| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/09485/И |
| Дугаар | 191/ШШ2025/00219 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/00219
2025 01 16 191/ШШ2025/00219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Т овогт Б.Ш /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.О, Д ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ш нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.О Д ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Ш нь Д ХХК-ийн захирал О.О 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 05 дугаартай Машин, механизмын түрээсийн гэрээ-г байгуулж, их даацын 2 ширхэг өөрөө буулгагч машин механизм түрээслэсэн. Тус гэрээний үүрэг шаардаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч О.О нь Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй боловч хаана амьдарч байгаа нь тодорхойгүй. Компани нь аль дүүрэгт ажилладаг нь мэдэгдэхгүй байгаа юм. Цагдаагийн байгууллагад хандсан. Шүүхээр захирамж гаргаад ирвэл олоод өгчихнө, захирамжгүйгээр бид иргэний хэрэг дээр явах боломжгүй гэж хэлсэн.
Иймд нөхөр О.О болон компанийг нь эрэн сурвалжлуулахаар цагдаагийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Ж.Д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2024/17423 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /шаардлага хангаагүй/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШЗ2024/18863 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар /шаардлага хангаагүй/, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №05 тоот Машин механизмын түрээсийн гэрээ зэргийг ирүүлсэн .
Шүүхийн журмаар О.О Д ХХК нарын оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Б.Ш нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.О Д ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Ш нь Д ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №05 тоот Машин механизмын түрээсийн гэрээ-г байгуулан машин механизм түрээслүүлсэн байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт О.О Д ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нарыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.З нь Сонгинохайрхан дүүрэг, 95 хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШЗ2024/06727 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу О овогт О.О /РД:/, Д ХХК /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар О овогт О.О /, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О овогт О.О /РД:/, Д ХХК /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. О овогт О.О /РД:/, Д ХХК /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нарын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Б.Ш /утас:/-т мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР