Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0946

 

  

 

 

    2024          11           27                                    128/ШШ2024/0946    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Д.Х*******   

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Э*******

Хариуцагч: Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо  

Хариуцагч: Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О*******, Г.С  

Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2* дугаар тогтоолыг хүчингүй болгож, хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах.     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Д.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2******* тогтоолыг хүчингүй болгож, хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлагаар маргаж байна.     

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:   

2.1.Тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0213 дугаар шийдвэрээр “Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооны Д.Х*******гийн Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтыг үнэлээгүй, үнэлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, түүний гомдлыг хууль журамд заасны дагуу шийдвэрлэхийг Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд даалгаж” шийдвэрлэжээ.  

2.2.Дээрх шүүхийн шийдвэртэй холбоотойгоор хариуцагч Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос маргаан бүхий 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2 тогтоолыг гаргасан байна.

2.3.Тус шүүх нэхэмжлэгч Д.Х*******гаас “Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2 тогтоолыг хүчингүй болгож, хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.          

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Д.Х******* миний бие нь Монголын хуульчдын холбооны 2023 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад 00002******* дугаартай оролцож, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны эрх зүйн бодлого”-ын шалгалтыг 14 цаг 35 минутад өгсөн. Гэвч Захиргааны эрх зүйн бодлогын шалгалт өгсөн мэдээлэл системд хадгалагдаагүй, мэдээлэл байхгүй гэсэн үндэслэлээр миний Захиргааны эрх зүйн бодлогын оноог үнэлээгүй буюу “0” гэж үнэлсний улмаас миний бие хуульчийн мэргэжлийн шалгалтын оноо үнэлэгдээгүй. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр Монголын хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны, нэхэмжлэгчийн Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтыг үнэлээгүй, үнэлэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, гомдлыг хууль журамд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл Монголын хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2 тогтоолоор намайг Захиргааны эрх зүйн бодлогодоо 0 оноо авсан гэсэн тогтоол гаргаж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэж байна. Нэгэнт хуульчдын холбооны хууль бус үйлдэл шүүхээр тогтоогдсон байхад өмнө гаргасан шийдвэрээ хэвээр үлдээж, тогтоол гаргасан нь илтэд хууль бус гэж үзэхээр байна. Дээрх тогтоолыг Монголын Хуульчдын холбооноос надад 2024 оны 06 сарын 06-ны өдөр, миний m гэсэн хаягаар ирүүлсэн болно.

Иймд Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2 тогтоол хуул бус тул хүчингүй болгож, Хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.  

4.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хорооноос “захиргааны эрх зүйн бодлогын шалгалт компьютерт хадгалагдаагүй байх тул оноо өгөх боломжгүй” гэх шалтгаанаар удаа дараа “0” оноо өгч байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Монголын Хуульчдын холбооны 2023 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад 2******* дугаартай оролцсон. Улмаар сорилын шалгалтад тэнцэж, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр захиргааны эрх зүйн бодлогын шалгалтыг 14 цаг 35 минутад өгсөн. Шалгалтыг өгөхдөө тус хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байранд ирж шалгалттай холбоотой бүртгэлүүдийг хийлгэн хуваарилагдсан ширээний дагуу 1 дугаартай ширээнд суусан. Эхний ширээ тул камерт тод харагдахаар суусан. Шалгалт эхлээд 15-20 минут өнгөрсний дараа бодлогын өгөгдлөөс шалтгаалаад нэмэлтээр хуулиуд харах шаардлагатай болсон ч миний ажиллаж байсан компьютерт хуулиуд гарч ирэхгүй байсан. Шалгалт зохион байгуулагчдад хандаж хууль гарч ирэхгүй байгаа талаар хэлэхэд ирж шалгаад “хандалт ихсээд ачаалал өгч байгаа учраас гарч ирэхгүй байгаа байх, хүлээж байгаад нэвтрээд ороорой” гэсэн. Шалгалтын хорооноос өгсөн тусгай шифр бүхий цаасан дээр энэ талаар тэмдэглээд, бодлогын аргачлалаа бичиж эхэлсэн. Нэлээд хугацааны дараа шалгаж үзэхэд хууль гарч ирсэн ба түүнээс хойш хуулиудаа ашиглан бодлогоо бодсон. Захиргааны эрх зүйн бодлогын шалгалт өгөхөд шалгалтад оролцогчийн бүртгэлийн хуудас, ширээний дугаарлалт, хуваарийн бүртгэл, камерын бичлэг, шалгалтын хорооноос өгсөн тусгай шифртэй хуудас дээр тэмдэглэл хийсэн байдал, хурууны хээ таниулж орсон. Шалгалт дуусаж оноо танилцуулснаас хойш ажлын 1 өдрийн дотор гомдол гаргасан. Шалгалтын үеэр программ автоматаар байнга хадгалдаг хэдий ч би хадгалах товчийг байнга дарж байсан. Мөн шалгалт дуусах сануулгын дагуу зөв, бүрэн гүйцэд бичсэнээ шалгаад хадгалах товчийг дарсан. Гомдлын хариуг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1******* тоот албан бичгээр миний и-мэйл хаягаар ирүүлсэн. Шалгалт өгөх үйл явц нь шалгуулагчаас шалтгаалах ямар нэг асуудал гарах болон илүү, дутуу үйлдэл хийх боломжгүй байдаг ба зөвхөн “legalinfo.mn” эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем рүү хандахаас өөр ямар нэг хандалт хийгээгүй. Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 2.3 дугаар зүйлийн 3.6-т “шалгалтын танхим, техник хэрэгсэл, компьютер болон шалгалт хэвийн явагдах бусад орчин нөхцөлийг хангах”, 3.7-т “шалгалтад ашиглах компьютер, программ хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, түүнд хяналт тавих үүрэг бүхий программ хяналтын зөвлөлийг байгуулах, ажиллах нөхцөлөөр хангах” гэж заасныг хэрэгжүүлээгүйн улмаас миний эрх зөрчигдөж, бодлогын шалгалтад заагдсан зохих оноогоо аваагүйгээс хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцээгүй, хуульч болох эрхгүй болсон. Монголын Хуульчдын холбоо байхгүй шалгалтын баримтыг хэрхэн үнэлж “0” оноо өгөөд байгааг ойлгохгүй байна. Миний бие захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллах сонирхолтой бөгөөд 2019 оноос хойш өмгөөлөгчийн туслахаар энэ чиглэлээр дагалдан ажилласан. Хамгийн өндөр оноо авах боломжтой байсан шалгалтыг ийнхүү хүчингүй болгосон тул хуульчийн шалгалтад тэнцээгүй. Тус шалгалтыг зохион байгуулахдаа техник хэрэгслийн ажиллагааг бүрэн хангаагүйгээс шалтгаалан захиргааны эрх зүйн бодлогын миний хариу хүчингүй болсон нь хариуцагчийн буруутай эс үйлдэхүй гэж үзэж байна. Тухайн шалгалтын хариуг үнэлээгүй, зохих оноо өгөхөөс татгалзсан хууль бус шийдвэр юм. Хуульчийн мэргэжлийн шалгалт эрхлэх хорооны буруутай үйл ажиллагаа байгаа нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэдий ч дахин “0” оноо өгсөн тогтоол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тус үйл ажиллагаа надад учирсан хохирол юм. Шалгуулагчийн буруутай үйл ажиллагаанаас хамааралгүйгээр шалгалтын материал хадгалагдаагүй нь тогтоогдсон тул захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын оноог авсанд тооцож, хуульчийн шалгалтад тэнцсэн тухай батламж олгох нь надад учирсан хохирлыг арилгаж байгаа хэлбэр юм. Захиргааны ерөнхий хуулийн 10 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж заасан үндэслэл, Иргэний хуулийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэл агуулгад нийцүүлэн хуульчийн шалгалтад тэнцсэн тухай батламж олгох боломжтой гэж үзэж байна. Иймд хуульчийн мэргэжлийн шалгалт эрхэлсэн хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2 тогтоолыг хүчингүй болгож, хуульчийн шалгалтад тэнцсэн тухай батламж олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэв. 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд хуульчийн мэргэжлийн шалгалтад хэд хэдэн удаа орсон. Миний туслахаар нэлээн хэдэн жил ажилласан. Хариуцагч байхгүй зүйлийг “0” оноогоор дүгнээд байгаа юм. Юуг үндэслэж “0” оноо өгсөн нь тодорхойгүй байна. Системийн ажиллагааг тус хороо хариуцах ёстой. Шалгалт дуусаад автоматаар татагддаг. Бодлого нь байж л байдаг. Гэтэл өөрөө хадгалаагүй байна гээд “0” оноо өгч байгаа нь шударга ёсны зарчим, хууль ёсны зарчимд нийцэхгүй.

Өмнө тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийж, хэлбэрийн төдийгөөр 2 тогтоолыг гаргасан. Нотлох баримт цуглуулах, ямар нэг үйл баримтад дүгнэлт хийх зэрэг ажиллагаа хийгээгүй. Өмнөх шүүхийн шийдвэрээр “Хуульчдын холбооны  буруутай үйл ажиллагаа байна, хууль ёсны дагуу үнэлээгүй байна” гэдгийг тогтоосон. Гэтэл дахин тогтоол гаргахдаа мөн бодитой үнэлээгүй, шалгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хохирол барагдуулах заалтын ерөнхий агуулгад нь нийцүүлээд захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын оноог авсанд тооцож, батламж, дүгнэлт гаргах боломжтой. Иргэний хуульд зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээх асуудал яригдана. Дахин шалгалт өгч хугацаа алдах бодит боломж байхгүй. Өмнө 3, 4 удаа хуульчийн мэргэжлийн шалгалт өгөхдөө 1, 2 оноогоор тэнцээгүй байж байгаад тус шалгалтад оролцоход дээрх асуудал гарсан.  Шүүхэд итгэж тухайн асуудлыг хянуулах зорилгоор нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн ерөнхий зарчим, Захиргааны ерөнхий хуулийн хохирол барагдуулах зарчимд нийцүүлэн батламж олгож, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг Хуульчдын холбоонд даалгаж өгнө үү.” гэжээ.  

6.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Х*******гийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дор дурдсан хариу тайлбарыг гаргаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 03 дугаар сарын 11-ний өдөр 128/ШШ2024/0213 тоот дугаартай шийдвэр гарч, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.4, 16.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны нэхэмжлэгчийн Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтыг үнэлээгүй, үнэлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, түүний гомдлыг хууль, журамд заасны дагуу шийдвэрлэх”-ийг даалгасан. Дээрх шийдвэрийн дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, тогтоол гарган 06 дугаар сарын 06-ны өдөр тогтоолыг Д.Х*******гийн имэйлээр хүргэн, утсааp мэдэгдсэн. Шүүхээс ямар нэгэн үйл баримтыг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Иргэн Д.Х*******гийн нэхэмжлэлтэй Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо, тус Холбооны Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 хэсэгт "Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно.", Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шалгалтын хороо шалгалтад тэнцсэн оролцогчийн өргөдөлд дурдсан мэдээллийг баримтжуулан, баримт бичгийн үнэн зөв эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан хугацаанд батламж олгоно." гэж тус тус заасан. Мөн Хуульчдын холбооны Зөвлөлөөс баталсан "Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам"-ын 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Холбооны гишүүнээр элсүүлэх тухай Тамгын газрын танилцуулгыг хянан үзсэний үндсэн дээр Ерөнхийлөгч өргөдөл гаргагчийг Холбооны гишүүнээр элсүүлэх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргаж, гэрчилгээ олгоно" гэж тодорхойлжээ. Иргэн Д.Хажидаа нь 2023 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцээгүй тул хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэх үндэслэлгүй байгааг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.  

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хорооноос “захиргааны эрх зүйн бодлогын шалгалт компьютерт хадгалагдаагүй байх тул оноо өгөх боломжгүй” гэх шалтгаанаар удаа дараа 0 оноо өгч байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Монголын Хуульчдын холбооны 2023 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад 2******* дугаартай оролцсон. Улмаар сорилын шалгалтад тэнцэж, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр захиргааны эрх зүйн бодлогын шалгалтыг 14 цаг 35 минутад өгсөн. Шалгалтыг өгөхдөө тус хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байранд ирж шалгалттай холбоотой бүртгэлүүдийг хийлгэн хуваарилагдсан ширээний дагуу 1 дугаартай ширээнд суусан. Эхний ширээ тул камерт тод харагдахаар суусан. Шалгалт эхлээд 15-20 минут өнгөрсний дараа бодлогын өгөгдлөөс шалтгаалаад нэмэлтээр хуулиуд харах шаардлагатай болсон ч миний ажиллаж байсан компьютерт хуулиуд гарч ирэхгүй байсан. Шалгалт зохион байгуулагчдад хандаж хууль гарч ирэхгүй байгаа талаар хэлэхэд ирж шалгаад “хандалт ихсээд ачаалал өгч байгаа учраас гарч ирэхгүй байгаа байх, хүлээж байгаад нэвтрээд ороорой” гэсэн. Шалгалтын хорооноос өгсөн тусгай шифр бүхий цаасан дээр энэ талаар тэмдэглээд, бодлогын аргачлалаа бичиж эхэлсэн. Нэлээд хугацааны дараа шалгаж үзэхэд хууль гарч ирсэн ба түүнээс хойш хуулиудаа ашиглан бодлогоо бодсон. Захиргааны эрх зүйн бодлогын шалгалт өгөхөд шалгалтад оролцогчийн бүртгэлийн хуудас, ширээний дугаарлалт, хуваарийн бүртгэл, камерын бичлэг, шалгалтын хорооноос өгсөн тусгай шифртэй хуудас дээр тэмдэглэл хийсэн байдал, хурууны хээ таниулж орсон. Шалгалт дуусаж оноо танилцуулснаас хойш ажлын 1 өдрийн дотор гомдол гаргасан. Шалгалтын үеэр программ автоматаар байнга хадгалдаг хэдий ч би хадгалах товчийг байнга дарж байсан. Мөн шалгалт дуусах сануулгын дагуу зөв, бүрэн гүйцэд бичсэнээ шалгаад хадгалах товчийг дарсан. Гомдлын хариуг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1******* тоот албан бичгээр миний и-мэйл хаягаар ирүүлсэн. Шалгалт өгөх үйл явц нь шалгуулагчаас шалтгаалах ямар нэг асуудал гарах болон илүү, дутуу үйлдэл хийх боломжгүй байдаг ба зөвхөн “legalinfo.mn” эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем рүү хандахаас өөр ямар нэг хандалт хийгээгүй. Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 2.3 дугаар зүйлийн 3.6-т “шалгалтын танхим, техник хэрэгсэл, компьютер болон шалгалт хэвийн явагдах бусад орчин нөхцөлийг хангах”, 3.7-т “шалгалтад ашиглах компьютер, программ хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, түүнд хяналт тавих үүрэг бүхий программ хяналтын зөвлөлийг байгуулах, ажиллах нөхцөлөөр хангах” гэж заасныг хэрэгжүүлээгүйн улмаас миний эрх зөрчигдөж, бодлогын шалгалтад заагдсан зохих оноогоо аваагүйгээс хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцээгүй, хуульч болох эрхгүй болсон. Монголын Хуульчдын холбоо байхгүй шалгалтын баримтыг хэрхэн үнэлж 0 оноо өгөөд байгааг ойлгохгүй байна. Миний бие захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллах сонирхолтой бөгөөд 2019 оноос хойш өмгөөлөгчийн туслахаар энэ чиглэлээр дагалдан ажилласан. Хамгийн өндөр оноо авах боломжтой байсан шалгалтыг ийнхүү хүчингүй болгосон тул хуульчийн шалгалтад тэнцээгүй. Тус шалгалтыг зохион байгуулахдаа техник хэрэгслийн ажиллагааг бүрэн хангаагүйгээс шалтгаалан захиргааны эрх зүйн бодлогын миний хариу хүчингүй болсон нь хариуцагчийн буруутай эс үйлдэхүй гэж үзэж байна. Тухайн шалгалтын хариуг үнэлээгүй, зохих оноо өгөхөөс татгалзсан хууль бус шийдвэр юм. Хуульчийн мэргэжлийн шалгалт эрхлэх хорооны буруутай үйл ажиллагаа байгаа нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэдий ч дахин “0” оноо өгсөн тогтоол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тус үйл ажиллагаа надад учирсан хохирол юм. Шалгуулагчийн буруутай үйл ажиллагаанаас хамааралгүйгээр шалгалтын материал хадгалагдаагүй нь тогтоогдсон тул захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын оноог авсанд тооцож, хуульчийн шалгалтад тэнцсэн тухай батламж олгох нь надад учирсан хохирлыг арилгаж байгаа хэлбэр юм. Захиргааны ерөнхий хуулийн 10 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж заасан үндэслэл, Иргэний хуулийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэл агуулгад нийцүүлэн хуульчийн шалгалтад тэнцсэн тухай батламж олгох боломжтой гэж үзэж байна. Иймд хуульчийн мэргэжлийн шалгалт эрхэлсэн хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2 тогтоолыг хүчингүй болгож, хуульчийн шалгалтад тэнцсэн тухай батламж олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.  

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шалгалтад оролцогч бодлогоо технологийн дагуу бодоод өгч байгаа тохиолдолд үндсэн мэдээллийн санд хадгалагдах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд бодлогоо бодсон гэх үйл баримт тогтоогдохгүй буюу шалгуулагчийн шалгалт өгсөн мэдээллийн санг шалгахад программ хангамжид ямар нэг байдлаар хадгалсан зүйл байхгүй. Тиймээс бодлогыг нь дүгнэх боломжгүй. Бидний хувьд нэг ч гэсэн шалгуулагчийг шалгалтдаа тэнцээд зохих оноогоо аваасай гэж боддог. Программ хангамжид авагдсан мэдээлэлд үзлэг хийж дахин шалгаж үзэхэд ч хадгалсан зүйл байгаагүй. Хадгалаад, бодлогоо бодчихсон байхад нь үнэлэхгүй байгаа юм биш. Бодолт нь байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихэд хүндрэлтэй байна.” гэв.    

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.     

2.Нэхэмжлэгчээс “... Миний бие хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцохдоо бодлогын шалгалтын даалгаврыг бүрэн гүйцэт гүйцэтгэсэн байхад захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын даалгаврыг гүйцэтгээгүй гэх үндэслэлээр үнэлгээ өгөөгүй нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Нэхэмжлэгч Д.Х******* нь хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцохдоо захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын даалгаврыг гүйцэтгээгүй байсан тул тус шалгалтад үнэлгээ өгөх боломжгүй байсан.” гэж тус тус маргажээ.    

3.Нэхэмжлэгч Д.Х*******гаас Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид тус тус холбогдуулан “Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2 тогтоолыг хүчингүй болгож, хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

4.Тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0213 дугаар шийдвэрээр “Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооны Д.Х*******гийн Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтыг үнэлээгүй, үнэлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, түүний гомдлыг хууль журамд заасны дагуу шийдвэрлэхийг Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд даалгаж” шийдвэрлэжээ.    

5.Дээрх шүүхийн шийдвэртэй холбоотойгоор хариуцагч Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос маргаан бүхий 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2 тогтоолыг гаргасан байна.   

6.Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дээрх тогтоолд “... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 5 зүйлийн 52.3.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 12.2, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Монголын Хуульчдын холбооны чиг үүргийн хороодын үйл ажиллагаа явуулах нийтлэг журмын 4. зүйл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0213 тоот дугаартай шийдвэрийг тус тус удирдлага болгон 2023 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогч Д.Х******* /бүртгэлийн дугаар 2*******-ийн Захиргааны эрх зүйн бодлогын даалгаврын гүйцэтгэлийг шалгалтын системээс дахин шүүж үзэхэд хоосон буюу бичилт хийгдээгүй байх тул “0” /тэг/ оноогоор дүгнэсэн Шалгалтын дүгнэх комиссын дүнг хэвээр үлдээсүгэй.” гэжээ.  

7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгч Д.Х*******гийн хуульчийн мэргэжлийн шалгалтын эрхээр нэвтрэн орж үзлэг хийхэд эрүүгийн болон иргэний эрх зүйн бодлогын  шалгалтын гүйцэтгэл хадгалагдсан харин Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын гүйцэтгэл хадгалагдаагүй хоосон байсан болно.

8.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно.” гэж заажээ.

9.Хуулийн дээрх заалтаас үзвэл, хуульчийн шалгалтын нийт оноо 70 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагч хуульчийн шалгалтад тэнцэхээр байх бөгөөд нэхэмжлэгч Д.Х*******гийн тухайд нийт 53.3 оноо авсан байх тул нэхэмжлэгчийг хуульчийн шалгалтад тэнцсэн гэж үзэхээргүй байна.

10.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Х******* нь 2023 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад орохдоо Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын гүйцэтгэлийг гүйцэтгээгүй, бодсон гэх бодлого нь хадгалагдаагүй байх тул хариуцагч Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2 тогтоол үндэслэл бүхий байна гэж үзэв.

11.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хуульчийн шалгалт дууссанаас хойш 30 хоногийн дотор уг шалгалтад тэнцсэн этгээдэд батламж олгоно.” гэж зааснаас үзвэл хуульчийн шалгалтад тэнцсэн шалгуулагчид шалгалтад тэнцсэн батламжийг олгохоор байх бөгөөд  нэхэмжлэгч нь шалгалтад тэнцээгүй байх тул батламж авах эрхгүй байна.

12.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Х*******гаас Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид тус тус холбогдуулан гаргасан “Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2 тогтоолыг хүчингүй болгож, хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус баримтлан Д.Х*******гаас Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид тус тус холбогдуулан гаргасан “Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2 тогтоолыг хүчингүй болгож, хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ