х******* нар төрсөн ба эцгийн мэдээлэл хэсэгт Г*******гийн Э******* гэж бичигдсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, 02 8 8 гэсэн бичвэр бүхий хуримын гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар И*******ын Г*******, Г*******гийн Э******* нарыг 2002 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА