| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00098/И |
| Дугаар | 304/ШШ2025/00129 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00129
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Х******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******ийн А*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 22,185,898.66 /хорин дөрвөн сая нэг зуун наян таван мянга найман зуун ерэн найман төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/0098/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* банк ХХК шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Б.А******* нь Х******* банктай 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1310023159 дугаартай зээлийн гэрээ байгуулан 18,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч Б.А******* Х******* банк дахь 5005 149694 дансанд 18,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,171,301.13 төгрөг, зээлийн хүү 1,521,609.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,347.12 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай 1310023159 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн төлөлгүй /2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 800,000 төгрөг төлсөн/, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 727 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х******* банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1310023159 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 15,328,698.10 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар хүү 6,257,239.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 599,961.43 төгрөг, нийт 22,185,898.66 төгрөгийг Б.А*******а******* гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А******* шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох нийт 22,185,898.66 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* банк ХХК нь хариуцагч Б.А*******т холбогдуулан 22,185,898.66 /хорин дөрвөн сая нэг зуун наян таван мянга найман зуун ерэн найман төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарг*******ныг хариуцагч Б.А******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт за*******ныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.А*******т холбогдох 22,185,898.66 /хорин дөрвөн сая нэг зуун наян таван мянга найман зуун ерэн найман төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.А******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт за*******наар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн санга******* 134,439.75 /нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.А*******а******* 134,439.75 / нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг далан таван мөнгө / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******наар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА