| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 2212000000187 |
| Дугаар | 2023/ДШМ/30 |
| Огноо | 2023-09-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2023/ДШМ/30
|
|
2023/ДШМ/30
О.Н, Т.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор А.Амарсанаа
Яллагдагчийн өмгөөлөгч М.А Ц.Б
Нарийн бичгийн дарга Дуламсүрэн нарыг оролцуулан,
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолтой, О.Н, Т.Б нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 1 оны 0 дугаар сарын 1-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Х сумын Г багийн гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, тус аймгийн прокурорын газрын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 340 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгосон, мөн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөлийн тухай хуульд хамруулж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, Б овогт Т Б, РД: /М/,
Монгол Улсын иргэн 19 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Т сумын М багийн И гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь Сум дундын шүүхийн мөн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөлийн тухай хуульд хамруулж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, овогт О Н, РД: //,
Яллагдагч Т.Б О.Н нар нь 2021 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Б багийн N гэх газраас иргэн Г.М 18 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсон байна.
Архангай аймгийн прокурорын газрын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтэд: Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаа би, тус аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан Т.Б, О.Н нарт холбогдох 2212000000187 дугаартай хэргийг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдсон байна. Шүүхийн шийдвэр: “Эрүүгийн 2212000000187 дугаартай хэргийн материалтай танилцахад яллагдагч Т.Б, О.Н нар нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор 2021 оны 05 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэлдээ ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэжээ. Прокурорын 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 190 дугаартай яллах дүгнэлтэд 2020 оны 04 сарын 18-ны өдөр, 2021 оны 03 дугаар сар, 2021 оны 05 дугаар сард үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхээс өмнөх үйлдлүүд байна. Мөн яллагдагч нарт холбогдох өөр нэг хэрэг шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцсан нөхцөл байдал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тогтоогдож байх ба эдгээр хэргүүдийг нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэж үзсэн үндэслэл, дүгнэлт: яллагдагч О.Н, Т.Б нар нь Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж шийдвэрлэсэн бөгөөд 2212000000187 дугаартай хэрэгт дурдагдсан үйлдлүүд нь шүүхээр шийтгүүлсний өмнөх үйлдэл байгаа учир шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын дүгнэлтэд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Архангай аймгийн Прокурорын дүгнэлт үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Яллагдагч Т.Б, О.Н нар Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж шийтгүүлсэн байх ба энэ шийтгэх тогтоол гарахын өмнө бүлэглэн Архангай аймгийн Т сумын М багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 03 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхэн үед машин механизм ашиглан бусдын 2 тооны сарлагийн шүдлэн үхэр, 4 тооны бяруу зэргийг буюу бусдын олон тооны үхрийг хулгайлж, бусдад 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Архангай аймгийн Т сумын М багийн нутаг дэвсгэрт байрлах И гэх газар байрлах иргэн Б.И, Ж.Б нарын орон байранд 2021 оны 05 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө хаалганы цоожийг эвдэж, хөшиж буюу бусдын эзэмшлийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч эд зүйлс хулгайлж 5,800,000 төгрөгийн хохирол учруулсан, О.Н нь Архангай аймгийн Ө сумын Б баг Уран хороололд 2020 оны 04 дүгээр сарын 18-ны орой Н.П цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагч Т.Б, О.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, яллагдагч О.Н холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дэх хэсэгт цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзнэ гэж заасан.
Яллагдагч О.Н, Т.Б нар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн бөгөөд тэдний шүүхээр шийтгүүлэхийн өмнөх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж байгаа ч Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал гэж илэрсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно... гэж заасан тул хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэн хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй болно.
Мөн Монгол улсын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ гэж заасан тул яллагдагч нарын эрх зүйн байдал дордоно гэсэн оролцогчдын тайлбар үндэслэлгүй байна.
Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.