| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00066/И |
| Дугаар | 314/ШШ2025/00141 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 314/ШШ2025/00141
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Өвөрхангай аймгийн *********сумын ****дугаар багт оршин суух, 1981 онд төрсөн, 44 настай, ******** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******сумын ******дугаар багт оршин суух, ******** холбогдох,
4150000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх зохигчдын гаргасан эвлэрлийн гэрээг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.*****шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.******2023 оны 04 дүгээр сард *******сум дахь ******буй өвөлжөө аваад 4150000 төгрөгийг 5554111272 тоот дансанд хийсэн. Авсан өвөлжөө нь ээжийн оршуулсан газартай ойр байсан тул уг өвөлжөөг буцаасан. Өвөлжөөн дээр нь огт буугаагүй. Мөнгөө буцааж өгнө гээд одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй байгаа тул М.********4150000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ц.********, хариуцагч М.****нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч М.****нэхэмжлэлийн шаардлага 4150000 төгрөгийн 2000000 төгрөгт 2 ширхэг шүдлэн эр үхрийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор өгөхөөр, үлдэгдэл 2150000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 10-15 өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.***нь хариуцагч М.****холбогдуулан 4150000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан хэлэлцэх явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлага болох 4150000 төгрөгийн 2000000 төгрөгт 2 ширхэг шүдлэн эр үхрийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор өгөхөөр, үлдэгдэл 2150000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 10-15-ны өдрийн дотор төлөхөөр хугацаа тохирч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид хугацаа тохирч 4150000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар Ц.*****нэхэмжлэлтэй, М.****холбогдох 4150000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хугацаа тохирч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч М.*****40675 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 81350 төгрөгийн тавин хувь болох 40675 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА